Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сергей Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Сергей Кужугетович Шойгу өнөөдөр Монгол Улсад айлчилж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгу өнөөдөр Монгол Улсад айлчилж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасны дагуу шагнал гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
24
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.