Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тедди Ринер үл хөдлөх хөрөнгө зарж байна

Францын үл хөдлөх хөрөнгийн том компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад зогсохгүй өөрөө гарч ирээд хэд хэдэн объект заржээ.


Францын алдарт жүдоч, дэлхийн 10 удаагийн аварга Тедди Ринер энэ жил ДАШТ-д оролцоогүй. Ирэх жил ч мөн зодоглохгүй. Ринерийн дасгалжуулагч  Франк Шамбили “Бид гол зорилгоо “Токио 2020” олимпийн наадам гэж үзэж байгаа. Энэ наадамд бид Теддиг ямар ч гэмтэл бэртэлгүй оролцуулах болно. Ринер өнгөрсөн ДАШТ-үүдэд байнга гэмтдэг байсан” гэж ярьсан билээ. 

Тедди 2019 онд Парисийн Их Дуулгад л хүч сорих бөгөөд одоо зав зай ихтэй байгаа. Саяхан тэр АНУ-ын сагсан бөмбөгч Стефен Карритай уулзаж, цагариганд бөмбөг шидсэн бол одоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гарч ирээд байна. Тедди Ринер Францын үл хөдлөх хөрөнгийн том компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад зогсохгүй өөрөө гарч ирээд хэд хэдэн объект заржээ.

Тедди Ринер ивээн тэтгүүлээд зогсохгүй өөрөө ч хөрөнгө оруулдаг. Энэ жил тэрбээр Парисийн спортын шинэ сургуульд хөрөнгө оруулсан. Ринер "Тамирчид хоосон толгойтой байдаг гэсэн ойлголтыг үндсээр нь арчин хаяхын тулд энэ төслийг хэрэгжүүлсэн. Сайн тамирчин сайн дипломтой байх ёстой" гэж ярьж байв. 

Харин есдүгээр сард Гваделупад түүнд зориулсан талбай байгуулж, хөшөөг нь босгосон билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
16
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.