Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

У.Хүрэлсүх: Улаанбаатар-Тяньжины хамтын ажиллагаанд "шинэ зам" гаргалаа

БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Ноён Ли Хужун Монгол Улсын ерөнхий сайдад БНХАУ-ын дарга Си Жинпин болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нарын мэндчилгээг уламжлав.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин тэлж, хөгжсөөр байна. 2018 он өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж ойртсон онцгой жил байлаа. Энэ удаагийн айлчлал ч мөн Засгийн газар хоорондын харилцаанд ахиц дэвшил авчирсан, өмнөх айлчлалуудаар харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал  ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.

“Бүс ба зам” хөтөлбөр, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах нь илүү их хичээл зүтгэл хамтын ажиллагааг шаардаж байгааг талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрөв.

Хамтын ажиллагааны хүрээнд айлчлалаар тохиролцсон хэлэлцээрийн дагуу Төв цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх томоохон ажлууд хэдийн эхэлснийг онцлов.

Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох гэж буй энэ үед Азийн бүс нутгийн үүд хаалга болсон Тяньжин хоттой бүх талаар тэрдундаа худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монгол-Тяньжины Дүнзян тээвэр лоrистикийн төв байгуулах хэлэлцээр хийх гэж буйд Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ Ерөнхий сайд  илэрхийлэв.

Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун хэлэхдээ Тяньжин, Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэх, хотуудад харилцан соёлын төвийг байгуулах, төлөөлөгчийн газар нээх хот хоорондын нислэгийг эхлүүлэх, Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуйг цогцлоон хөгжүүлэх боломж байгаа талаар хүсэлтээ тавив.

Айлчлалаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар дэмжин ажиллахын зэрэгцээ энэхүү айлчлал нь Улаанбаатар, Тяньжины хамтын ажиллагаанд шинэ зам гаргалаа хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
1
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.