Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цүкижи зах хаагдаж, Токиод нэгэн түүх өндөрлөлөө

Цүкүжи захын алтан жад загасны худалдаа Токио хотын нэгэн брэнд байлаа.


Энэ сард Японы нийгэмд болсон хамгийн том үйл явдал нь загасны Цүкижи зах хаагдсан явдал байлаа гэхэд хилсдэхгүй. Энэ бол Токио хотын түүх, соёлын нэгэн том дурсгалт газар байлаа. Гадаад дотоодын жуулчдын үзэх дуртай байсан Цүкижи ийнхүү түүх болон үлдлээ. 

рыбный рынок

рыбный рынок

Цүкижи 83 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд мэдээж тэнд үе дамжин ажиллаж ирсэн улсууд захаа хаалгахыг хүсээгүй.  Гэвч Токио хотын захиргаа 2020 оны олимпийн наадмаас өмнө хотоо цэвэрлэхээр хатуу шийдсэн юм. Захын байран дээр асар том машины зогсоол барих гэнэ. 

туши тунцов

Цүкижи захын алтан жад загасны худалдаа Токио хотын нэгэн брэнд байлаа. Энэ худалдааг харах гэж гадаадын жуулчид үүрийн 4 цагт энд ирдэг байв. 

мороженый тунец

Есдүгээр сарын 29-нд Цүкүжи жуулчдын хөдөлгөөнийг хааж, энэ сарын 6-нд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 

Цүкижи 1935 онд байгуулагдсан. 

Загасны бөөний худалдааны захаа Токио хот бүрмөсөн хаагаагүй. Тоёосү дүүрэгт нээгдсэн шинэ захруу нүүсэн юм. 

шеф-повар Лионел Бекка на рынке Цукидзи

Францын алдарт тогооч Лионель Бекка "Цүкижи захын гол зүйл бол загас биш наймаачид нь" гэж хэлж байлаа. 

торговец на тележке везет рыбу

Цүкижид хөлний хурд ашиг орлогын хэмжээг тодорхойлно. 

крыса на улице

Хуучин Цүкүжиг хаах болсон нь ариун цэврийн асуудалтай ч холбоотой байлаа. Захыг хаахад 3000 гаруй хулгана, харх тэнд үлдсэн. Идэх хоолгүй болсон хулгана ойролцоох дүүрэг рүү нүүж, оршин суугчид түгшүүр зарлаад байна. 

демонстрация протеста против закрытия рынка

Мэдээж Цүкижиг хаахыг эсэргүүцсэн хүн олон байсан. Гэвч амжилт олоогүй. 

новый рынок Тоёсу

Тоёосү шинэ зах 11-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Замын хөдөлгөөнийг сайн тооцоолоогүйн улмаас түгжрээ үүсэж, тус захаас бараагаа авдаг дэлгүүр, рестораны үйл ажиллагаа доголдсон. Цүкижи зах нэг талдаа далайтай байсан бол шинэ зах 3 талаасаа далайгаар хүрээлэгдсэн. Тиймээс өглөө бараа татах үеэр маш их түгжрэл үүссэн. Мөн өмнө нь Токиогийн хийн компани байрлаж байсан газарт баригдсан тул хөрсний бохирдолтой гэсэн яриа ч байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Уржигдар
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
35
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.