Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Конор МакГрегор ирэх жилийн 3-р сард тулалдана

Гуравдугаар сарын 17 бол Гэгээн Патрикийн өдөр. Гэгээн Патрикийн өдрийн өмнө том тулаан хийх болно


Ирландын тулаанч Конор МакГрегор сүүлийн тулаандаа ОХУ-ын Хабиб Нурмагомедовт ялагдсан билээ. Түүний цаашдын хувь заяаны талаар олон янзын мэдээлэл гарч байсан  ч Конорын дасгалжуулагч энэ талаар тайлбар өгч, элдэв цуу ярианд цэг хатгалаа. 

Жон Кавана өчигдөр Нью-Йоркт болсон Bellator холбооны хүнд жингийн Гран При тэмцээнийг үзэж сонирхсон. Энэ үеэрээ сэтгүүлчдэд  "Бид октагонд ирэх онд эргэн ирэхээр төлөвлөж байгаа. Гуравдугаар сарын 16-нд тулалдана. Өрсөлдөгч Хабиб байна уу, өөр тулаанч байна уу бидэнд хамаа алга. Гуравдугаар сарын 17 бол Гэгээн Патрикийн өдөр. Гэгээн Патрикийн өдрийн өмнө том тулаан хийх болно" гэж ярьсан байна. 
Харин Хабиб Нурмагомедов олон нийтийн сүлжээгээр мэргэжлийн боксын домог Флойд Мейведерийг халз тулаанд дуудсан. Хабиб "Флойд, урагшаа. Би тулаанд бэлэн байна. 50-0, 27-0. Бид хэн хэн нь ялагдаж байгаагүй. Яагаад үгүй гэж? Үзэлцье. Энэ ширэнгэн ойд ганцхан Хаан байх ёстой. Тэр нь би" гэж бичсэн байлаа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
23
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.