Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Федор Емельяненко ялж, "Bellator"-ийн финалд шалгарлаа


AНУ-ын Нью-Йорк хотод Ням гарагт болсон "Bellator 208" тэмцээний үеэр Bellator холбооны хүнд жингийн Гран При тэмцээний хагас шигшээ тоглолт боллоо. ОХУ-ын тулаанч "Сүүлчийн Император" Федор Емельяненко Америкийн Чел Соннентэй өрсөлдлөө. 
Тудаан Федорын довтолгоогоор эхэлсэн. Босоогоос амжилт олохгүй нь гэдгээ мэдсэн Соннен хэвтээгээс тулалдахыг хичээж эхэллээ. Түүнийг гайгүй барилддаг гэдгийг мэдэх Федор "урилганд " нь орсонгүй. Босохыг нь хүлээж байгаад балбаж байлаа. Эхний үеийн төгсгөлд шүүгч тулааныг зогсоосон. 

Bellator холбооны хүнд жингийн Гран При тэмцээний финал нэгдүгээр сарын 27-нд АНУ-д болно. Федор Емельяненкогийн өрсөлдөгч нь АНУ-ын Райан Бейдер. Бейдер Бямба гарагт болсон тэмцээнд Митрионыг ялж, финалд шалгарсан юм. 

Тоглолтын дараа Федор сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Таны сүүлчийн тулаанууд тун хөгжилтэй болж байгаа. Маш хурдан дуусгаж байна. Танд ийм тулаан таалагддаг уу?
- Хөгжилтэй эсэхийг нь мэдэхгүй юм. Ийм л тулаанууд болж байна. Би Челийн хөдөлгөөнийг тун сайн харж, мэдэрч байлаа. 
- "Bellator" холбооны тэргүүн Скотт Кокер маныг бүх цаг үеийн шилдэг тулаанч гэж нэрлэсэн. Та санал нэг байна уу?
- Надад Кейн Веласкес их таалагддаг. Гэхдээ тэр одоо рингэнд гарахгүй байгаа. 
- Соннен хэвтээд таны ард гарч чадсан. Та гайхсан уу? 
- Үгүй, Би ямар ч байдалд тулалдаж чадах ёстой. Чел барилдаандаа сайн гэдгийг бид мэдэж байсан, бэлтгэл ч хийсэн. 
- Таныг сэтгэлийн хөдөлгөөнөө гаргадаггүй хүн гэдгийг бид мэднэ. Харин ялалтын дараа та инээмсэглэж байсан. 
- Энэ ялалтыг хайрласан Бурхандаа их талархаж байна. Мэдээж би баяртай, аз жаргалтай байна. Олон хүн миний төлөө залбирч байсныг би мэднэ. Бүгдэд нь баярлалаа. 

- Та финалд Райан Бейдерийн эсрэг тулалдана. Түүний Митрионыг ялсан тулааны талаар хэдэн үг хэлээч.
- Үзээгүй байгаа. Ойрын үед үзэх болно. 
- Бейдер өөрөөсөө хүнд жинтэй Митрионыг зовох юмгүй хэвтээд оруулж байсан. Финал болтол 3 сар л байна. Ямар бэлтгэл хийх вэ?
- Бид өрсөлдөгч болгоныхоо онцлогийг судладаг. Хэвтээ тулаанд гол анхаарлаа хандуулна. 
- Та зодог тайлснаа зарлаж байхдаа уналтын байдалд ороод байсан. Харин одоо дахин хэзээ зодог тайлах бол? 
- Сэтгэл санаанаас л хамаг юм шалтгаална. Энэ асуултад би финалын тулааны дараа хариулж чадна. 
- Хэрэв Бейдер ямар нэг шалтгаанаар рингэнд гарч чадахгүй бол оронд нь Сергей Харитонов, Виталий Минаков нарын хэн нэгийг сонгох уу?
- Хэрэв тийм зүйл болбол тэр үедээ л шийднэ. Гэхдээ би Кокерт орос тамирчинтай тулалдахгүй гэж хэлсэн байгаа. Замналынхаа турш би нэг ч орос тулаанчтай гар зөрүүлээгүй байж замналынхаа төгсгөлд нутаг нэгтэнтэйгээ зодолдоод хэрэггүй биз дээ.  
- Яагаад та орос тамирчидтай тулалдахыг хүсдэггүй юм бэ?
- Тэдний ихэнхэд нь би өөрийн биеэр тусалж байсан. Тэд надад янз бүрээр ханддаг байж болох ч миний хувьд бүгдэд нь хүндэтгэлтэй ханддаг хэвээр байгаа. 

 


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
37
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.