Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Халк, Паулиньо болон Хятадын лигийн 10 үнэтэй тоглогч

Европын том багуудад тоглож байсан оддыг ч тэд мөнгөөр зодоод аваад ирдэг болсон.


Хятадын хөлбөмбөгийн лиг сүүлийн үед ихэд хөрөнгөжөөд байгаа билээ. Европын том багуудад тоглож байсан оддыг ч тэд мөнгөөр зодоод аваад ирдэг болсон. 

10. Ренато Аугусто 

Төрсөн өдөр: 08.02.1988
Улс: Бразил
Клуб: "Бэйцзин Гоань"
Байрлал: төвийн хагас хамгаалагч
Үнэ: 11 000 000 евро
Бразилийн "Фламенго" багийн бүтээгдхүүн. 20 настайдаа Германд очиж, "Байер" багт 4.5 жил тоглосон. Дараа нь Бразилийн "Коринтианс"-д очоод 2016 онд Хятадад иржээ.

9. Рикардо Гуларт 

Төрсөн өдөр: 05.06.1991
Улс: Бразил
Клуб: "Гуанчжоу Эвергранд"
Байрлал: довтлогч
Үнэ: 15 000 000 €
2013/2014 оны улиралд Бразилийн шилдэг тоглогчдын нэг болж, шигшээ багт уригдсан. Европын том багт орж болох байсан ч хятад мөнгийг илүүд үзсэн. Гэхдээ энэ мөнгөндөө таарсан тоглолт үзүүлж байгаа.

8. Антони Модест 

Төрсөн өдөр: 14.04.1988
Улс: Франц
Клуб: "Тяньцзинь Цюаньцзянь"
Байрлал: төвийн довтлогч
Үнэ: 16 000 000 €
Уго Льористой хамт "Ницца"-д гараагаа эхэлж, Бундеслигийн "Хоффенхайм"-д од болсон. Даруухан "Кёльн" багт байхдаа л улиралд 20 гоол оруулдаг байлаа. 2017 онд Хятадад ирсэн.

7. Алекс Тейшейра 

Төрсөн өдөр: 06.01.1990
Улс: Бразил
Клуб: "Цзянсу Сунин"
Байрлал: хагас хамгаалагч
Үнэ: 18 000 000 €
2016 оны өвөл Алексийг авахаар том багууд хөөцөлдөж байлаа. Гэвч тэр Хятадыг сонгосон юм.

6. Халк 

Төрсөн өдөр: 25.07.1986
Улс: Бразил
Клуб: "Шанхай СИПГ"
Байрлал: довтлогч
Үнэ: 21 000 000 €
Харамсалтай нь хөлбөмбөгийн хорхойтнууд энэхүү авьяаслаг тоглогчийг том багт тоглохыг нь харалгүй Хятадад алдсан. 

5. Янник Феррейра Карраско 

Төрсөн өдөр: 04.09.1993
Улс: Бельги
Клуб: "Далянь Ифан"
Байрлал: довтлогч
Үнэ: 22 000 000 €
Бельгийн од 24 настайдаа Хятадыг байлдан дагуулахаар ирсэн. Европт эргэн очих найдвар бий.

4. Седрик Бакамбу

Төрсөн өдөр: 11.04.1991
Улс: Конго
Клуб: "Бэйцзин Гоань"
Байрлал: довтлогч
Үнэ: 22 000 000 €
Энэ жилийн нэгдүгээр сард Седрик Испанийн "Вильярреал" багаас гэрээгээ худалдаж аваад чөлөөт агентийн хувиар Хятадад ирсэн. 

3. Талиска 

Төрсөн өдөр: 01.02.1994
Улс: Бразил
Клуб: "Гуанчжоу Эвергранд"
Байрлал: хагас хамгаалагч
Үнэ: 22 000 000 €
Таличка "Бенфика" багт харьяалагддаг ч Хятадад зээлээр тоглож байгаа.

2. Оскар

Төрсөн өдөр: 09.09.1991
Улс: Бразил
Клуб: "Шанхай СИПГ"
Байрлал: хагас хамгаалагч
Үнэ: 24 000 000 €
"ДАШТ-д орох эсэх надад сонин биш. Би ямар ч гэсэн Хятадад ирснээрээ гэрбүлээ мөнгөөр хангаж чадсан" гэж тэр ярьж байв.

1. Паулиньо 

Төрсөн өдөр: 25.07.1988
Улс: Бразил
Клуб: "Гуанчжоу Эвергранд"
Байрлал: хагас хамгаалагч
Үнэ: 40 000 000 €
Өнгөрсөн жил "Барса" түүнийг 40 саяар авахад бүгд гайхаж байлаа. Гэвч тэр Испанид тун амжилттай тоглоод энэ зун Хятадад эргэн ирсэн.

Хятадын лигийн бусад алдартай тоглогчид

Алешандре Пато — гэмтлээс болоод замнал нь саатсан вундеркинд
Николас Гайтан — "Бенфика", "Атлетико"-д тоглож байсан
Эсекьель Лавесси — "ПСЖ" багт Францын аварга цолыг 3 удаа хүртсэн
Жон Оби Микел — "Челси"-д 11 жил тоглосон
Фреди Гуарин — "Порту", "Интер"-т тоглож байсан
Хавьер Машерано — Аргентиний домог

Дасгалжуулагч нар

Марчелло Липпи - Италийг дэлхийн аварга болгосон дасгалжуулагч. Одоо Хятадын шигшээ багт ажиллаж байна. 
Фабио Каннаваро — дэлхийн аварга, "Алтан бөмбөг"-ийн эзэн. "Гуанчжоу Эвергранд" багийн дасгалжуулагч.
Бернд Шустер — "Барселона", "Реал" багуудад тоглож байсан. "Далянь Ифан" багт ажиллаж байна. 

Хорди Кройф — Алдарт Йохан Кройфийн хүү "Чунцин Лифань" багийг удирдаж байна. 
Дан Петреску — "Челси"-д тоглож байсан. "Гуйчжоу Чжичэн" багийн дасгалжуулагч. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
47
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.