Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Орост амиа алдсан Нигерийн ханхүүгийн хувь заяа

Өстөн дайснууд нь алах гэж хэд хэд оролдсоны дараа таван жилийн өмнө Сегун эх орноосоо зугтсан юм.


ОХУ-ын Череповец хотноо энэ сарын 13-нд Нигерийн ханхүү амиа алджээ. Дисконд бүжиглэж байсан удам залгамжлах ханхүү Габриэль Сегун Аджайигийн зүрх нь зогссон юм. Африкийн ханхүү яагаад Орост ирсэн болон ямар хувь заяагаар энэ оронтой холбогдсон талаар өгүүлсүү. 
Өстөн дайснууд нь алах гэж хэд хэд оролдсоны дараа таван жилийн өмнө Сегун эх орноосоо зугтсан юм. Орос оронд түүнийг хайр сэтгэл авчирсан. Интернет сүлжээгээр харилцсаар тэр орос эмэгтэйд эргэлтгүй дурлажээ. Өөрөөс нь 20 нас эгчмэд, англи хэл мэддэггүй байсан ч ханхүү Наталья хэмээх жирийн орос эмэгтэйг заяаныхаа ханиар сонгосон билээ. 

Хаан удамт хүн гэдгээ тэр зөвхөн ойр дотныхондоо л ярьдаг байв. Аав нь Нигерид хаан ч улс орны биш нэгэн овгийн хаан аж. Габриэль айлын ууган хүүгийн хувьд хаан ширээг залгамжлан авах ёстой байлаа. Гэвч сөргөлдөгч овгийнхон түүнийг агнахаар хөөцөлдөж, хэд хэдэн удаа алахыг оролдсоны дараа ээж нь түүнийг эх орноосоо явахыг зөвлөжээ. 
Сегун эхлээд Дубайд амьдарлаа, дараа нь ирээдүйн эхнэр Натальятай танилцжээ. Тэр үед Наталья 40 нас гарсан, Цагдаагийн газарт ажилладаг байв. Хосуудын хайр цахим захидлаар эхэлж, Наталья захиагаа онлайн орчуулагчаар хөрвүүлэн илгээнэ. Хайр сэтгэл бадарч байсан ч Сегун ханхүү гэдгээ эхлээд хэлсэнгүй, харин хуримаа хийснийхээ дараа Натальяг Нигерид аваачихдаа л хэлсэн байна. 

Хааны ордноо Череповец хотын захын байраар тэр шууд сольчихсонгүй. гурван жил харилцсаны эцэст нүүн ирсэн юм. Гэрбүл, нэг овгийнхон нь залууг хүйтэн Орост битгий оч гэж ятгасаар байв. Мөн арьс өнгөөр ялгаварлагчид чамайг алж орхино гэж ээж нь хориглож байлаа. Үнэхээр Сегун өвөлд дургүй байсан. Өвөл гудамжаар алхдаггүй, машинаар л явдаг байжээ. 
Хэчнээн IT инженер ч хэл мэдэхгүй тул Орост эхлээд ажил олдсонгүй. Сангийн аж ахуйд хэсэг тракторчин хийж үзлээ. Гэхдээ ханхүү сэтгэлээр унасангүй, учир нь тэр эхнэрийнхээ гэрийнхнээр тэжээлгэхийг хүсэхгүй байв. Удалгүй интернет сүлжээний операторын ажилд орсон байна. 

Нэг жилийн өмнө хосууд ихэр хүүхэдтэй болж, гэрбүл аз жаргалаар бялхлаа. Нэг нь эхнэртэй нь адилхан бол нөгөөх нь ханхүүтэй усны дусал мэт ижил. 
Хоёрхон долоо хоногийн өмнө тэр Нигеридээ хариад ирсэн байлаа. Онгоцны тасалбар авах гэж машинаа заржээ. Орост явсан хүүгээ нэг юм уучилсан аав нь дуудсан тул их баяртайгаар харьсан гэдэг. 

Харин хоёр дахь эх орондоо эргэн ирсэн Сеугн удсангүй. Найзуудтайгаа диско орж, бүжиглэн цэнгэж байгаад зүрх нь гэнэт зогссон байна. Дөнгөж 32 настай, хэзээ ч өвчин зовлон ярьж байгаагүй тул найзууд, гэрбүл нь шоконд оржээ. 

Одоогийн байдлаар түүний үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй байна. Нигерийн ЭСЯ ч задлан шинжилгээнд оролцох бөгөөд харин ханхүүг Үнэн алдартны шашны ёс зарчмаар оршуулах болжээ. 
"Габриэль үнэн алдартны шашинтан байсан. Сар бүрийн эхний, сүүлийн Ням гарагуудад заавал сүмд очдог байсан. Арьсны өнгө өөр ч  манай нутгийнхан түүнийг орос хүн гэж үздэг байсан" гэж Наталья сэтгүүлчдэд ярьсан байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
36
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.