Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

16 минутын нойроо алдахад л төвлөрөх чадварт нөлөөлөх эрсдэлтэй


Сүүлийн үед ажлын бүтээмж буурч, алдаа гаргах нь нэмэгдэж, анхаарал төвлөрөл тань сулраад байна уу? 

Зарим хүмүүс үүнийг ажлын ачаалалтай холбож ойлгодог ч ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, тэр дундаа нойрноос үүдэлтэй асуудлаас болж бүтээмж буурах, анхаарал сарних нь элбэг байдаг аж. 

Саяхан US IT фирм дунд эргэм насны 130 ажилтныг судалгаанд хамруулж, тэдний найман өдрийн дэлгэрэнгүй тэмдэглэлд задлан шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнгээс үзвэл өмнөх шөнийн нойр нь дараагийн өдрийн танин мэдэхүйн үйл ажиллагаа, бүтээмж, төвлөрөлд шууд нөлөөлдөг болох нь тогтоогджээ. 

Судалгаанд оролцогчид хэр их ажлаасаа хөндийрч, өөр зүйлд сатаарч байгааг тогтоохын тулд есөн асуулт өгч, 0-5 хүртэл оноогоор үнэлэхийг (0-хэзээ ч үгүй 5- үргэлж) хүсчээ. Тухайлбал, "өнөөдөр таны толгойд хэр олон удаа өөр бодол орж ирсэн бэ" гэсэн асуулт багтсан бөгөөд ойр ойрхон олон зүйл бодогдож байсан бол оролцогч 5 гэсэн оноог өгөх аж. 

Ажиглалтын явцад дутуу нойр авсан хүмүүст анхаарал сарниулах бодол толгойд нь ердийнхөөс илүү их орж ирж байсан бөгөөд ердийн үеэс 16 минут бага унтахад л дараагийн өдрийн танин мэдэхүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Түүнчлэн дутуу нойртой өдрийг өнгөрөөсөн хүмүүс орой  эрт орондоо орсон ч маргааш нь ядарч босож буй нь ажиглагдсан байна. 

Суми Ли тэргүүтэй эрдэмтдийн өмнө нь хийж байсан судалгаанаас үзвэл дутуу, чанаргүй нойр нь дараагийн өдөр нь стрессийг нэмэгдүүлж, ажил болон гэр бүлийн орчинд үл ойлголцол үүсэхэд нөлөөлдөг гэжээ. Цаашилбал, дутуу нойр авсан үед дасгал хийх, хүүхдүүддээ гаргах цаг нь багассан байжээ. 

Нөгөөтэйгүүр, илүү цагаар ажиллах, ажлын бус цагаар ажлын холбогдолтой дуудлага, мэйл хүлээж авах, өглөө эрт уулзалт зарлах нь ажилчдын нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг байна. 

Холбоотой нийтлэл: Анхаарал төвлөрлөө сайжруулах 10 энгийн алхам

Эх сурвалж: We Forum 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.