Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол, Ирланд хамтын ажиллагаагаа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

Ерөнхийлөгч Х.Баттулгад Ирланд улсын Ерөнхий сайд бараалхлаа.


Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар өчигдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ирланд улсын Ерөнхий сайд Ан Таоисэч Лео Варадкар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаадаа талархал илэрхийлээд, 10 гаруй жилийн өмнө Монгол Улсад 3 долоо хоногийн турш ажиллаж байснаа дурсан ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ирланд улсын Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын орлого 4 тэрбум ам. долларт хүрсэн гэсэн мэдээлэл авснаа дурдаад, Монгол Улсын малын тоо 80 сая дөхөж байгаа  учир малын гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Монгол Улсын хөгжилд ихээхэн чухал гэдгийг онцлов. Мөн тус улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг сонирхож, ярилцав. Тус улс жилд дунджаар 16 сая жуулчин хүлээн авдаг тул Ирландын аялал жуулчлалын салбарын туршлагыг Монгол Улс сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн талууд Монгол, Ирланд улсын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд түлхүү анхаарах болон олон улсын түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллах зэрэг асуудлаар санал солилцож, ярилцлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
15
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.