Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Судалгаа: Монголчуудын нас баралтын 10 шалтгаан

Эхний 10 шалтгааныг зүрхний титэм судасны нарийсал тэргүүлжээ.


Хүн амын дундаж наслалтад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол тухайн улсын эрүүл мэндийн систем. Тэгвэл иргэдийнх нь дундаж орлого өндөр улсын хүмүүс урт наслаж байгааг судалгаа харуулжээ. 
 
АНУ-ын "Эрүүл Мэндийн Үнэлгээний Институт"-аас дэлхийн хүн амын дундаж наслалтын 2040 оны хэтийн төлвийн судалгаа гаргажээ. 
"Энэ судалгаагаар Испани улс 2040 он гэхэд хамгийн өндөр дундаж наслалттайгаар Япон улсын урд орох төлөвтэй байна гэжээ. Испаничуудын дундаж наслалт 85.8, Япон улсынх 85.7, Сингапур улсынх 85.4, Швейцар улсынх 85.2 байх төлөвтэй байна" гэж CNN мэдээлжээ. 
 

Эхний 10 байр

 
Монгол улсын хүн амын дундаж наслалт 2016 оны байдлаар 69.8 гэжээ. 
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Монгол Улсын хүн амын нас баралтын 50 шалтгааныг нэрлэснээс эхний 10 шалтгааныг та бүхэнд хүргэе. Үүнд зүрхний титэм судасны нарийсал, цус харвалт, элэгний хорт хавдар, элэгний өвчлөл, сүрьеэ, амиа хорлолт, ходоодны хорт хавдар, уушгины хорт хавдар, зам тээврийн осол, улаан хоолойн хорт хавдар оржээ. Үлдсэн 40 шалтгаан болон бусад мэдээллийг харахыг хүсвэл ЭНЭ хуудсаар зочлоорой.
 
 
Харин АНУ-ын дундаж наслалт буурах төлөвтэй дүр зураг харагджээ. АНУ 2016 онд 43-т байсан бол 2040 онд энэ байрнаасаа буурч 64-т орох нь. Америкчуудын дундаж наслалт 79.8 болох ба энэ нь мансууруулах бодисын хэрэглээ болон хэт таргалалттай холбоотой аж. 2016 онд гэхэд АНУ-д  63 мянган хүн мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэнээс болж нас барчээ. Мөн судалгаагаар 10 насанд хүрсэн хүн тутмын 4, хүүхдүүдийн 18.5 хувь нь хэт таргалалттай байгааг судалгаанд дурдсан байна. 
 
"Эрүүл Мэндийн Үнэлгээний Институт" -ын дарга Кайл Форман "Тухайн улс орны эрүүл мэндийн салбарын хөгжил хэр байгаагаас наслалтын дундаж хугацаа хамаарна” гэж хэлснээс харахад Испани улсын дундаж наслалт өндөр байх нь аргагүй. Испани нь татварт суурилсан эрүүл мэндийн систем бүхий Европийн цөөн орны нэг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаанаас харахад Испанийн эрүүл мэндийн систем дэлхийд долоодугаар байрт ордог аж. 
 
Судалгааны дүнгээр дэлхийн хүн амын эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж байгаа өвчний тоонд чихрийн шижин, ХДХВ, хорт хавдар зэргийг нэрлэжээ. Мөн эрт нас баралтын шалтгаанд цусны даралт ихсэх, биеийн жингийн хэт илүүдэл, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, архи тамхины хэрэглээ гэдгийг судлаачид хэлжээ.
 
Эх сурвалж: www.worldlifeexpectancy.com, CNN, Үндэсний статистикийн хороо
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
14 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.