Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Үр ач нараа хардаг өвөө эмээ нар илүү энх тунх, урт удаан насалдаг болохыг тогтоожээ

"Ээж ээ, өнөөдөр хүүхэд хараад өгөөч?"


"Evolution and Human Behavior" Сэтгүүлд гарсан нэгэн судалгаагаар үр ач нараа хардаг эмээ, өвөө нар сайхан дурсамжууд олж авахаас гадна илүү урт удаан амьдрал, сайн сайхан өдрүүдийг туулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Берлиний наслалтын судалгаагаар дор хаяж 70 нас хүрсэн 500 гаруй хөгшдийг хамруулжээ. ClevelandClinic.org дээр хүүхэд хардаг хөгшид 20 гаруй жилээр ч урт насалдаг болохыг бичсэн байна.

Хүүхдүүдээ харах нь настай хүмүүсийн хувьд стресс, ганцаардлаас салахад тусалдаг ба өдөр болгон ямар нэгэн жижиг хэмжээний зорилготой болсноор тэдний хувьд өдөр хоногууд илүү үр бүтээмжтэй өнгөрдөг байна.

Мөн бие физиологийн хувьд ч гэсэн идэвхтэй байхад тусалдаг. Ач зээтэйгээ цуг хүүхдийн тоглоомын талбай орох, хүүхдээ авч, хүргэж өгөх, хамтдаа хааяахан дэлгүүр орж булагнах зэрэг нь илүү идэвхтэй амьдрахад туслах болно.

Мэдээж хүүхдүүдийн хувьд дуу шуутай, маш хөдөлгөөнтэй тулд зарим талаараа настай хүмүүсийн хувьд ядрах тохиолдол байдаг ч үүнээс илүүтэйгээр аз жаргалтай дурсамж, сэтгэл хангалуун байдал мэдрэгддэг байна.

Австралийн судлаачдын хийсэн бас нэгэн судалгаагаар ач зээтэйгээ ойр байх нь Альцхаймерын өвчин тусах магадлалыг бууруулдаг гэжээ.

Эх сурвалж: Kingdemic

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
38
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.