Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт технологийг туршиж байна

Хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдлийг танилцууллаа.


Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдлийг танилцууллаа. 

Улаанбаатар хотод өдөрт 2500-3500 орчим тонн хог цуглардаг. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт энэ технологийн хогийг савыг ХУД-ийн 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршилтаар ашиглаж байна. Уг хогийн сав нь зай талбай бага эзэлдгээс гадна эвгүй үнэр гарахгүй, хотын гудамжинд өнгө үзэмжтэй. Мөн өвөл хөлдөхгүй хүйтэнд тэсвэртэйгээс гадна хог хальж, тарж орчныг бохирдуулахгүй, хогийн саванд шавьж мэрэгч орох боломжгүй бөгөөд ачих машиныг хол байрлуулж хогийг зөөврөөр ачих боломжтой юм. Хогийн савны тагны дотор талд гал мэдрэгч унтраагчтай тул галын аюулгүй байхаар бүтээжээ.

Нэг саванд 1.5-3 м/куб хүртэл хог хуримтлуулах боломжтой. Газрын гүнд суурилсан торхноос хог ачихад ачигч машин дээр зөвхөн оператор ажиллах боломжтой. Нэг хүн 8-12 минутад 3 тонн хог ачих, ашиглахад хялбар технологи аж. Хогийн сав даацын ууттай, үнэр гарахгүй. Хогийн савны торх болон шуудайг дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Одоогоор 80 ширхэг хогийн савыг үйлдвэрлэн бэлэн болгожээ.

Энэ удаагийн туршилтаар тавьсан хоёр төрлийн багтаамжтай хогийн савны бүхий л хэсгийг дотооддоо үйлдвэрлэсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
26
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.