Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ АЛБАН ЁСНЫ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТООС АНХНЫ ЯЛАЛТАА АВЛАА

Лаосын шигшээ багтай тоглож, 4:1-ийн харьцаатай талбайн эздийг бут ниргэлээ.


"FIFA DAYS"-ын хүрээнд 10-р сард манай үндэсний шигшээ баг албан ёсны 2 нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан. Эхний тоглолтоо залуус маань Сингапурын эсрэг хийж 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээгээд байсан билээ. Тэгвэл өчигдөр Лаос улсын Үндэсний цэнгэлдэхэд Лаосын шигшээ багтай тоглож, 4:1-ийн харьцаатай талбайн эздийг бут ниргэлээ.

Тоглолтын хувьд 23 дахь минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг тоог нээсэн. Гэсэн ч энэ гоолоос ердөө 5 минутын дараа манай багаас жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьсан юм.

Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авлаа. Ингэснээр 73 дахь минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Үлдсэн цагт залуусын тоглолт бүр ч сэргэж М.Жансерик 75, Н.Наранболд 83 дахь минутанд тоог 4:1 болгосноор тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

Өмнө нь манай шигшээ Лаосын шигшээ багтай тоглож, 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан бол өнөөдөр ийнхүү элэг нэгт монголчуудаа баярлууллаа гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

Тус тоглолтыг Лаос улс дахь Бүрэн эрхт элчин сайд болон ЭСЯ-ны албан хаагчид, Лаос улсад ажиллаж амьдарч, сурч байгаа монголчууд олноор хүрэлцэн ирж үзсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
27
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.