Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Аймшгийн киноноос айдаг хүмүүст санал болгох 10 аймшгийн кино

Хэрвээ хэтэрхий айгаад байдаг бол эдгээрийг үз.


Би хувьдаа аймшгийн киноны том фэн. Үнэхээр айдаг мөртлөө л дуртайяа очиж үзэх нь нэг талаараа миний хобби гэж ч хэлж болох юм. Тэр тусмаа кино театрт олон хүмүүсийн дунд үзэх нь хамгийн кайфтай шүү. Хашхирч, айсандаа нэгэндээ наалдаж, нүүрээ байдгаараа дарж, босоод явахад бэлэн байгаа хүмүүсийг харах үнэхээр гоё. Хэрэв та энэ мэдрэмжээс хүртэл айдаг бол, үзэхэд хэтэрхий аймшигтай санагдаад байвал эхний ээлжинд эдгээрийг үзвэл ямар вэ? Сонирхолтой шүү дээ.

Бэлтгэл шат:

1. "Coraline" (2009)

Хөнгөнөөс эхлээд үзье. Энэ бол хүн бүрийн л үзэж байсан анимэйшн бүтээл шүү дээ. Хүүхэлдэйн киноны мэт өнгө аяс нь танд шууд аймшгийн кино үзэж байгаагаас хамаагүй хөнгөн санагдах болно. Дээрээс нь энэ бол жинхэнэ суут бүтээл. Үнэхээр гоё!

2. "The House That Dripped Blood" (1971)

Киноны нэрнээс болоод зугтах гэж байна уу? Үнэндээ энэ кинон дээр ганц дусал цус ч гарахгүй. Их Британид байрлах нэгэн хачирхалтай сууц уг киноны гол объект бөгөөд дөрвөн өөр төрлийн түүх нь уйдаахгүй, бас бага зэрэг сонирхолтой, хөгжилтэй хэсгүүд ч бий. Классик кинонууд хэзээнээсээ л шилдэг байсан шүү дээ.

3. The Visit (2015)

Сайн ч биш, бүр аймаар муу ч биш, тэгсэн мөртлөө гарахад нь үзчихсэн сууж байдаг кинонууд байдаг даа? Тэрэн шиг л кино бөгөөд та энэ киног ганц удаа үзэхэд гэмгүй. Учир нь тийм аймаар кино бол огтхон ч биш. Хөгжилтэй хэсгүүд хэд хэд гарах нь сэтгэлд тань арай амар мэдрэмж төрүүлнэ. Яагаад энэ жагсаалтад оруулсан бэ гэвэл, манай аймшгийн кино огтхон ч үздэггүй хоёр найз сууж байгаад энэ киног дуусгачихсан юм. Тэгэхээр боломжийн гэсэн үг.

Анхан шат:

4. "Happy Death Day" (2017)

Сүүлийн үеийн кино үзмээр байгаа бол энэ хамгийн дажгүй сонголт болно. Сонирхолтой бас тийм ч аймаар биш. "Groundhog Day" киноны жаахан айдастай болгосон хувилбар гэж ойлгоход л болно.

5. Housebound (2014)

Шинэ Зеландын найруулагчийн бүтээсэн аймшгийн, инээдмийн төрлийн уг бүтээлийг та одоо үзсэн нь дээр. Үгүй бол хэн нэгэн таныг спойлердож ч магадгүй юм шүү. Нэгэн эмэгтэй гэрийн хорионд 8 сар байх хатуу шийтгэлийг хүлээж, хуучин гэртээ байхаас өөр аргагүйд хүрдэг. Энэ бол Хэллоуны баяраар найзуудтайгаа хамт суугаад үзэх үлгэр жишээ кинонуудын нэг юм.

6. "Kwaidan" (1964)

Японы хуучны аймшгийн кино? Мэдээж! Мэдээж шүү дээ. Хуучны үлгэр домгууд, сүнсний тухай түүхүүдийг ийм гоё өнгө дүрстэй хийж гаргасан байхад үзэхгүй гээд яах билээ дээ. Каннын кино наадам, Оскарын шагнал гардуулах ёслолоос хүртэл нэр хүнд нь цуурайтаж л байсан кино.

7. The Uninvited (2009)

Тийм ч аймшигтай биш ч гэсэн сонирхолтой кино. Анна гэх гол дүрийн охин болоод түүний өнгөрсөн дурсамж, одоогийн асуудлын тухай өгүүлэх кино. Тэр эгч болон аавтайгаа амьдрах бөгөөд шинэ хойд эх нь түүнд таалагдахгүй. Хачирхалтай эргэлт бүхий кино шүү.

Анхан дунд:

8. The Others (2001)

Цус нөж, асар их үйл явдалд тийм ч дуртай биш хүмүүст тохирно. Николь Кидманы шилдэг дүрүүдийн нэг гэж хэлж болох юм. Хоёр жаахан хүүхэдтэйгээ амьдрах бүсгүй тэднийгээ хамгаалахын тулд хүмүүсээс зайдуухан амьдардаг. Учир нь тэд гэрэлд хэт мэдрэг байх өвчтэй бөгөөд байшин нь байнгын харанхуй байх болно. Заавал сонирхоод үзээрэй.

9. "Zodiac" (2007)

Триллер төрлийн кино бүтээл үзэхэд үнэхээр сонирхолтой байдаг. Учрыг нь олох гээд хамт гүйгээд байгаа ч юм шиг санагдана. Сонин дээр гаргах алуурчны захидлыг хамт тайлах гэж оролдвол гоё биш гэж үү?

10. "Silence of the Lambs" (1991)

Энэ гайхалтай киноны гол дүр нь шинэхэн мөрдөгч болоод нэгэн жигтэй хоолны дуршилтай цуврал алуурчин хоёр юм. Учрыг тайлах хүсэл тань айдсыг тань даван гарах байх. Та айж цочирдохоосоо илүү энэ кинонд харин ч автах болов уу. Хүн бүрийн л үзсэн кинонуудын нэг учир та бас даваад гарна гэдэгт итгэлтэй байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.