Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Оюу толгой” компани 2018 оны III улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулаа

Шинэчилсэн тойм мэдээгээ танилцууллаа.


“Оюу толгой” компани 2018 оны IX сарын 30-наар дуусгавар болсон гуравдугаар улирлын шинэчилсэн тойм мэдээгээ танилцууллаа.

“Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 8 тэрбум ам.доллар давлаа

- “Оюу толгой”-н зэсийн баяжмал олон улсын зах зээлд гарсны таван жилийн ой долдугаар сард тохиолоо. 
- Гуравдугаар улиралд Аюулгүй ажиллагааг хангахад онцгойлон анхаарч ажиллалаа. 
- Жил тутмын гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө, зардлын шинэчилсэн тооцооллыг хийлээ. 
- “Оюу толгой” энэ жилийн гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлаад байна. 
- 124 ханган нийлүүлэгч оролцсон “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018”-гамжилттай зохион байгуулав.

“Оюу толгой” компани 2018 оны гуравдугаар улирлын 92 хоногийн 83-д нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2018 оны эхний гурван улирлын байдлаар “Оюу толгой” компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.19 байлаа. “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1.6 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний гурван улиралд 152 сая ам.доллар төлсөн байна.

“Оюу толгой” компанийн үндсэн болон гэрээт ажилчдын тоо 17 мянга давж, Монгол Улсад ажил олгогч хамгийн том хувийн хэвшлийн байгууллага болоод байна. Ажиллах хүчний 93 хувь нь монгол бөгөөд үүний 19.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 53.9 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлж байна.

Гүний уурхайн мэдээлэл

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хуваарь, зардлын тооцоолдыг 2 дахь удаагаа нягтлан шалгалаа. Шинэчилсэн тооцооллоор гүний уурхайн төсөл анхны төсөвт өртөгтөө багтан, анхны хүдэр гаргах хугацаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна гэж дүгнэв. Харин хоёрдугаар Босоо амны бүтээн байгуулалтад тулгарч буй зарим хүндрэлүүд болон чулуулгийн нөхцөл байдлаас 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх ёстой байсан гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл бага зэрэг хойшилж, мөн оны гуравдугаар улирал руу шилжих магадлалтай гэсэн шинэчилсэн тооцоолол гарлаа.

“Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахдаа ердөө 0.35 шоо метр буюу дэлхийн ижил үйл ажиллагаатай бусад уурхайн хэрэглэдгээс даруй гурав дахин бага ус ашиглаж, олон улсад жишиг болохуйц байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тус тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 89 хувь байлаа. Усны хэрэглээ болон нөөцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Боловсрол, сургалтын үйл ажиллагаа нь “Оюу толгой”-н үйл ажиллагааны нэн чухал хэсэг юм. Бид “эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээх” гэсэн алсын хараагаа мөрдлөг болгон тууштай хэрэгжүүлж байна. 2018 оны III дугаар улиралд 215,503 хүн/цагийн сургалт явуулж, нийт 10,301 үндсэн болон гэрээт ажилчин хамруулсан байна.
“Оюу толгой” компани 2018 оны эхний гурван улиралд 793 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 562 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2018 оны III улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийт 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 379 сая ам.доллар зарцуулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн 2018 оны III улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

2018 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлан

Гуравдугаар улиралд ил уурхайн олборлолтын IV шатны хатуулаг өндөртэй хүдрийн боловсруулалт нэмэгдсэн хийгээд төлөвлөгөөт засварын түр зогсолт хийсэнтэй холбогдолтойгоор тээрмийн ашиглалтын түвшин өмнөх улирлынхаас 5 хувиар буурсан. Хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэн авч бүтээмж буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл өсөлтгүй байлаа. Хүдэр дэх агуулга, метал авалт өндөрссөний хүчинд алтны үйлдвэрлэл 54 хувиар нэмэгдсэн. Долоо, наймдугаар сарын үргэлжилсэн их усан борооноос үүдэн Хятадын авто, төмөр замын тээвэрлэлт саарсныг дагаад борлуулалтын хувь хэмжээ буурсан. Гуравдугаар улирлын борлуулалт өмнөх улирлынхаас бага байна. Хоёрдугаар улирлын борлуулалт нэгдүгээр улирлын эрс өсөлтийн нөлөөнөөс гараагүй байсан учраас харьцангуй өндөр байсан юм.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2018 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байснаа 140,000-155,000 тонн болгон шинэчилжээ. Харин баяжмал дахь алтны үйлдвэрлэл 240,000-280,000 унци байх таамаглал хэвээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
18
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.