Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ажил хэрэгч залуусын амжилтыг тодорхойлогч PEDRO брэндийн нээлт боллоо

Өнгөрсөн бямба гарагт буюу аравдугаар сарын 13-нд Шангри-Ла Моллд боллоо.


Ажил хэрэгч залуусын амжилтыг тодорхойлогч PEDRO брэндийн нээлт өнгөрсөн Бямба гарагт буюу аравдугаар сарын 13-нд Шангри-Ла Моллд боллоо. “Энновстайл” компанийнхан дэлхий даяар 600 гаруй салбар дэлгүүртэй CHARLES & KEITH болон PEDRO брэндийг Монголд албан ёсны франчайзинг эрхтэйгээр оруулж ирсэн нь энэ юм. 

 “Энновстайл” компанийн захирал О.Энэрэл “Монгол залуусын загварын ертөнцөд хүсэж байсан Pedro брэндийг оруулж ирлээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэндийг оруулж, монгол залуустаа бэлэг барьж байгаадаа баяртай байна. Pedro брэндийн эрэгтэй загвар 2006 онд анх гарч, зах зээлд маш сайн танигдаж амжилттай байсан учраас 2008 онд эмэгтэй лайныг гаргаж ирсэн түүхтэй. Pedro классик загварыг орчин үеийн трэнд загвартай хослуулж чаддагаараа онцгой. Ажил хэрэгч болон загварлаг хувцаслах дуртай хүн бүр манай брэндийг сонгон өмсөх боломжтой” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Pedro брэндийн Олон улсын франчайз хариуцсан менежер ноён Мэтьюс Чэн “Pedro брэндийг Монголд нээж байгаадаа баяртай байна. Монголчууд бол маш загварлаг хүмүүс. Өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдыг харахад үнэхээр загварлаг, гайхалтай харагдаж байна. Pedro брэндэд спорт, классик, албан ёсны гээд олон төрлийн гутал, цүнх, аксессуарууд худалдаалдаг учраас  сонголтын хувьд хязгааргүй. Манай брэндийн зорилго бол - Inspiring Fashion. Бид Pedro брэндийг зөв цаг үедээ  Монголд нээж байгаадаа таатай байна.  Өнөөдрийн арга хэмжээ маш сайхан болж байна. Загварын энэ хөгжлийг Монголд Pedro-той хамт үргэлжлүүлж, цаашид олон Монголчууд манай брэндийг сонгоосой гэж хүсч байна.” гэлээ.


          
Жүжигчин Г.Анхбаяр “Pedro брэнд сонгодог загвар дээр орчин үеийн хэв маягийг тусгаж, хийдэг болохоор орчин үеийн загвартай ч хуучин хэв маягаа агуулдаг онцлогтой юм байна. Pedro Монголд орж ирсэн нь загварлаг залууст хэрэгтэй үйл явдал боллоо гэж бодож байна” гэв. 

PEDRO брэндийн нээлтэд  уран бүтээлч АтаБоргужин Өргөн дэлгэр, Сарьдаг зэрэг гайхалтай хөгжмүүдээр бэлэг барьж, зочдыг хөгжмийн хэмнэлд уусгаж, өргөн уудам тал нутагт “аваачсан” юм. Мөн DJ Grooby хауз хөгжим эгшиглүүлж, зочдын дунд #Pedro_Mongolia шилдэг лайв, стори уралдаан зарлаж, Pedro брэндийн бэлгээр урамшуулав. Нээлтийн үеэр бүх бараандаа 20%-ийн хямдрал үзүүлж хэрэглэгчиддээ бэлэг барилаа.  
  


 

Дэлхийн аль ч салбар дэлгүүрт ижил үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Шангри-Ла Моллын PEDRO дэлгүүр нь таатай мэдрэмж төрүүлэхүйц тухтай орчныг бүрдүүлжээ. Танд гутал, цүнх, акссесуарын хамгийн шинэлэг, сүүлийн үеийн загварыг хамгийн боломжит үнээр санал болгож байна. 

Шангрила Молл, 1-р давхар I Утас: 7724-8899

Facebook сонирхох бол ЭНД, Instagram сонирхох бол ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
42
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.