Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Салсан найз охин/залуудаа зурвас илгээх хэрэгтэй юу?

Хэрэгтэй зөвлөмж шүү.


Франц хүмүүс үүнийг l'appel du vide буюу хоосон дуудлага хэмээн нэрлэдэг. Яг зарим мөчид салсан хүн рүүгээ зурвас илгээх гээд байх үед та өөрөөсөө дахин нэг асуух хэрэгтэй. Ямартай ч хүмүүсийн туршлагаас ийм хэдэн чиглэл гарч ирж байна.

Хөдөлгөөнт зургууд: Kobie Koba

Та ганцаардаж бас хүсэмжилсэн байвал:

Мэдээж хамт байсан сайхан үеүд, авч байсан мэдрэмжүүд тань таны толгойноос гарахгүй удна. Нэг л хүнээр дутагдаад байгаа юм шиг санагдаад, тэр ганцаардлыг мартмаар санагдаад байж мэднэ. Гэхдээ та хоёрт салсан шалтгаан бий. Магадгүй асар олон шалтгаан бий. Нэг нэгэндээ тохирохгүй байсан болоод л салсан байж мэднэ. Шинэ хүнтэй уулзаж эхэлнэ гэдэг хэцүү л дээ. Гэхдээ гэнэтийн ийм мэдрэмжээс болж та залгах эсвэл зурвас илгээх хэрэгтэй гэж үү?

Зурвас илгээх хэрэггүй.

Хуучнаа дурссан бол:

Хоёулаа үзэх дуртай байсан кино зурагтаар гарч байвал, хамтдаа алхдаг гудамжаар дахин алхаж, идэх дуртай байсан зүйлээ ганцаараа идэж суувал дурсамжиндаа ороогдох нь мэдээжийн зүйл. Гэхдээ тэр хүн өөртэй чинь яг ижил мэдэрч байх тохиолдол тун бага. 

Зурвас илгээх хэрэггүй.

Таны санаа зовж байгаа бол:

Таны салсан хүн хүнд хэцүү амьдралыг туулж байх үед ийм зүйл тохиолдоно. Магадгүй түүний хайртай нохой өвдөж, гэр бүлд нь асуудал гарч, хичээл сурлага, ажил нь асуудалтай болсон байж мэднэ. Мэдээж санаа зовох нь зүйн хэрэг. Танд үнэхээр түүнийг гэх сэтгэл байсан, бас анхаарал хандуулдаг хүн юм гэдгийг илтгэж байна. Гэхдээ та хоёр магадгүй тун онцгүй байдлаар салсан байж болно. Тэгээд маш урт хугацаанд огтхон ч харьцаагүй байсан мөртлөө гэнэт ямар нэгэн асуудалтай үед нь зурвас илгээх нь түүнд хачин мэдрэмж төрүүлж мэднэ. "Тэр тэжээвэр амьтны минь үхлийг надтай эргэн нийлэхэд ашиглах гээд байгаа юм байх даа" гэдэг ч юм уу. Тийм байж магадгүй тохиолдолд бол (Эхний хоёр хэсгийн хариултыг хар.) Харин нөгөө талаас та хоёр найзууд хэвээрээ үлдсэн ч юм уу, ядаж л сайн сайхнаар бүхнийг дуусгасан байсан бол энгийн нэг зурвас илгээж болох юм. "Санаж байна, чамайг их бодлоо, надтай уулзах уу" гэх мэт хачин юм бичив дээ. Зүгээр л энгийн байлга.

Дажгүй байдлаар дууссан харилцаа бол зурвас илгээ.

Та харамсаж байвал:

Урт удаан хугацаанд ганцаараа байсан нь, Дархан, Эрдэнэт рүү хийсэн аялал чинь чамд ухаарал өгснөөр зарим зүйлийг ойлгосон байж болно. Эсвэл одоо хамт байгаа хүн тань үнэхээр аймшигтай байгаад та хайртай байсан хүндээ муухай зүйл хийсэн гэдгээ ойлгож мэднэ. Ийм тохиолдолд зурвас илгээхдээ хариу ирэх эсвэл уучлах, талархал хүлээх гэх зүйлсэд найдах хэрэггүй. Та үнэхээр л харамсаж байгаа бол тэр зурвасыг энгийн байдлаар илгээж, ямар нэг илүү зүйл хүлээх хэрэггүй.

Хэрэв та үнэхээр ойлгож, харамссан бол зурвас илгээ.

Буцаад нийлэхийг хүссэн бол:

Маш урт хугацаанд огтхон ч харилцаагүй мөртлөө буцаж нийлэхийг хүсэх нь  нөгөө хүний зөвшөөрлийг авах 2 хувийн л боломжтой зүйл. Та маш өөдгүй зан гаргаж салсан бол, эсвэл үнэхээр л тохирохгүй болоод салсан байтал дахиж нийлэхийг хүссэн бол..

Зурвас илгээх хэрэггүй!

Та харамсаж байгаагаа болон сэтгэлийн үгээ бичсэн маш богинохон энгийн зурвас илгээж болох ч түүнээс илүүг биш. Бас төрсөн өдрөөр нь хэзээ ч битгий "hbd" гэсэн товчилсон үг илгээгээрэй. Товчлол, жижиг үсгээр бичсэн иймэрхүү үгс үнэндээ ямар ч амжилт олохгүй. Хэрэв та үнэхээр л буцаж нийлмээр байгаа бол, яаж ч хичээсэн сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа бол бүх зүйлийг шууд маш оргилуун хийхээсээ өмнө энгийн байдлаар мэнд хүргэж, сэтгэгдлээ илэрхийлсэн нь дээр.

Эх сурвалж: gq.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.