Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

97 кг-д хэн түрүүлэх вэ? Снайдер уу, Садулаев уу?

"Садулаев - Снайдер" дуэль хамгийн сонирхолтой нь билээ.


Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 20-нд Унгарын нийслэл Будапешт хотод эхлэх гэж байна. ОХУ-ын Дагестаны "Спортивная борьба Дагестана" сайтаас ДАШТ-ий 97 кг-ийн жинд хэн түрүүлэх талаар таамаглал дэвшүүлэн, дүн шинжилгээ гаргажээ. Ингээд тус сайтын анализийг хүргэе. 

Энэ жинд ОХУ-ыг Абдулрашид Садулаев (Дагестан) төлөөлнө. Олимпийн аварга (2016), дэлхийн хошой аварга (2014, 2015), ДАШТ-ий мөнгөн медальт (2017), Европын хошой аварга (2014, 2018), Европын наадмын аварга (2015), ОХУ-ын 4 удаагийн аварга (2014, 2015, 2017, 2018) бөх. Орос танк хочтой түүний ДАШТ-д түрүүлэх магадлал 50-70% гэж Оросын шинжээчид үзжээ. Энэ ДАШТ-д Абдулрашид Садулаев ОХУ-ын шигшээ багийн ахлагчийн хувиар оролцоно. Тэрбээр 2014 оны нэгдүгээр сараас хойш ганцхан ялагдаж, 90 ялсан байгаа. Нийт 789 оноо авч, өрсөлдөгчиддөө дөнгөж 88 оноо алджээ. Ганц ялагдал нь өнгөрсөн жилийн ДАШТ билээ. Парист тэр АНУ-ын олимпийн аварга Кайл Снайдерт 5-6 ялагдсан. "Зууны барилдаан" хэмээн Америкийн хэвлэлээр нэрлэсэн тэр барилдаанд Кайл дагестан залуугийн 76 дараалан ялаад байсан амжилтыг таслан зогсоосон юм.

Энэ жил Садулаев 92 кг-д барилдаж эхэлсэн. Красноярскт Иван Ярыгин, Софид Дан Колов,  Каспийскт Европын аваргад энэ жинд л түрүүлсэн билээ. 92 кг-д энэ улирал дуустал барилдах нь гэж бодож байтал Орос танк "Токио 2020" олимпийн наадмын бэлтгэлдээ орж, олимпийн жиндээ эргэн ирсэн билээ. 97 кг-д тэр улсынхаа аваргын тэмцээнд итгэл төгс түрүүлсэн. 

Харин Снайдер Риод түрүүлснээсээ хойш 3 ялагдаад байгаа. 2016 онд Клубын дэлхийн аваргын тэмцээнд Лос-Анжелесийн "Титан Меркюри" багт барилдахдаа Ираны Аббас Таханд (1:2) ялагдсан. 2017 онд Иранд болсон Дэлхийн Цомд Азербайжаны осетин легионер Асланбек Алборовт (4:5) унасан. Энэ жилийн Яшар Догуд Снайдер дахиад түүнд ялагдсан билээ. Тэр ялагдлыг эс тооцвол 22 настай залуу бөх энэ улирал тун сайн барилдаж байгаа. Ярыгиний Гран При дээр бүх өрсөлдөгчөө ялж, Шилдэг гадаад бөхийн шагнал хүртэж, Айова-Ситид болсон Дэлхийн Цом, Нью-Йоркт болсон шоу, АНУ-ын Оюутны АШТ, дэлхийн аваргын шигшээ баг сонгон шалгаруулах барилдаанд бүгдэд нь ялсан. 

Энэ жилийн ДАШТ-д олон сайхан барилдаан гарах нь гарцаагүй ч "Садулаев - Снайдер" дуэль хамгийн сонирхолтой нь билээ. 10-р сарын 23-нд болох 97 кг-ийн финалд тэр хоёрыг үлдээсэй гэж бүгд хүсэн хүлээж байна. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий финал ч хоёр олимпийн аваргын бахдам барилдаанаар өндөрлөсөн билээ. Харин энэ удаад тэд нэг хэсэгт орох магадлал байгаа. Хэн хэн нь дэлхийн хошой аварга. Харин хэн нь 3 удаагийн дэлхийн аварга болоод гэртээ харих нь 23-нд тодрох юм. 
Ур чадвар, хүч чадал гээд бусдаасаа тэд тасарсан байгаа тул мэргэжилтэн шинжээчид бүгд энэ хоёр бөх эхний 2 байрыг эзлэнэ гэж үзэж байгаа.  Тэгвэл хүрэл медалийг хэн авах бол гэсэн асуулт гарч ирнэ. Тэмцээн эхлээгүй байхад шууд хүрэл медаль гэж хэлэхэд уурлахаар хүчтэй бөхчүүд бас энэ жинд бий. Өнгөрсөн жилийн хүрэл медальт Асланбек Алборов, дэлхийн аваргын хошой медальт Кубын Рейнерис Салас Перес, олимпийн хүрэл медальт, Узбекистаны дагестан бөх Магомед Ибрагимов, Армений осетин бөх Георгий Кетоев, Туркийн Риза Йылдырым, Унгарын украин залуу Павел Олейник гэсэн Европын аваргууд, тивийн аваргын медальт Гүржийн Элизбар Одикадзе, энэ жилийн Европын аваргын мөнгөн медальт Беларусийн  Александр Гуштын нарыг нэрлэж болно. 
U-23 дэлхийн аварга Ираны Могут Можтаба Голейж, U-23 Европын АШТ-ий медальт Украины Мурази Мчелидзе, Азийн наадмын хос мөнгөн медальт,  Кыргызстан улсын ингушет бөх Магомед Мусаев нар битүү морьдод тооцогдож байна. 
ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Абдусалам Гадисов "Олимпийн аваргууд Абдулрашид Садулаев, Кайл Снайдер хоёр алтан медалийн төлөө өрсөлдөх нь тодорхой. Харин энэ удаад тэдний барилдаан өнгөрсөн жилийн ДАШТ-ий финалаас өөр болно. Энэ нэг жилийн дотор Абдулрашид жиндээ дасаж, бярдуулахгүй хүч чадалтай болсон байгаа. Тэр форм сайтай байгаа нь харагдсан. Энэ хоёроос өөр бөх нэрлэ гэвэл Асланбек Алборов, Георгий Кетоев, Магомед Ибрагимов, Рейнерис Салас Перес, Элизбар Одикадзе, Можтаба Голейж нарыг хэлнэ"

"Спортивная борьба Дагестана" сайтаас явуулсан хөгжөөн дэмжигчдийн санал асуулгын дүн

97 кг-ийн жингийн UWW чансаа
1. Мурази Мчелидзе (Украин) – 44 оноо; 2. Александр Гуштын (Беларусь) – 40; 3. Владислав Байцаев (ОХУ) – 38; 4. Элизбар Одикадзе (Гүрж) – 37; 5. Магомед Ибрагимов (Узбекистан); 6. Можтаба Голейж (Иран) – 35; 7. Валерий Андрейцев (Украин) – 31; 8. Кайл Снайдер (АНУ) – 29; 9. Фатих Яшарли (Турк) – 27; 10. Рейнерис Салас Перес (Куба) – 25.

Сүүлийн 8 жилийн ДАШТ, олимпийн наадмын дүн 97 кг 

ДАШТ-2017. Парис. 1. Кайл Снайдер (АНУ); 2. Абдулрашид Садулаев (ОХУ); 3. Георгий Кетоев (Армен); 3. Асланбек Алборов (Азербайжан); 5. Элизбар Одикадзе (Гүрж); 5. Мамед Ибрагимов (Казахстан); 7. Николай Чебан (Молдав); 8. Че Ганг Ким (БНСУ); 9. Сатыварт Кадаян (Энэтхэг); 10. Магомедгажи Нуров (Македон).
Олимпийн наадам-2016. Рио-де-Жанейро. 1. Кайл Снайдер (АНУ); 2. Хетаг Гозюмов (Азербайжан); 3. Альберт Саритов (Румын); 3. Магомед Ибрагимов (Узбекистан); 5. Элизбар Одикадзе (Гүрж); 5. Валерий Андрейцев (Украин); 7. Реза Яздани (Иран); 8. Мамед Ибрагимов (Казахстан); 9. Магомед Мусаев (Кыргызстан); 10. Хавьер Кортина (Куба); 11. Анзор Болтукаев (ОХУ).
ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Кайл Снайдер (АНУ); 2. Абдусалам Гадисов (ОХУ); 3. Хетаг Гозюмов (Азербайжан); 3. Павло Олейник (Украин); 5. Элизбар Одикадзе (Гүрж); 5. Аббас Тахан (Иран); 7. Стефан Кехрер (Герман); 8. Ибрагим Болукбаши (Турк); 9. Магомед Мусаев (Кыргызстан); 10. Ким Джи Чанг (БНСУ).
ДАШТ-2014. Ташкент. 1. Абдусалам Гадисов (ОХУ); 2. Хетаг Гозюмов (Азербайжан); 3. Хавьер Кортина (Куба); 3. Валерий Андрейцев (Украин); 5. Элизбар Одикадзе (Гүрж); 5. Реза Яздани (Иран); 7. Эгзон Шаала (Албани); 8. Д.Хүдэрбулга  (Монгол);  9. Чанг Ху Эй (Хятад); 10. Рустам Искардари (Тажикистан).
ДАШТ-2013. Будапешт. 1. Реза Яздани (Иран); 2. Хетаг Гозюмов ​​(Азербайжан); 3. Анзор Болтукаев  (ОХУ); 3. Павел Олейник (Украин); 5. Алексей Крупняков (Кыргызстан); 5. Дато Керашвили  (Гүрж); 7. Камил Скаскевич (Польш); 8.Такэши Ямагүчи (Япон); 9. Николай Чебан (Молдав); 10. Эгзон  Шала (Албани)
Олимпийн наадам-2012. Лондон. 1. Жек Вернер (АНУ); 2. Валерий Андрейцев (Украин); 3. Георгий Гогшелидзе  (Гүрж); 3. Хетаг Гозюмов ​​(Азербайжан); 5. Курбан Курбанов (Узбекистан); 5. Реза Яздани (Иран); 7. Магомед Мусаев (Кыргызстан); 8. Рустам Исокава (Япон); 9. Абдусалам Гадисов  (ОХУ); 10. Хетаг Плиев (Канад).
ДАШТ-2011. Истамбул. 1. Реза Яздани (Иран); 2. Серхат Балжи (Турк); 3. Руслан Шейхов (Беларусь); 3. Жек Вернер (АНУ); 5. Синиви Болтик (Нигери); 5. Таймураз Тигиев (Казахстан); 7. Рустам Искандари (Тажикистан); 8. Гергей Шандор Киш (Унгар); 9. Йозеф Яловар (Словак); 10. Курбан Курбанов (Узбекистан); 11. Хаджимурат Гацалов (ОХУ). 
ДАШТ-2010. Москва. 1. Хетаг Гозюмов ​​(Азербайжан); 2. Хажимурад Гацалов (ОХУ); 3. Алексей Крупняков (Кыргызстан); 3. Георгий Гогшелидзе (Гүрж); 5. Руслан Шейхов (Беларусь); 5. Арфан Амири (Иран); 7. Хетаг Плиев (Канад); 8. Мишель Батиста (Куба); 9. Серхат Балчи (Турк); 10. Жей Ди  Бергман (АНУ).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
48
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.