Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

YAKMERE | Монгол сарлагийн хөөвөр дэлхийд гарна

"Yakmere is the new cashmere."


Дэлхийн зах зээлд сарлагийн хөөвөр болон сарлагийн бүтээгдэхүүний тухай ойлголт муу байдаг. Дэлхийд гэлтгүй Монголдоо ч гэсэн сарлагийн бүтээгдэхүүн ноолуурын хэмжээнд сурталчлагдаад байдаггүй. Ийм ч учраас уг брэндийн хувьд Монголын сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох зорилготой ажиллаж байгаа юм байна.

"Kickstarter"-д Yakmere брэндийхээ талаар бичсэн кампанит ажил гаргахад эхний 2 өдрийн дотор л олон хүн захиалж, 10 мянган ам.доллар хүрчээ. Одоогоор тус кампанит ажил 164 хувийн санхүүжилттэй байна. 

Уг брэндийн гол зорилго бол сарлагийн хөөврийг ноолууртай тэнцэх бутээгдэхүүн болгож дэлхийд экспортлох ба хамгийн гол нь эх үүсвэр болох малчдаасаа ганц ноолуур бус, сарлагийн хөөврийг өндөр үнээр авч туслахад оршино. Энэ нь буцаад тогтвортой мал өсөлтөд нөлөөлөх, газар тариалан, хөрсний цөлжилтөд бага ч болов эерэгээр нөлөө үзүүлэх зорилттой юм.

 Гэхдээ "Yakmere"-ийн хамгийн онцлох маркетинг бол цоо шинэ, өвөрмөц, тун ч хүртээмжтэй "1-ийг 1-т" арга барил юм. Энэ нь тухайн хэрэглэгч 1 цамц авсан тохиолдолд брэндийн зүгээс 1 малгайг малчдад өгөх, тараах гэсэн санаатай. Ингэснээр та өөртөө ч тухтай сайхан хувцастай болж, бусдад ч мөн тусалж буй хэрэг юм.

Бүтээгдэхүүнийхээ үнийг эхний хэрэглэгчдэд илүү их хямдруулж, дараагийн сүүлд орж ирсэн хэрэглэгчдэд арай бага хямдарсан зэрэглэлээр "Kickstarter" кампанит ажил явагддаг байгаа. Хэрэв та бүхэн хувцаснуудыг болон уг брэндийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Yakmere брэндийн хамт олон одоо Америк, Европийн улсуудаар өөрсдийн брэндийг, Монгол сарлагийн хөөврийг таниулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
Уржигдар
Х.Хүслэн: Би хөгжимд зориулсан цаг хугацаандаа дурласан | Гоц хүүхдүүд
2
Уржигдар
Өнөөдөр Улаанхуаранд автобус шатжээ
3
3 өдрийн өмнө
Монголын зовлон Улаанбаатарт юуны хамаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
34
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.