Фото: Сэтгэлийг тань юунаас ч илүү хөдөлгөх 29 гайхалтай түүх


  |     2018-10-18 19:25   |     18888
  2018-10-18 19:25   |     18888

Амьдрал туйлын баялаг. Бидний төсөөлөөгүй түм буман үйл явдал дэлхийн олон улс орны хүмүүст тохиолдож, өдөр болгон ямар нэгэн гайхалтай түүх төрж бас цааш тархаж байна. Орчуулж хүргэж буй энэ түүхүүд гарцаагүй таны сэтгэлийг хөдөлгөх болно. Цааш түгээж, энэ бүх мэдрэмжийг түгээгээрэй.

1. "Өвөө минь нас барахаасаа өмнө эмээд үлдээсэн сүүлийн тэмдэглэл энэ байсан юм."

"Туулж өнгөрүүлсэн бүхий л амьдралаасаа миний санан дурсах зүйл: Миний хийж байсан хамгийн сайхан зүйл бол чамайг л хайрлах байлаа."

2.  "Манай 90 настай хөрш нохойгоо олон жил салхилуулаагүй. Тиймээс би сайн дураараа түүний төлөө нохойг нь салхилуулахаар шийдсэн юм. Жингээ хасч буй энэ залуугаар үнэхээр бахархаж байна."

3. Энэтхэгт ижил хүйстнээ хайрлах тохиолдлыг гэмт хэрэг хэмээн авч үзэхээ болих үед:

"Хүү минь цаашид гэмт хэрэгтэн байхаа больсон."

4.  r/AskReddit байсан энэ түүх.

"Та мэдсэн гэдгээ тэр хүнд хэзээ ч өөрт нь хэлж чадахгүй тийм зүйлийг олж мэдэж байсан уу?"

"Би энэ түүхийг өмнө нь энд бичиж байсан байх. Бага сургуульд байхдаа би хамгийн сайн найзуудынхаа нэгийг хогийн сав руу хэн нэгний шидсэн пиццаг авч идэж байхыг харсан. Би дараахан нь түүний аав ажлаа алдаж, аав, хоёр эгч, ээжтэйгээ гудамжинд амьдрахаас өөр аргагүй болсныг нь олж мэдсэн. Гэхдээ би түүнд үүнийг олж мэдсэн гэдгээ хэлсэн бол тэр ичсэнээсээ болоод үхэх шахах байсан биз. Гэхдээ дараа нь миний ээж надаас энэ тухай олж мэдээд, найзад маань бас түүний эгч нарт бүтэн жилийн өдрийн хоол, өглөөний цайны талон худалдаж авч өгсөн. Сургуулийн цайны газрын хатагтай тэдэнд 'та нар сугалаагаар хожсон' гэж хэлсэн юм."

5. "Өнөөдөр энэ хөөрхөн охин Walmart-ийн 'Da Vi Nails' салонд орж ирсэн ч охиныг хэтэрхий их хөдлөөд байна гэсэн шалтгаанаар үйлчлэхээс татгалзсан. Харин дэлгүүрийн сайхан сэтгэлт ажилчид түүнд хумсны будаг худалдан авч өгч, ажилд дээр маань хүрч ирээд түүний хумсыг будаж өгсөн юм. Тэд тэр охинтой үнэхээр тэвчээртэй харилцаж, охин ч бас маш их хичээж, бараг л хөдлөөгүй. Үнэхээр хайр татам байсан шүү. Салоны ажилчдын хувьд тэд түүнд ийм өчүүхэн зүйлийг хийж өгөхөөс татгалзсан нь үнэхээр ичгэвтэр юм. Walmart-ийн ажилчдад энэ охины өдрийг гэрэлтүүлж өгсөнд нь баярлалаа!"

6. "Коллежид байхдаа найз охин дээрээ анх удаа зочлох үедээ би тоорын мод худалдаж аваад түүнд, 'Хэдэн жилийн дараа гэхэд нэг л өдөр бид энэ модноос тоор жимснүүд идэх болно. Учир нь бид хэчнээн хугацаа өнгөрсөн ч хамтдаа байх болно' гэж хэлсэн. Тэгээд яг л төлөвлөж байснаар болсон. Энэ зурган дээр хүү маань бидний тэр модноос тоор авч идэж байна."

7. "Охинд маань бөөр хэрэгтэй байна."

"Охин маань бөөртэй болсон. Өөрийгөө умартан байж өгсөн тэр амьдрал гэх бэлэгт нь Виллид маш их баярлалаа!"

8. "Химийн эмчилгээний сүүлийн өдөр"

9. Завгүй байсан эмнэлгийн ажилтан хүүг "муухай үнэртэй бас бохир байна" гээд туслахаас татгалзсан ба харин уг цагдаагийн офицер бүсгүй хүүг хөхүүлсэн байна.

10. "Nike" брэндийн зүгээс тархины саажилттай тамирчин Жастин Галлегостой албан ёсны гэрээ байгуулахаар болсон гэдгээ дуулгах үед:

11. Тэгш эрхийн жагсаалын үеэр Лондонгийн цагдаагийн офицер өөр нэгэн цагдаагийн офицер найз залуудаа гэрлэх санал тавьж байна.

12. Энэ эмч бичиг үсэггүй өвчтөндөө зориулж эмийн жорыг ийн хийж өгчээ.

13. "Өнгөрсөн долоо хоногт би өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй 5 найзтайгаа уулзсан юм. Гол нь бид нэг нэгнээ таваас ч илүү жил мэддэг байсан юм. Тэдний нэг болох Жое 'Ewings Sarcoma' гэх ховор төрлийн хорт хавдраар өвдсөн байсан. Онлайн тоглоомоор танилцсан бид энэ өдрийг хүртэл хэзээ ч уулзаж байгаагүй."

14. Бидний хамгийн анх удаа хамтдаа авахуулж байсан зураг болон 6 жилийн дараах зураг.

15. "Хүү минь аутизмтэйгээ маш их тэмцэлддэг. Бүх зүйл яг л уул шиг хүнд даваа байдаг. Гэхдээ зүлгээ янзлах нь түүнд өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг. Янзалж дуустлаа түр нүүр дүүрэн инээмсэглэлтэй байдаг."

16. "Укулеле хөгжмөөрөө арын хашаандаа тоглож байлаа. Гэтэл дараа нь үүнийг хаалган дээрээсээ олсон."

"Чи бол үнэхээр гайхалтай хөгжимчин. Нөхөр бид хоёр чиний дуунд удаанаар бүжиглэцгээсэн. Өөрийн дуу хөгжмийг бидэнтэй хуваалцсанд баярлалаа."

17. Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгддөггүй.

18. "Бид өөрсдийн хайрт хөгшин нохойгоо өнөөдөр унтуулна. Гэтэл ямар нэг байдлаар нөгөө хоёр маань мэдсэн юм шиг байсан. Тэд өглөөжин салах ёс хийсэн юм."

19. "Эцэг эх маань салаад 25 гаруй жил өнгөрсөн ч дахин нэгдэж, Техас руу нүүн ферм худалдаж авсан юм. Өнөөдөр тэд дахин гэрлэсэн. Энэ бол тэдний хуримын зураг."

20. "Эмээ маань өнөөдөр 90 нас хүрч байгаа. Тэр өглөө болгон Макдоналдс орж кофе уудаг байсан. Харин энэ өдөр тэд эмээд минь зориулж бяцхан үдэшлэг хийсэн."

21. "Нэгэн хараагүй залуу такси барих гэж их удаан зогссон. Гэтэл энэ охин хүрч ирээд түүнд такси баригдтал хажууд нь байж, түүнийг суулгаж өгсөн юм. Ийм сайхан сэтгэл гаргах хүмүүс асар олон бий."

22. "Нэгэн настай эрхэм залуу эрд доллараар хэрхэн оригами хийхийг зааж өгөн сууна. Тэд нэг нэгнээ огт мэдэхгүй хүмүүс."

23. "Өвөө минь хэдэн долоо хоногийн өмнө 95 нас хүрсэн. Тэр төрсөн өдрөөрөө 'Ядаж л би одоо залуугаараа үхэх нь гэж санаа зовох зүйлгүй боллоо' гэсэн юм."

24. "Бид Терри шиг хүнтэй цуг байгаа нь ямар их аз вэ. Терри нэг өдөр ирээд өөрийгөө бидэнд танилцуулсан. Тэр муурнуудыг эрхлүүлэх, илэх үнэхээр дуртай гэсэн. Яваандаа тэр өдөр болгон ирэх болсон юм. Тэр бүх муурнуудыг илээд тэдний юунд дуртай, дургүйг хэлж чадна. Тэр бас ихэнх өдөр унтаад өгдөг. Бид дургүйцэхгүй ээ. Учир нь муурнуудад үнэхээр хэрэгтэй! Терри бол гайхалтай сайн дурын ажилтан."

25. Нэгэн худалдааны төв галд шатаж 64 хүн нас барсны 11 нь хүүхдүүд байсан юм. Харин уг үйл явдлын дараа Оросууд цусаа хандивлахаар цасан дунд жагсан зогсоцгоож байна.

26. "Энэ хүнийг Ричард гэдэг. Тэр Франц хэлний ангид байгаа хүн болгонд шоколад бас мэндчилгээ авчирч өгсөн. Учир нь тэр Валентины өдрөөр хэнийг ч ганцаараа юм шиг битгий мэдрээсэй гэж хүссэн юм. Бидэнд Ричард шиг хүмүүс олон хэрэгтэй."

27. "Энэ саравчийг бараг л буулгаж хаях шахсан юм. Гэтэл үүн дээр байгаа төмөр бичээсийг уншсан юм. Тэгээд буулгахын оронд дахин сэргээхээр шийдсэн."

"Викториад зориулан хайр сэтгэлээрээ бүтээв. Жак. 1973"

28. Өдөр өнжүүлэх газрын хүүхдүүд бага ангид орж, нэг нэгнээсээ салах болжээ. Тэд ийн салах ёс хийсэн байна.

29. Xbox хамт тоглодог, онлайнаар л нэг нэгнээ мэдэх найзуудын нэг нь тоглоомын гар сайн ажиллахгүй байгаагаас болоод тоглож чадахгүй, бас шинийг худалдаж авах мөнгөгүй байгаа гэжээ. Гэтэл тэр найз нь хаягийг нь асуугаад, нэг өдөр ийм бэлэг түүнд очсон байна.

 

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

3 сэтгэгдэлтэй

  • Зүгээр зочинд   [202.21.127.165]
      2018-11-01 17:19
    Хүн бусдаас өөр байсныхаа төлөө гадуурхагдах ёсгүй, цаанаасаа төрсөн генийн өгөгдөл нь тийм юм. Чи эсрэг хүйстнээ сонирхдог шиг энгийн биологийн зүйл эсрэг биш ижил болохоос. Тэднийг ингээд төрснийх нь төлөө гадуурхаж буруушааж хэрхэвч болохгүй. Энд бас сурталчилсан юм нэг ч алга тархины наалдангитай амьтан бэ

  • Gg   [202.9.42.198]
      2018-10-25 19:27
    Ижил хүйстэн залуучуудын үйлдэл хамгийн хөөрхөн хайр татмаар нь байлаа. Хүн бүр хайрын өмнө тэгш эрхтэй.

  • Зүгээр зочин   [202.126.89.140]
      2018-10-22 09:02
    Ижил хүйстэн энээ тэрээг битгий ингэж их оруулаад сурталчилаад бай.Тэд гадуурхагдаагүй битгий ийм үзэл Монголд дэлгэрүүлээд сурталталдаад бай

Дэлхийн хамгийн ухаантай 10 эмэгтэй

Хүн төрөлхтний түүх Стивен Хокинг ч атаархахаар ухаантай олон бүсгүйг мэднэ.

  2018-11-17 15:36

Дэлхийн хамгийн ухаантай 10 хүн

Дэлхийн хамгийн ухаантай буюу өндөр IQ тэй эрчүүдийг танилцуулья.

  2018-11-16 17:37

Цус сорогчдын тухай "The Originals" цувралыг үзэх ёстойг батлах 10 баримт

Цус сорогчид яагаад наранд гарч болдоггүй юм бол?

  2018-11-16 16:40