Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ХААН БАНКНЫ шинэчлэгдсэн аппликейшн, интернэт банкнаас таны анзаараагүй ЧУХАЛ 20 ӨӨРЧЛӨЛТ

Илүү хялбар, ухаалаг, аюулгүй болж харилцагчдад хүрч байна.


Хэрвээ та ХААН банкны хэрэглэгч болон хэрэглэгч болохоор зэхэж байгаа бол шинэчлэгдсэн интернэт банк болон KHAN BANK аппликейшнээс таны анзаараагүй ч байж мэдэх чухал 20 өөрчлөлтийг танилцуулъя. ХААН Банкны интернэт банк болон Khan Bank аппликейшн шинэчлэгдэж, илүү хялбар, ухаалаг, аюулгүй болж харилцагчдад хүрч байна. 
 

Шинэчилсэн аппликейшн, интернэт банкны өөрчлөлтөөс таны анзаараагүй чухал 20 өөрчлөлт:

1. Интернэт банк болон аппликейшн шинэчлэгдсэнээр шинээр бүх төрлийн данс нээх болон данстай холбоотой бүхий л үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой болгон хялбарчилсан юм.

2. Картаа захиалж, нөхөн авч хэрэв картаа гээсэн бол идэвхгүй болгох, мөн идэвхжүүлэх боломжтой.

3. Харилцагчид мэдэгдэх шаардлагатай зээл, төлбөр болон бүтээгдэхүүний талаар мэдээллийг хүргэх сонордуулга /notification/ цэсийг нэмснээс гадна харилцагчийн данс, картын жагсаалт, сүүлийн гүйлгээ, сүүлийн түгээмэл үйлдэл бүхий үндсэн дэлгэц /dashboard-тэй болсон. 

4. Лояалти үйлчилгээний мэдээллийг авах боломжтой болсон.

5. Интернэт банк болон  Khan Bank аппликейшн ашиглан хадгаламж барьцаалсан зээл авах боломж бий. 

6. Хамгийн сүүлд хийсэн гүйлгээний мэдээлэл, харилцагчийн данс руу хандсан төхөөрөмж, байршлын тухай мэдээллийг харж болно.

7. Харилцагч төлбөрийн загвараа хадгалан хэрэглээний төлбөрөө тогтмол хугацаанд төлөх боломжтой болсон.

8. Харилцагчийн авах боломжтой зээлжих эрхийн дүнг тооцож харуулдаг болсноороо давуу талтай.

9. Ухаалаг мэдээ цэсийг харилцагч хасах боломжтой. 

10. Харилцагч интернэт банк болон аппликейшнээр дамжуулан өөрийн лимитэд  багтсан бүх төрлийн зээлээ хаах эрх нь нээгджээ. 

11. Гүйлгээний цэсийг нэгтгэн, ХААН Банкны данс руу, өөрийн данс руу, бусад банкны данс руу, олон улсын гүйлгээ, картын гүйлгээ, Khan Pay, qPay, төлбөр төлөх, зээлийн төлбөр хийх зэргээр төрлийг нэмэгдүүлсэн.

12. Картын мэдээллээ дебит болон кредит картаар ангилан харах боломжтой. Кредит картын төлбөрийг аппликейшнээр төлөх боломжтой.

13. Хэрэглээний болон бусад төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос аван, төлбөрийн лавлагаа авах боломж бүрдсэн.

14. Интернэт банк болон аппликейшнээр хийсэн гүйлгээний баримтаа суваг үл хамааран нөхөн авах, хэвлэх боломжтой.

15. Картын төлөвийг өөрчлөх боломжтой болсон.  

16. Харилцагч өөрийн карттай холбоотой картын төрөл, дуусах хугацаа, боломжит үлдэгдэл мөн кредит картын төлбөр төлөх боломжийг бүрдүүлсэн.

17. Гүйлгээ хийхдээ хүлээн авагчийн мэдээллийг оруулахгүйгээр миний загвар гүйлгээнээс хялбараар сонгож болно. 

18. Харилцагчийн цахим хаяганд ирсэн сүүлчийн гурван сонордуулгын мэдээллийг харах боломжтой бөгөөд үүгээр дамжуулан тухайн мэдээлэлтэй холбоотой зээлийн төлбөр хийх, хэрэглээний төлбөрөө төлөх зэрэг үйлдлийг хийж болно.

19. Харилцагчийн дансны үлдэгдлийг дэлгэцнээс нууцалж, мэдээлэл алдагдах эрсдэлгүй болгох нууцлалын горимыг нэмсэн. Мөн нууц үг сэргээх үйлдэл хялбар,  ойлгомжтой энгийн болсон. 

20. Харилцагч хэрэглээний болон бусад төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг нэг доороос аван, төлбөрийн лавлагаа авах боломж бүрджээ.

Хэрхэн хэрэглэгч болох вэ?

Та банкны салбарт ирэлгүй www.khanbank.com вэб сайтад хандах болон харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт залган интернэт банкны үйлчилгээнд шинээр бүртгүүлэх боломжтой. 
 
  • www.khanbank.com-“онлайн бүртгэл”-өөрийн хувийн мэдээллээ оруулна-бүтээгдэхүүн үйлчилгээний төрлийг сонгоно.
  • 1800-1917 дугаарт холбогдоно-харилцагчийн мэдээллийн төвийн утсанд хандан хувийн мэдээллээ өгнө-бүтээгдэхүүн үйлчилгээний төрлийг сонгоно.
Шинэчлэгдсэн интернэт банкны мэдээллийг ЭНД, KHAN BANK аппликейшний мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
46
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.