Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хувцас загварын дөрвөн брэнд нийлж “Mongolian brands” boutique дэлгүүрийг нээлээ

Тус дэлгүүрийн нээлт өнгөрсөн бямба гарагт болов.


"O.Couture", "Chig", "MS leather", "SONN UP" брэндүүд хамтарч  "Mongolian brands" boutique дэлгүүрийг нээлээ. Өндөр зэрэглэлийн, өдөр тутмын хувцас загварын салбарт үргэлжид шинэ соргогийг эрэлхийлж, гар урлалын чимэглэлээрээ онцгойрох болсон "O.Couture" брэнд анх өрхийн үйлдвэрлэлээс гараагаа эхэлж, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон цөөн тооны гутал хийж байгаад 2008 онд компаниа байгуулсан “Chig” брэнд, дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй гадны зах зээлд гарахаар шамдан ажиллаж буй "MS leather" брэнд, бэлэн болон захиалгын хувцасны салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа дөрвөн дизайнерын нэгдэл "SONN UP" брэнд нь нийлж, "Mongolian brands" boutique дэлгүүрийг нээж буй юм. 

Оёмол хувцасны үйлдвэрлэл нь нэмүү өртөг хамгийн их шингээдэг, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой, хүний өдөр тутмын хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг салбар юм. Тиймээс энэ салбарт хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажилтнуудыг чадавхжуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлага бий. Нөгөө талаас жижиг үйлдвэрүүд хоршин, төрөлжсөнөөр хамтын хүч, нөөцөөр зах зээлд байр сууриа бэхжүүлэх боломжтой гэдгийг O.Couture, Chig, MS leather, "SONN UP" брэндүүд харуулж байна.

2017 оны жилийн эцсийн байдлаар хувцас үйлдвэрлэлийн салбарт 1823 хүн ажиллаж, 48,1 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд үндэсний хувцас, пальто, жинсэн хувцас, спорт хувцасны үйлдвэрлэл амжилттайгаар өргөжиж, хувцас загварын урлан олноор байгуулж байна.

Зах зээлийн нэг талд импортын бөөний үйлдвэрлэл давамгайлж байгаа бол нөгөө талд дахин давтагдашгүй цор ганц гутал, хувцасыг захиалгаар нийлүүлж байна. Энэ ч үүднээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оёдлын үйлдвэрүүдийг кластераар хоршин ажиллах замаар хүчин чадлыг нэмэгдүүлэх, франчайз үйлдвэрлэлийг нутагшуулан экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлж, энэ чиглэлээр "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаараа ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү "Mongolian brands" boutique дэлгүүрийн нээлтийн арга хэмжээнд  оролцох үеэрээ хэллээ.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

Зайсан хилл цогцолборын G давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн дэлгүүрийн нээлтэд олны танил, нэр хүндтэй загвар өмсөгч, дизайнер, дээр дурдсан брэндүүдийн үнэнч хэрэглэгч гээд нэг дор 100 гаруй хүн оролцсон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
30
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.