Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нью-Йорк хотод 1996 онд болсон "Чингис хааны тахилга"-ын 23 гэрэл зураг

Тус тахилгыг 1987 оноос эхлэн үйлдэж байна.


"Америк Монголын Соёлын нийгэмлэг" нь АНУ-д "Чингис хааны тахилга"-ыг 1987 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ тахилгыг анх Дилова хутагт дэглэж, АНУ-д амьдарч байсан халимаг, буриад, өвөр монголчуудад үлдээсэн байна. Гэрэл зурагчин Намхайцэрэнгийн Санчирын Нью-Йорк хотод 1996 онд авсан ес дэх удаагийн "Чингис хааны тахилга"-ын гэрэл зургуудыг тайлбарын хамт хүргэе. 

1.

Гол тахилч Чингис хааны шүтээн хөрөгт хадаг өргөж байна.

2.

Чингис хааны тахилгад хэрэглэдэг тахил даллагын 9 сум бүхий тахил.

3.

Элчин сайд Ж.Чойнхорын гэргий Д.Майжаргал Чингис хааны шүтээнд хадаг өргөв.

4.

Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Ж.Чойнхор гэр бүлийн хамт мөргөж буй нь.

5.

АНУ дахь Чингис хааны тахилгыг олон жил удирдаж байгаа "Америк Монголын Соёлын нийгэмлэг"-ийн ерөнхийлөгч Санж Алтан.

6.

Тахилгад Ордосын Чингис хааны онгоноос уригдан ирсэн тахилч Ванжил.

7.

Элчин Сайд Ж.Чойнхорын гэргий Д.Майжаргал.

8.

АНУ-д амьдарч буй монголчууд Чингис хааны тахилгын үеэр хурим хийж буй нь.

9.

Зураач Н.Санчир Монгол улсаа төлөөлөн үг хэлж байна.

10.

Хуримаа хийж буй хосууд тахилгад ирсэн ахмад настнууддаа мөргөж буй нь.

11.

Чингис хааны тахилга дээр хуримаа хийхээс гадна хүүхдийн үс авах ёслол хийдэг.

12.

Хуримаа хийж буй хосод гол тайлгач сүү өгч байна.

13.

Тахилгын өчгийг 9 хүн уншдаг. Бүрэн монгол дээл хувцастай. Шинэ тутам насанд хүрсэн хөвгүүд анх удаа оролцдог.

14.

Тахилгын өчиг уншиж байгаа нь.

15.

Тахилгын өчгийг уншиж байна. 

16.

Элчин Сайд Ж.Чойнхорын гэргий Д.Майжаргал.

17.

"Америк Монголын Соёлын нийгэмлэг"-ийн ерөнхийлөгч Санж Алтан.

18.

Чингис хааны шүтээн хөрөг.

19.

Элчин сайд Ж.Чойнхор доктор Санж Алтанд бэлэг өгч байна.

20.

Тахилгад оролцогчид.

21.

Насанд хүрч анх удаа тахилгад оролцож байгаа нь.

22.

Ордосоос ирсэн тахилгач Ванжил.

23.

Хуримаа хийж байгаа хос.


2017 оны арваннэгдүгээр сарын 4-нд болсон  30 дахь удаагийн "Чингис хааны тахилга"-ын бичлэгийг хүргэж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
24
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.