Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЧӨЛӨӨТ БӨХ ДАШТ: 79 КГ-Д ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ

Ахмед Гажимагомедов, Али Шабанов, Жабраил Гасанов, Кайл Дейк дөрвийн нэг л дэлхийн аварга болно гэжээ.


Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 20-нд Унгарын нийслэл Будапешт хотод эхлэх гэж байна. ОХУ-ын Дагестаны "Спортивная борьба Дагестана" сайтаас ДАШТ-ий 74 кг-ийн жинд хэн түрүүлэх талаар таамаглал дэвшүүлэн, дүн шинжилгээ гаргажээ. Ингээд тус сайтын анализийг хүргэе.  

79 кг-ийн жинд Ахмед Гажимагомедов (Дагестан) ОХУ-ыг төлөөлөн барилдана. Европын аварга (2018), Европын хүрэл медальт (2017), ОХУ-ын аварга (2018), Иван Ярыгин Гран При тэмцээний 3 удаагийн аварга (2015, 2017, 2018) түүнийг ДАШТ-д түрүүлэх магадлал нь 60-80 хувь гэж оросууд үзэж байна. Ахмед Гажимагомедов замналынхаа шилдэг үзүүлэлтийг энэ улирал үзүүлж байгаа. 2018 он гараад тэр Гран-при Иван Ярыгин, Дан Коловын нэрэмжит тэмцээн, Европын АШТ, ОХУ-ын УАШТ-д түрүүлсэн. 2017 оны 10-р сард Тив  хоорондын цомын тэмцээнд ялагдсанаасаа хойш өвдөг шороодоогүй. Нийт 21 барилдааныг 127-40 онооны харьцаатай өндөрлүүлжээ. 
Энэ жинд ОХУ-ын Ахмед Гажимагомедов, энэ жилийн Дэлхийн цомын эзэн Америкийн Кайл Дейк, Риогийн олимпийн хүрэл медальт Азербайжаны Жабраил Гасанов, дэлхийн аваргын тэмцээний медальт Беларусийн дагестан бөх Али Шабанов, Японы Сосүкэ Такатани, Ираны Эзатоллу Акбари нар түрүүлэх магадлал хамгийн өндөр гэж "Спортивная борьба Дагестана" үзжээ. 

Харин тэдэнд саад болон гарч ирэх боломжтой бөхчүүдэд ДАШТ-ий медальт Монголын П.Өнөрбат, Узбекистаны дагестан легионер Рашид Курбанов, Европын медальт Германы Мартин Обст, Унгарын Михали Наги, армен бөх Григор Григорян, Украины Рустам Дудаев нар нэрлэгдэж байна. 

Туркийн шигшээ багийн менежер Адам Берекет "Энэ жилийн тэмцээн уралдааныг харах юм бол 79 кг-д Ахмед Гажимагомедов дэлхийд тэргүүлж байгаа. Кайл Дейк ч бас сайн байна. Тэдэнд саад болож чадах бөх гэвэл Али Шабанов, хашир Жабраил Гасанов хоёр юм даа. Энэ 4 бөхийн хэн нэг л дэлхийн аварга болно"

"Спортивная борьба Дагестана" сайтаас явуулсан хөгжөөн дэмжигчдийн санал асуулгын дүн

79 кг-ийн жингийн UWW чансаа

1. Ахмед Гажимагомедов (ОХУ) — 42 оноо; 2. Жабраил Гасанов (Азербайжан) — 36; 3. Рашид Курбанов (Узбекистан) — 31; 4. Кайл Дейк (АНУ) — 30; 5. Мухаммет Нури Катаноглу (Турк) — 30; 6. Рустам Дудаев (Украин) — 25; 7. Сантьяго Рестреро (Колумб) — 25; 8. Мартин Обст (Герман) — 25; 9. Эзатолла Акбари (Иран) — 24; 10. Михали Наги (Унгар) — 23.

2018 тивийн АШТ-үүдийн дүн 79 кг 

Европын АШТ. Каспийск. 1. Ахмед Гажимагомедов (ОХУ); 2. Мартин Обст (Герман); 3. Жабраил Гасанов (Азербайжан); 3. Михали Наги (Унгар); 5. Александру Бурка (Румын); 5. Нури Катаноглу (Турк); 7. Варужан Кажоян (Армен); 8. Жонни Бур (Франц); 9. Евгений Солтрук (Эстон); 10. Али Шабанов (Беларусь)
Азийн АШТ. Кыргызстан, Бишкек. 1. Эзатолла Акбари (Иран); 2. Рашид Курбанов (Узбекистан); 3. Г.Төрболд (Монгол); 3. Цүбаса Асаи (Япон); 5. Адам Батыров (Бахрейн); 5. Юн Сеок Ли (БНСУ); 7. Сахергелди Сапармурадов (Туркменистан); 8. Галымжан Усербаев (Казахстан); 9. Косим Усмони (Тажикистан); 10. Атай Изабеков (Кыргызстан)
Панамерикийн АШТ. Перу, Лима. 1. Марк Халл (АНУ); 2. Эзан Адриан Рамос (Пуэрто-Рико); 3. Шон Финли (Канад); 3. Сантьяго Рестреро (Колумб); 5. Маркос Мартинес (Перу); 5. Кристиан Нова Рока (Боливи); 7. Мануэль Салазар (Парагвай); 8. Рашжи Леонардо Макки (Багам)
Африкийн АШТ. Нигери, Порт-Харкорт.  1. Экерекеме Агиомор (Нигери); 2. Фредилан Мариас (ӨАБНУ); 3. Усама Регани (Марокко); 3. Франциско Кадима (Ангол); 5. Марк Ингуеси (Кени); 5. Августин Фломо (Либери); 7. Жон Декагби (Гана)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
23
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.