Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кенийн хоккейчид Канадад ирж, Кросбитой хамт тогложээ

Хаалгачийн маскаа гагнуурчинд захиалан, ган төмрөөр хийлгэж байжээ.


Төв, зүүн Африкийн өргөн уудам нутагт ганцхан мөсөн гулгуурын талбай бий. Кенийн нийслэл Найроби дахь энэ талбайд Кенийн цорын ганц хоккейн баг "Кенийн арслангууд" баг бэлтгэл сургуулиа хийдэг. Кенид гүйлтийн тамирчид байдаг гэж бодсоноос биш хоккейчидтой гэж дуулсан хүн цөөхөн байх. 
Багийн ахлагч Бенард Азегере Ванкуверийн олимпийн наадмыг үзээд хоккейн спортод эргэлт буцалтгүй дурлажээ. "Би Кенид хөгжсөн бүх спортоор хичээллэж үзсэн. Хөлбөмбөг, рагби, хөнгөн атлетик гээд л. Гэхдээ би найзуудтайгаа хамт өөр өвөрмөц спортоор хичээллэмээр байлаа. Хоккейг Африкт Европын цагаан арьстнуудын тоглоом гэж үздэг болохоор бүгд намайг галзуу амьтан гэж бодож байлаа" гэж тэр ярьж байна. 

Хоккейн баг байгуулах нэг хэрэг. Арслангуудын хамгийн том асуудал бол өрсөлдөгч байхгүй явдал. Кени дотроо байтугай хөрш орнуудад нь ч хоккейн баг байхгүй тул тэд байгуулагдсан 2012 оноосоо хойш зөвхөн хоорондоо тоглож байгаа. Найробид хоккейн хэрэглэл байхгүй тул тэд АНУ, Канадын хуучин хувцас, хэрэглэл ашиглаж байв. Бүрэн бүтэн хэрэглэл, хамгаалалт байхгүй тул бэлтгэл болгоны дараа хөх няц болсон улсууд гарч ирнэ. Хаалгачийн маскаа гагнуурчинд захиалан, ган төмрөөр хийлгэж байжээ. 
Хэрэв Хятадын нэгэн онлайн худалдааны компани тэднийг анзаараагүй бол одоо ч тэд хуучин хэвээр байх байсан биз ээ. Кенийн хоккейчдийн тухай хийсэн бичлэг YouTube-д 7 сая хүн үзэж, шинэ ивээн тэтгэгч нь тэдэнд бүрэн хувцас хэрэглэл авч өгөн, Пёнчаны олимпийн наадам үзүүлжээ. Өмнөд Солонгост тэд амьдралдаа анх удаа цас харсан юм.

Кени хоккейчид "Цасыг хөлдөөгчин дотор байдагтаа адил гэж бодож байтал хөргөгчнийхтэй ижил юм.  Нисэх буудлаас гараад ирэнгүүт асар том сэрүүцүүлэгч ажиллаж байгаа мэт л хүйтэн үлээж, их даарсан" гэж ярьж байв. 
"Кенийн арслангууд"-ын түүхэнд бас нэгэн чухал үйл явдал тохиолдсон нь хоккейн эх орон Канадад айлчилсан түүхэн явдал байлаа. Алдарт "Тим Хортон" кафе тэдний Канадад хийх аяллыг ивээн тэтгэсэн юм. Ингээд Африкийн хоккейчид анх удаа жинхэнэ өрсөлдөгчидтэй тоглож үзлээ. Хамгийн гол нь тэдэнтэй хамт домогт  Сидни Кросби, Натан Маккиннон нар мөсөн дээр гарсан юм. 

Кени хоккейчид Кросбиг хараад жинхэнэ Кросби эсэхийг нь магадлах гэж нүүрийг нь барьж үзэж байлаа. Тэр өдөр тэд хоккейчид болсноосоо хойш хамгийн их баяр баясгалан амссан биз ээ. Цаашдаа ч сайн сайхан өдөр олон ирэх буй заа. Учир нь тэдний зорилго Өвлийн олимпийн наадам гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
15
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.