UBIFF: 10 орны 16 киног үзэж баясах кино өдрүүдийн тухай ДЭЛГЭРЭНГҮЙ


  |     2018-10-16 21:57   |     9308
  2018-10-16 21:57   |     9308

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Роттердам, Локарно, Торонто, Чикаго, Анталя, Карловарийн олон улсын кино наадамд шалгарсан, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Кинонуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Аравдугаар сарын 23-нд Оросын кино үзвэр:

1.ҮСРЭГЧ (2018 он, ОХУ, Литва, Ирланд, Франц)

Аравдугаар сарын 23-ны 18.00 цагаас 

 
Найруулагч: Иван И. Твердовский
Продюсер: Наталья Мокрицкая
Кино зохиол: Иван И. Твердовский
Зураглаач: Денис Аларкон Рамирес
Эвлүүлэгч: Иван И. Твердовский
Хөгжим: Кирил Рихтер
Студи: Аризона продакшн (Франц), Новые люди (ОХУ)
Дүрүүдэд:  Денис Власенко, Анна Слю, Данил Стеклов, Павел Чинарёв, Вильма Кутавичюте, Александра Урсуляк, Максим Виторган, Наталья Павленкова
 
Шагнал: 
2017 Роттердамын ОУКН-ын кино яармагаас Европын хамтын бүтээлийн тэтгэлэгт шагнал 
2018 Карловарын ОУКН-ын шүүгчдийн нэрэмжит шагнал 
 
Товч танилцуулга: 
Залуу ээж Оксана хүүгээ төрөнгүүт хаяж явна. Денис хүү асрах газар өсч, өвчин огт мэдэрдэггүй ер бусын эмгэгтэй болно. 16 жилийн дараа ээж нь гэнэт хүүгээ асрах газраас гарган Москвад авчирна. Тэрээр  авлигажсан Оросын нийгэмд мөнгө олох зорилгоор Денисийг хууль сахиулагчдаас бүрдсэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд татан оруулна.
 
2. НООРОГ (2018 он, ОХУ)

Аравдугаар сарын 23-ны 20.00 цагаас

Найруулагч: Сергей Мокрицкий
Продюсер: Наталья Мокрицкая, Ульяна Савельева, Мила Розанова,
Кино зохиол: Денис Курышев, Сергей Артимович, Максим Бударин
Зураглаач: Александр Тананов
Эвлүүлэгч: Денис Крючков
Хөгжим: Кирилл Рихтер
Студи: Новые люди (ОХУ)
Дүрүүдэд:  Никита Волков, Евгений Ткачук, Ольга Боровская, Юлия Пересильд, Северия Янушаускайте, Евгений Цыганов, Елена Яковлева, Ирина Демидкина, Андрей Мерзликин
 
Товч танилцуулга:
Авьяаслаг залуу Кириллийн амьдрал дутагдах юмгүй халамжит эцэг эх, сайхан найз бүсгүй, өндөр цалин бүгд түүнд бий. Гэнэт нэг өдөр түүнийг танидаг бүх хүмүүс түүнийг ой санамжаасаа мартаж орхино. Кирилл үүний учрыг олох гэж байгаад зэргэлдээх ертөнцийн үүдийг хамгаалагч, гаалийн ажилтнаар сонгогдож, нууцлаг даалгавар хүлээн авснаа мэднэ. Орчлон ертөнцөд ийм зэргэлдээх ертөнцүүд олон бий. Кирилл эдгээр ертөнцийг хэн ямар зорилгоор удирдаж байгаа учрыг тайлж, өөрийн амьдралаа эргүүлэн олж авч чадах болов уу? Аль эсвэл бидний амьдарч буй дэлхий ертөнц зүгээр л төсөөллийн ноорог төдий бодитоор оршин тогтнодоггүй зүйл үү? 
 
3. ЗУН (2018 он, ОХУ)

Аравдугаар сарын 23-ны 22:20 цагаас

 
Найруулагч: Кирилл Серебренников
Продюсер: Илья Стюарт, Мурад Османн, Михаил Финогенов
Кино зохиол: Михаил Идов, Лили Идова, Кирилл Серебренников, Иван Капитонов
Зураглаач: Андрей Понкратов, Татьяна Долматовская
Эвлүүлэгч: Юрий Карих
Хөгжим: Рома Зверь, Герман Осипов
Студи: Хайп Филмс (ОХУ), Киновиста (Франц)
Дүрүүдэд:  Рома Зверь, Ирина Старшенбаум, Тео Ю, Филипп Авдеев, Евгений Серзин,            Александр Горчилин, Василий Михайлов, Александр Кузнецов, Никита Ефремов, Герман Осипов
 
Шагнал:
2018 оны Канны ОУКН-ын шилдэг саундтрак шагнал
 “Алтан далдуу модны навч” шагналд өрсөлдсөн.
 
Товч танилцуулга:
1980-аад оны эхэн үеийн Ленинград хотын зун. Оросын авангард рок хөдөлгөөн, андерграунд рок хөгжмийн амьдрал ид буцалж байна. Лед Зеплин, Дэвид Боувийн шүтэн бишрэгч Виктор Цой “Зоопарк” хамтлагийн рокер Майк Науменко ба эхнэр Наталятай учирснаар түүний амьдрал уран бүтээлийн замнал хэрхэн өрнөж буй тухай кинонд гарна. Уг кино өөрчлөн байгуулалтын өмнөх Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын тухай төдийгүй хайр дурлал, итгэл найдварын мөнхийн эрэл хайгуулын тухай өгүүлнэ.
 

Аравдугаар сарын 25-нд Каннын кино наадмын найруулагчийн 2 долоо хоногийн 50 жилийн ойн үзвэр:

4. АЯНЫ ШУВУУ (2018 он, Колумб, Дани, Мексик)

Аравдугаар сарын 25-ны 18 цагаас

 
Найруулагч: Кристина Галлего, Сиро Герра 
Продюсер: Кристина Галлего, Катрин Порс
Кино зохиол: Мария Камила Ариас, Жак Тулемонд Видал
Зураглаач: Давид Галлего
Эвлүүлэгч: Мигель Шверфингер
Хөгжим: Леонардо Хиблум
Студи:            Snowglobe, Blond Indian Films, Ciudad Lunar Producciones, Pimienta Films
Дүрүүдэд:  Кармина Мартинез, Наталья Рейес, Жосе Акоста, Грейдер Меза, Жосе Висент, Жон Нарваез
 
Шагнал:
2018 оны Анталя ОУКН-аас үзэгчдийн нэрэмжит шагнал
2018 оны Канны ОУКН-ын Шүүгчдийн 2 долоо хоног хөтөлбөрт шалгарсан. 
91 дэх удаагийн Академийн шагналд Колумби улсыг төлөөлж өрсөлдсөн.
 
Товч танилцуулга:
Латин америкийн нэг угсаатан-Ваюү гэр бүлд тохиолдсон түүхээр дамжуулан, 1970-д оны Колумбын мансууруулах бодисын наймааны эхлэл, цэцэглэлтийн тухай өгүүлнэ. Кинонд гарах Ваюү гэр бүл Америкийн залууст марихуана борлуулдаг. 60-аад оны сүүл 70-аад оны үйл явдлыг Зэрлэг ургамал, Булш, Хөгжил цэцэглэлт, Дайн, Шорон гэсэн 5 бүлэгт харуулна.
 
5. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СҮҮДЭРТ (2015 он, Франц, Швейцарь)

Аравдугаар сарын 25-ны 20:30 цагаас

 
Найруулагч: Филипп Гаррел
Продюсер: Саид Бен Саид, Мишель Меркт
Кино зохиол: Филипп Гаррел, Жан-Клуд Карриер, Каролин Деруа-Гаррел, Арлетт Лонгманн
Зураглаач: Ренато Берта
Эвлүүлэгч: Франсуа Жедижиэ
Хөгжим: Жан-Луи Убер
Студи:           SBS Distribution, BS Productions, Arte France Cinéma, Close Up Films, Radio Télévision Suisse
Дүрүүдэд:  Клотилд Куру, Станислас Мерар, Лена Пугам, Вимала Понс
 
Шагнал:
2015 Афины Европын кино наадмаас шилдэг кино шагнал
2015 Севилийн Европын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин шагнал
2015 ОУ Кино нийгэмлэгийн шилдэг зураглаач шагнал
 
Товч танилцуулга:
Пиер, Манон хоёр баримтат кино хийдэг ядуу амьдралтай уран бүтээлчид. Пиер залуу оюутан Элизабеттай учран түүнд дурласан ч Манонтой бас хамт байхыг хүснэ. Харин Элизабет Маноныг өөр амрагтайг мэднэ. Элизабет энэ тухай Пиерт хэлэхэд тэд шийдвэр гаргах маш хэцүү байдалд орно. 
 
6. Дүрвэгсэд (2014 он  Аргентин, Колумб, Франц, Герман, Польш)

Аравдугаар сарын 25-ны 22.15 цагаас

 
Найруулагч: Диего Лерман
Продюсер: Алехандра Марчиолли
Кино зохиол: Диего Лерман, Мариа Мейра
Зураглаач: Войцех Старон
Эвлүүлэгч: Алехандро Бродерсон
Хөгжим: Жосе Вильялобос
Студи:        Distribution Company, Haut et Court, Caramel Films, Stowarzyszenie Nowe Horyzonty, trigon-film
Дүрүүдэд:  Жулиета Диаз, Себастьян Молинаро, Марта Лубос, Сильвия Байле, София Паломино, Сандра Виллани, Паула Итуриза, Карлос Вебер
 
Шагнал:
2015 Аргентины кино академийн шилдэг кино, шилдэг найруулагч кино зохиолын шагнал
2014 Чикаго ОУКН-ын шүүгчдийн нэрэмжит шагнал
2015 Аргентины кино шүүмжлэгчдийн нийгэмлэгийн шилдэг кино, шилдэг жүжигчин, шилдэг кино зохиолын шагнал
 
Товч танилцуулга:
Мадиас хүү эцэг Фабианы зодуур нүдүүр, хүчирхийллээс дайжин ээжтэйгээ гэрээсээ зугтаана. Мадиас  8 настай, ээж Лаура хөл хүнд. Тэд аюулгүй газар хайж, бэдрэн тэнүүчилнэ.
 
Аравдугаар сарын 26-нд:
7.  ЗАМХРАЛ (2017 он, Герман)
Аравдугаар сарын 26-ны 19 цагаас
 
 
Найруулагч: Фатих Акин
Продюсер: Нурхан Секерси-Порст, Фатих Акин, Герман Вайгел
Кино зохиол: Фатих Акин
Зураглаач: Райнер Клаусманн
Эвлүүлэгч: Эндрюв Бирд
Хөгжим: Жошуа Хомм 
Дүрүүдэд:  Диана Крюгер, Йоханнес Криш, Самия Чанцин, Денис Москитто, Ульрих Тукур, Нуман Акар
 
Шагнал:
2017 оны Канны ОУКН-ийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал
2018 онд Академи шагналд гадаад киноны төрөлд Герман улсаас нэр дэвшсэн.
2018 оны “Алтан бөмбөрцөг” ОУКН-ын шилдэг гадаад хэл дээрх кино шагнал 
 
Товч танилцуулга:
Катя Секерчи нөхөр Нури болон бяцхан хүү Рокко нараа бөмбөгдөлтийн улмаас алдана. Цагдаа нар тус хэргийг барууны хэт туйлширсан үзлээс гадуур болсон хэмээн үзэх ба бүсгүй тун хүндхэн байдалд ороод байлаа. Гэвч шүүх хурлаар нотлох баримт хангалтгүйн улмаас сэжигтнүүд гэм буруугүй хэмээн тогтоогдох тул Катя өөрөө шударга ёсны төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Энэхүү бүтээл 2018 оны “Алтан бөмбөрцөг” кино наадмын гадаад хэл дээрх шилдэг бүтээлээр шалгарч байсан билээ.
 
8. Sweet Country (2017 он, Австрали)

Аравдугаар сарын 26-ны 21:30 цагаас

 
Найруулагч: Уорвик Торнтон
Продюсер: Грир Симпкин, Дэвид Жосси
Кино зохиол: Дэвид Трантер, Стивен МакГрегор
Зураглаач: Уорвик Торнтон
Эвлүүлэгч: Ник Майерс
Хөгжим: Жемма Бернс, Дэмиен Лейн        
Дүрүүдэд:  Сэм Нилл, Брайан Браун, Хамилтон Моррис, Лука Магделин Коул, Мэтт Дей, Шаника Коул, Тремейн Дулан, Тревон Дулан, Энни Финстерер
 
Шагнал:
2017 Торонто ОУКН Платформ шагнал
2017 Венецийн кино наадмын шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал
2017 Аделейд кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал
2017Люксембургийн кино наадмын шүүмж судлаачдын нэрэмжит шагнал
 
Товч танилцуулга:
Австралийн Хойд бүс нутгийн хилийн зааг дээр 1920-д онд болж буй үйл явдлыг харуулна. Уугуул иргэд, настай фермерүүд өөрсдийгөө хамгаалахаар цагаан арьстнуудыг буудан хороож, цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хүмүүсээс зугтаж буй тухай гарна. 
 
Аравдугаар сарын 27-нд:
 
9. ЗАЛУУГААРАА ҮХЭХЭД ОРОЙТСОН (2018 он, Чили, Бразил, Аргентин)

Аравдугаар сарын 27-ны 17 цагаас

Найруулагч: Доминга Сотомайор 
Продюсер: Омар Зунига, Софи Мас, Даниел Печ
Кино зохиол: Доминга Сотомайор
Зураглаач : Инти Брионес
Эвлүүлэгч: Каталина Марин
Хөгжим: Жулиа Хуберман
Студи: Cinestacion, RT Features, Ruda Cine, Circe Films
Дүрүүдэд:  Демиан Хернандез, Антар Макадо, Магдалено Тоторо
 
Шагнал:
2018 оны Локарно ОУКН-ын шилдэг найруулагч шагнал 
 
Товч танилцуулга:
1990 оны зун, Чили улсын Андын нурууны бэлд нэгэн бөглүү тосгонд хэдэн гэр бүл амьдран сууна. Пиночетын дарангуйллын дэглэм дуусч эрх чөлөөтэй дөнгөж золгосон тэд байгальд амьдран хотжилтоос ангид шинэ ертөнцийг цогцлоож буй тухай өгүүлнэ. Энэ их өөрчлөлтийн үед хөрш зэргэлдээ амьдрах 16 настай Софи Лукас, 10 настай Клара нар шинэ жилийн баярт бэлтгэнэ. Тэд хотын амьдралын эрсдлээс хол байх ч байгалийн аюулт үзэгдлээс зугтааж чадахгүй.
 
10.ЭМЭГТЭЙН ТЭМЦЭЛ (2018 он, ИСЛАНД, Франц, Украйн)

Аравдугаар сарын 27-ны 20:15 цагаас

 
Найруулагч: Бенедикт Эрлингссон
Продюсер: Мариан Слот, Бенедикт Эрлингссон, Карине Либланк
Кино зохиол: Бенедикт Эрлингссон
Зураглаач :    Бернштейн Бёргюлсон
Эвлүүлэг: Давио Александр
хөгжим Давио Жонсон
Студи: Slot Machine, Gulldrengurinn
Дүрүүдэд: Халдора Гейрхарсдоттир, Иохан Сигурасон, Давио Жонсон, Ирина Даниленко
 
Шагнал:
2018 Канны кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоног хэсэгт шалгарсан
91дэх удаагийн Академи шагналд гадаад киноны төрөлд Исланд улсаас нэр дэвшсэн.
 
Товч танилцуулга:
Халла 50 настай, бие даасан эмэгтэй. Өдөр тутмын тогтсон амьдралынхаа хажуугаар тэрээр байгаль орчноо хамгаалахын төлөө идэвхтэй тэмцдэг. Бусад хүмүүс түүнийг “Уулын эмэгтэй” гэдэг нэрээр таньдаг. Халла хөнгөн цагааны үйлдвэрлэгчидтэй ганцаар дайн зарлана. Түүний жижиг бусниулах үйл ажиллагаа томорсоор аж үйлдвэрийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа болон хүчирхэгжин, Исландын засгийн газар ба хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр барих корпораци хоорондын хэлэлцээрийг түр зогсоож чадна. Халла хамгийн том чухал ажиллагаагаа эхлэхийн өмнө гэнэтийн захидал авч бүх төлөвлөгөө өөрчлөгдөх болно. Түүний хүүхэд үрчлэн авах өргөдөл зөвшөөрөгдөж, бяцхан охин Украйнд Халлаг хүлээнэ. Газар нутгаа хамгаалагч, тэмцэгчийн ажлаа орхиж ээж болох мөрөөдлөө биелүүлэхийн өмнө Халла хөнгөн цагааны үйлдвэрт сүүлийн ноцтой цохилт өгөхөөр шийднэ.
 
Аравдугаар сарын 28-нд:
 
11. ДЭЛГҮҮРИЙН ХУЛГАЙЧИД (2018 он, ЯПОН)
Аравдугаар сарын 28-ны 17 цагаас
 
 
Найруулагч: Хироказу Корээда 
Кино зохиол: Хироказу Корээда
Зураглаач: Рюто Кондо
Эвлүүлэг: Хироказу Корээда 
Хөгжим: Харуми Хосоно  
 
Шагнал:
2018 онд 91 дэх удаагийн Академи шагналд гадаад киноны төрөлд Герман улсаас нэр дэвшсэн.
2018 Канны ОУКН-ын тэргүүн шагнал “алтан далдуу модны навч” хүртсэн
2018 Анталя ОУКН-ын шилдэг найруулагчийн “Алтан жүрж” шагнал
91дэх удаагийн Академи шагналд гадаад киноны төрөлд Япон улсаас нэр дэвшсэн.
 
Товч танилцуулга:
Нэг удаа дэлгүүрт хулгай хийсний дараа Осамү хүүгийнхээ хамт явж байгаад даарч бээрсэн Юри охинтой таарна.  Осамүгийн эхнэр эхэндээ тэр охиныг гэртээ орогнуулах дургүй байх боловч түүний туулж өнгөрүүлсөн зовлонг мэдсэний дараа охиныг харж халамжлахаар болно. Осамүгийн гэр бүл амьжиргаагаа залгуулахын тулд хулгай зэлгий хийж  ядуу тарчиг амьдарч байгаа хэдий ч тэд аз жаргалтай байгаа мэт... Нэгэн удаагийн санаандгүй үйл явдал тэдний гэр бүлийн нэгдмэл харилцааг сорин, мэдээгүй нууцыг илрүүлнэ.
 
 
12. АВАВЕНА (АВСТРАЛИ, АНУ, БРАЗИЛ)

Аравдугаар сарын 23-наас 28-ны хооронд 14:00-20.00 цагийн хооронд

 
Найруулагч: Линет Валворт
продюсер: Никол Нюмэн
Кино зохиол Линет Валворт
Зураглаач :  Грейг Доунин, Франциско Алмендра, Нелсон Порто
Эвлүүлэг:     Адам Коско,Катрина Тейлор, Браян Фрагер
Music: Макс Рихтер, Уилиам Биван
Студи:       Coco Films/VR Wallworth Technicolor Experience Center, Madison Wells Media
Дүрүүдэд: Хүшахү  Яванава, Тата Яванава 
 
Товч танилцуулга:
Амазоны Яванава омгийнхны хувьд эмийн ургамал бол бидний ертөнцийн дотор буй ертөнцийг харуулах шидтэй. Яванава омгийнхон ба Хүшашү удган эмэгтэй жүжигчний хүсэлтээр Линет Валворт технологийг ашиглан тэдний мөрөөдлийг биелүүлж, мэдээ дамжуулах бүтээл хийжээ. Ававена кино бол  технологи ба хүний ер бусын мэдрэмжийг нэгтгэх замаар устаж мөхөх ирмэг дээр ирсэн хүмүүсийн тухай түүхийг өгүүлдэг. Яванава омгийнхны амьдрал, ертөнцийг үзэх үзлийг таниулж, виртуал ертөнцөд Амазоны ширэнгэн ойн амьдралыг мэдрүүлэх юм.
 
Уг бүтээл нь 2016  Давос дах Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр нээлтээ хийсэн. Түүний “Tender” бүтээл нь 2014 онд Австралийн Кино ба Телевизийн Бүтээлийн Академийн Урлагийн шагналд тэргүүн байр эзлэж байсан байна. 2016 онд Валворт ЮНЕСКО-гийн Хотын кино шагнал, Byron Kennedy нэрэмжит шилдэг инноваци шагнал хүртэж, Foreign Policy сэтгүүлийн дэлхийд тэргүүлэгч 100 сэтгэгчдийн нэгт багтжээ.
 
Хуваарь:
 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

3 сэтгэгдэлтэй

  • albaker   [93.66.204.167]
      2018-10-24 05:15
    ULAN BATOR миний хүмүүс Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

  • Altjin   [103.26.195.192]
      2018-10-16 20:39
    Wuaaaaa yasan goy yumbeeee :))) Hayag n Tengis kino teatrt gej bnshu, bolohgui bol eventiig haigaad sudlaad uzehgui yu.

  • Зочин   [103.57.93.250]
      2018-10-16 18:04
    haana yg ymar vil ajillaan drs vzeh ymbe? ene kinonuuda tgeed yg haana ochij vzeh tuhai yu ch bicheegvi baih ymm..

Дэлхийн хамгийн ухаантай 10 эмэгтэй

Хүн төрөлхтний түүх Стивен Хокинг ч атаархахаар ухаантай олон бүсгүйг мэднэ.

  2018-11-17 15:36

Дэлхийн хамгийн ухаантай 10 хүн

Дэлхийн хамгийн ухаантай буюу өндөр IQ тэй эрчүүдийг танилцуулья.

  2018-11-16 17:37

Цус сорогчдын тухай "The Originals" цувралыг үзэх ёстойг батлах 10 баримт

Цус сорогчид яагаад наранд гарч болдоггүй юм бол?

  2018-11-16 16:40