Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Каори Ичё эргэн ирлээ

Каори 3 өрсөлдөгчөө бүгдийг нь цэвэр дарж, тэмцээний аварга боллоо.


Эмэгтэй чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн олон цом шагналтай Японы бөх, олимпийн 4 удаагийн аварга Каори Ичё 2 жилийн дараа эргэн ирж, 5 дахь олимпийн алтан медалийнхаа төлөө тэмцэлд гарлаа. 
Түүний 2 жилийн дараахь анхны тэмцээн нь энэ сарын 14-нд Мишимад болсон Японы аварга шалгаруулах нээлттэй тэмцээн байлаа. Каори 3 өрсөлдөгчөө бүгдийг нь цэвэр дарж, тэмцээний аварга боллоо. Энэ тэмцээнд ялснаар тэр 12 дугаар сард болох Бүх Японы АШТ-д оролцох эрхээ авч байгаа юм. Том тамирчид ийм урьдчилсан тэмцээнд оролцдоггүй ч хоёр жил барилдаагүй Каори энэ эрхээ алдсан байсан юм. 

Японы чөлөөт бөхийн холбооноос 2020 оны Токиогийн олимпийн наадмын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг сонгон шалгаруулах системээ зарласан. Ирэх жилийн 9-р сард Казахстанд болох ДАШТ-д медаль авсан тамирчин "Токио 2020" наадмын шигшээ багт орно. Энэ тэмцээний жин тус бүрийн эхний 6 байрт орсон тамирчин олимпийн эрх авах ч 4-6-р байрт орсон тамирчныг тэр жилийнхээ Улсын аваргад түрүүлвэл эрх өгөхөөр болжээ. Бүх Японы АШТ, 6-р сард явагдах Meiji Cup тэмцээний хамт ДАШТ, олимпийн наадмын шигшээ багийг тодруулах тэмцээн юм. Энэ хоёр тэмцээнд түрүүлсэн бөх болон энэ сарын 20-нд эхлэх ДАШТ-д түрүүлсэн бөх 2019 оны ДАШТ-д орох эрхийн төлөө гурвуулаа халз барилдаан хийх юм. 

Энэ жилийн ДАШТ-ий 57 кг-ийн жинд Японоос Кацүки Сакагами барилдана. Олон улсын тэмцээний туршлага бага тул түүний түрүүлэх магадлал тун бага гэж Японд үзэж байгаа. Каори Ичё дотоодын хоёр тэмцээний аль нэгт түрүүлвэл олимпийн наадамд оролцох магадлал нь нэмэгдэх тул ямар ч гэсэн Каори Ичё эхний алхмаа хийлээ гэж дүгнэж болно. Гэхдээ асуудал их байгаа. Юуны өмнө  энэ жил шигшээ багийн дасгалжуулагч Сакаэ Казүхитод ад үзэгдэн, бэлтгэл хийж ч чадахгүй байдалд орсон байхад Японы чөлөөт бөхийн холбооноос хэвлэл мэдээллээр мэдээ гарахаас өмнө юу ч хийхгүй байсанд гомдсон сэтгэл нь арилаагүй байгаа. Гэхдээ холбооноос 11-р сард эхлэх шигшээ багийн цугларалтад Каориг тусгай урилгаар оролцуулах шийдвэр гаргаж, эв найрамдлын гэгээ харагдаж эхлээд байгаа юм. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
25
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.