Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нью-Йоркт 25 жилд анх удаа амралтын өдрүүдэд буудалцсангүй

Цагдаагийн газрын дарга энэ явдлыг тохиолдуулан, хамт олондоо баяр хүргэжээ.


"Өнгөрсөн амралтын өдрүүд буюу Баасан, Бямба, Ням гарагуудад Нью-Йорк хотод нэг ч буудалцаан болсонгүй" гэж "Time" сэтгүүл бахархалтайгаар мэдээллээ. 
Хотын Цагдаагийн газрын дарга энэ явдлыг тохиолдуулан, хамт олондоо баяр хүргэжээ. 

Нью-Йорк бол гэмт хэргээр дэлхийд тэргүүлдэг хот. Хүн ам ихтэй энэ хотод буудалцаангүй өдөр бараг байдаггүй.
Цагдаагийн газрын дарга Родни Харрисон твиттердээ "Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йорк хотод нэг ч буудалцаан гарсангүй. Энэ бол бидний хүрэх гэж олон арван жил тэмүүлсэн зүйл билээ. Хот, хотын иргэдийг хамгаалах ажлаа нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч нарт баярлалаа" гэж жиргэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Бруклинд болсон буудалцааны дараа Баасан, Бямба, Ням гарагуудад буун дуу гараагүй. Харин даваа гарагт Бронкст 27 настай эрэгтэйг буудаж шархдуулсан хэрэг гарснаар нам жим байдал төгсжээ. 
Нью-Йорк хот буун дуугүй амар амгалан амралтын өдрүүдийг хамгийн сүүлд 1993 онд үзэж байжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
9 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
9 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
16
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.