Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жамал Хашожжиг хөнөөж буй бичлэг Apple Watch-д нь үлджээ

Хашожжи Истанбул дахь ЭСЯ руу орохдоо эхнэртээ гар утсаа үлдээж, Apple Watch зүүж орсноор бичлэг хийгдсэн байх магадлалтай аж.


Турк дэх Саудын Арабын Элчин сайдын яамны байранд ороод сураггүй алга болсон сэтгүүлч Жамал Хашожжиг амийг нь бүрэлгэж, тарчлаасан бичлэг Apple Watch-д нь бичигдсэн гэдгийг "Associated Press" мэдээлж эхэллээ.

Туркийн хэвлэлд бичсэнээр тус улсын албаныханд энэ хэргийн аудио бичлэг байгаа бөгөөд Хашожжи Истанбул дахь ЭСЯ руу орохдоо эхнэртээ гар утсаа үлдээж, Apple Watch зүүж орсноор бичлэг хийгдсэн байх магадлалтай аж. Ингэснээр Туркийн ЗГ-ын зүгээс Саудын талаас энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлэх хатуу шахалт болж байна гэж Туркийн “Sabah” сонинд бичжээ.

Тэд сэтгүүлч Хашожжийн iPhone болон iCloud аккаунтыг сэргээжээ. Apple Watch-оор хийгдсэн бичлэг түүний iCloud руу "sync" хийгдэж шилжсэн, эсвэл Bluetooth холбогдож орсон байх боломжтой. Улмаар Саудын талаас Хашожжийн утасны бичлэгийг устгахыг оролдсон ч пин кодыг нь буруу оруулсан тул амжилтгүй болсон гэж тус сонинд бичсэн байна.

Туркийн талын мэдээлж байгаар Хашожжиг хөнөөхөд 15 хүн байсан гэв. Мөн энэ үйл явдлын видео бичлэг байгаа гэсэн ч, үүнийг хэрхэн олж авсан талаар мэдээлэл өгөөгүй байна. Харин сэтгүүлчийг ирснээс хоёр цагийн дараа Саудын консулын байрнаас гарч буй дипломат машины цуваа бүхий бичлэгийг дэлгээд байгаа.


Гэвч Саудын Арабын эрх баригчид энэ цуваа нь Хашожжин алга болсон явдалтай ямар ч хамаагүй гэж мэдэгдээд байгаа юм. Мөн Саудын Арабын Дотоод хэргийн Сайд Абдулазиз энэ хэрэгт тус улс ямар ч холбоогүй гэсэн мэдэгдлийг “төв” хэвлэлээрээ дамжуулан өнгөрөгч бямба гаригт нийтэлсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
22 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
23 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
14
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.