Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол


  |     2018-10-17 17:44   |     1193
  2018-10-17 17:44   |     1193

Интернэт, олон нийтийн сүлжээ бидний өдөр тутмын байнгын хэрэглээ болоод удаж байна. Маш хэрэгтэй, бүр яалт ч үгүй тулсан үед дата бидний аминд хэчнээн удаа орж байсныг бүгд санаж байгаа байх. Гэхдээ ямар ч интернэт орох боломжгүй, датагүй нэг өдөр ямар байх бол? Бүгдээрээ төсөөлцгөөе.

1. Чухал уулзалт, арга хэмжээг мэдэхгүй өнгөрөх

Датагүй нэг өдөр бид маш олон зүйлийг алдаж болно. Жишээ нь маш чухал уулзалт болон арга хэмжээг мэдэхгүй өнгөрөх. Таны хамгийн удаан хүлээж байсан арга хэмжээ гэнэт яг тэр өдөр зарлагдаж, та түүнийгээ мэдэхгүй өнгөрч байна гээд төсөөл дөө. Заримдаа бид хүсэн хүлээсэн тоглолтынхоо мэдээллийг зурагт, радио, бусад хүнээс биш интернэтээс л олж сонсдог шүү дээ. Гэтэл зарлагдаад, бүр тасалбар нь зарагдаад дуусчихсан байна гээд төсөөл дөө. Энэ бол аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцдог бүх хүмүүсийн хувьд тохиолдож байсан зүйл юм.

2. Хэн нэгний төрсөн өдрийг мэдэлгүй өнгөрөх

Сайн найз, хэн нэгэн танилынхаа төрсөн өдрийг мартах тохиолдол бидэнд асар олон байдаг. Оюутан байх үедээ нэг өдөр би датагүй, интернэт орох боломжгүй байсаар оройн хичээлдээ очиж суутал гайгүй дотно байдаг ангийн хүүхэд маань их л дуугүй, хачин байдалтай байсан. Гэтэл түүний төрсөн өдөр яг тэр өдөр тохиож байсныг би мэдээгүй өнгөрсөн байлаа. Ядаж ороод харсан бол өнөөдөр түүний төрсөн өдөр гэх сануулга ирж, бүр ядаж л чатных нь өнцөгт бялууны зураг харагдаад мэдэх л байсан. Маш их харамсаж билээ.

3. Олон нийтийн сүлжээгээр тархсан чухал үйл явдлыг анзаарахгүй байх

Ганц өдрийн дотор асар олон зүйл болж болдог. Ямар нэгэн дуулиантай хэргээс авахуулаад хүмүүсийн ам уралдуулан ярьж буй сүүлийн үеийн үйл явдлыг мэдэхгүй өнгөрөх боломжтой. Хэн нэгэн маш чухал бичлэг хийсэн байж болно. Эсвэл ямар нэг шинэ "meme" тэрүүгээр нэг тарж, түүнийг нь та мэдэхгүй өнгөрч болно. Заримдаа сэтгүүлч бидний хувьд, мэдээлэл, трэндтэй цаг уралдан ажилладаг хүмүүсийн хувьд энэ их том гарз болдог шүү.

4. Урилга анзаараагүй байх.

Таны дугаарыг мэдэхгүй, яаж холбогдох аргаа олоогүй зарим чухал хүмүүс мессенжер, мэйл гэх зүйлээр чухал үйл ажиллагааны урилгаа явуулдаг. Өнөө орой ийм үйл ажиллагаатай, таныг хүрэлцэн ирнэ үү хэмээн урьж байна гэх мэдээллийг та яг маргааш өглөө нь эсвэл хэзээ сүүлд харж байна гээд төсөөлөх гээд үз дээ? Эсвэл танд боломж олгох маш сайхан санал тавих гэж байсан байж мэднэ. Алдахад дэндүү хайран биш гэж үү.

5. Гоё дуу, гоё бичлэггүй нэгэн өдөр.

Youtube гэж нэг гайхалтай зүйл байна аа? Зарим хүмүүсийн хувьд, ялангуяа залуучуудын хувьд дуу хөгжим, энтертайнмент бичлэгүүд амьдрал л гэсэн үг. Шинэ дуу сонсож чадахгүй, гоё бичлэгүүд үзэж чадахгүй нэг өдөр туйлын гунигтай шүү. 

6. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд хар дарсан зүүд шиг өдөр.

Олон нийтийн сүлжээ, интернэтээр ажил хэргээ явуулдаг цаг үед бид амьдарч байна. Та авах ёстой байсан мэйлээ авч чадахгүй, мэдээлэл хүргэх байсан хүндээ хэлж, сануулж чадахгүй өнгөрнө гэдэг бол асар том гарз хохирол. Захирал "Нөгөө ажлаа зохицуулсан уу? Тэр хүн рүү мэйлээ амжиж илгээсэн үү?" гэж асуухад нь үнэндээ амжаагүй байх нь жинхэнэ хар дарсан зүүд шиг л зүйл.

7. Зөвхөн гэртээ болон үнэгүй wi-fi хэрэглэх боломжтой газар л орж болно гэдэг хүлээсэнд орооцолдсон мэт.

Дата ашиглаж заншсан хүмүүс ч гэлтгүй зөвхөн wi-fi сүлжээ ашигладаг хүмүүсийн хувьд ч энэ нь тун баригдмал зүйл. Та интернэт орох яаралтай хэрэг гарлаа гэж бодоход заавал үнэгүй сүлжээ хайх хэрэг гардаг. Гэхдээ ихэнх газар нууц үгтэйн дээр юм худалдан авсан тохиолдолд л ашиглах боломжтой байдаг. Хэдхэн минут интернэт холбогдохын тулд хэдэн мянган төгрөг зарлагдана гэдэг ямар ч үр ашиггүй, өөрийгөө шатаасан үйлдэл билээ. Тэгээд л дахиад интернэт хайж гүйх хэрэг гарна шүү дээ.

8. Бүх зүйлийг хөнгөвчлөх боломжоо алдана.

Одоо үед автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх вэ гэдгээс авахуулаад ханшийн мэдээлэл, цаг агаар, аливаа газрын байршил, хөнгөлөлтийн мэдээлэл, хэдэн цагаас хаах болон өнөөдөр ямар үзвэр үйлчилгээ байгаа гээд бүх мэдээллийг интернэт гэх гайхалтай ертөнцөөс мэдэх боломжтой. Бүх зүйлийг шүү. Энэ бүхнээс нэг л өдөр хоцроход асар олон боломж, мэдээллээс хоцрох болно.

Тэгвэл! Юнител Групп онлайн ертөнцтэй үргэлж холбоотой, цаг үеийн мэдээллээс үл хоцрогч үнэнч дата хэрэглэгч нартаа зориулсан SMART DATA үйлчилгээ намрын ээлжит бэлгээ задалсан байна.

Та SMART DATA үйлчилгээний шинэ хэрэглэгч болохыг хүсвэл 10GB дата эрхтэй шинэ дугаараа ЕРДӨӨ 3000 төгрөгөөр аваарай. Хэрэв та дагалдах 10GB дата эрхээ дугаараа идэвхжүүлсэн өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд дуусгаж чадвал, дахин 30 хоногийн хугацаатай 10GB датаг бэлгэнд авах боломжтой.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • albaker   [93.66.204.167]
      2018-10-24 05:15
    ULAN BATOR миний хүмүүс Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Дэлхийн хамгийн ухаантай 10 эмэгтэй

Хүн төрөлхтний түүх Стивен Хокинг ч атаархахаар ухаантай олон бүсгүйг мэднэ.

  2018-11-17 15:36

Дэлхийн хамгийн ухаантай 10 хүн

Дэлхийн хамгийн ухаантай буюу өндөр IQ тэй эрчүүдийг танилцуулья.

  2018-11-16 17:37

Цус сорогчдын тухай "The Originals" цувралыг үзэх ёстойг батлах 10 баримт

Цус сорогчид яагаад наранд гарч болдоггүй юм бол?

  2018-11-16 16:40