Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ

Фото сурвалжлагыг хүлээн авна уу.


Shiseido брэнд дэлхий даяар “Visible feels invisible” буюу “Харагдах ч үл мэдрэгдэх” 4 бүтцээс бүтсэн нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ танилцуулж тэсрэлт хийж байгаа билээ. Ийнхүү өнгөрөгч 10-р сарын 20-нд Улаанбаатар хотноо "MAKE UP BIG BANG" арга хэмжээ болж, гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүллээ.

Гоо сайхны арга хэмжээнүүд дундаас шинэчлэл хийж, өвөрмөцөөр сэтгэсэн нэгэн сонирхолтой зүйл байсан нь Shiseido-гийн шинэхэн бүтээгдэхүүнүүдийн онцлог 4 мэдрэмж, бүтцийг онцолсон өрөөнүүд байлаа. Тус бүрт нь бүтээгдэхүүний онцлогийг мэдрүүлэх сонирхолтой зүйлс зочдыг хүлээж байсан юм.

Харагдах ч үл мэдрэгдэх байгалийн натурал будалтыг эмэгтэйчүүд маань голчлон, ийм байдлаар нүүрээ будах хүсэлтэй болсон. Харин ийм будалтыг хийхэд эдгээр 4 зүйлийг агуулсан бүтээгдэхүүн маш чухал юм.

DEW: Гэрлийн хугарлын технологиор бий болсон, олон үйлдэлтэй, удаан тогтоцтой.

GEL: Нягтаршил өндөртэй, жингүй хөнгөн, удаан тогтоцтой.

POWDER: Нунтаг бүтэц нь арьс чөлөөтэй амьсгалах, амархан тарах, өд шиг хөнгөн мэдрэмж төрүүлнэ.

INK: Тод гаралттай, ганц зуралтаар таны хүссэн будалтыг нарийн нягт гаргана, удаан тогтоцтой.

Уг арга хэмжээг Н.Амаржаргал тун чадамгай хөтлөн явуулсан юм. Арга хэмжээний үеэр сонирхолтой сошиал уралдаануудыг зохиосон ба СУПЕР 1 азтан тодруулж 1,300,000 төгрөгийн үнэ бүхий Shiseido-гийн бүтээгдэхүүнээр шагнах байлаа.

Энэхүү арга хэмжээний бас нэг онцлог бол нүүр будалтын мастер класс хичээл байлаа. Shiseido Mongolia-гийн албан ёсны makeup artist-ууд болох Anara's Make Up студийн үүсгэн байгуулагч makeup artist О.Наранбилэг болон “Zaya’s lashes” брэндийн үүсгэн байгуулагч, makeup artist А.Баярзаяа нар хүрэлцэн ирсэн хүмүүст хэрхэн хурдан бас натурал будалт хийхийг зааж өгсөн юм.

Н.Хулан:

-Өнөөдрийн арга хэмжээ танд хэр таалагдаж байна?

-Маш шинэлэг болсон байна. Бүтээгдэхүүнүүдийн бүтцийг харуулсан сонирхолтой зүйлсийг оруулсан байгаа нь таалагдаж байна. Угаасаа Shiseido-гийн стилл нь цаанаасаа л нэг тийм өрнө, дорныг хольсон мэдрэмж төрүүлж байна.

-Та Shiseido-гийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үү?

-Тийм ээ. Sleeping mask гэдэг байх аа, орой нойргүй хоносон байсан ч гэсэн тэр маскыг тавихаар сайхан амарсан юм шиг арьсыг чийгшүүлж өгдөг. Тэр маскыг хэдэн жилийн өмнө анх аваад л дурласан даа. Одоо бол байнга хэрэглэдэг. Гэхдээ их хайрлаж хэрэглэдэг дээ. Бас сая шинэ бүтээгдэхүүнүүдийг нь сонирхож үзлээ. Их олон хүнтэй байгаа ч гэсэн хацар өнгөлөгчийг нь түрхэж үзлээ. Гарахгүй байж ч магадгүй юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн хэрнээ үнэхээр гоё тод гардаг сонирхолтой, шинэлэг бүтээгдэхүүн байна.

Ч.Цэнгүүн:

-Таны хувьд Shiseido-гийн бүтээгдэхүүнүүдийн тухай ямар бодолтой байдаг вэ?

-Би тийм сайн мэдэхгүй л дээ. Эрэгтэй хүн болохоороо ч тэр юм уу. Гэхдээ логог нь би байнга энд тэнд хардаг, гэртээ ч бас маш ихийг хардаг даа. (инээв) Хэрэглэдэг бүсгүйчүүд нь цаанаасаа л нэг гэрэлтсэн байдаг юм шиг санагдсан.

-Арга хэмжээний уур амьсгал танд таалагдаж байна уу?

-Маш гоё эвент байна. Галерейд хийж байгаа болохоор цаанаасаа л нэг мэргэжлийн байгаа нь мэдрэгдэж байна. Сайн зохион байгуулалттай байна. Шууд дамжуулж байгаа нь харагдаж байна. Интерьер заслыг нь би их сонирхож хараад явж байна. Хүрэлцэн ирсэн хүмүүс бас үнэхээр сонирхолтой, эмэгтэйчүүд үнэхээр сайхан харагдаж байна.

Ч.Сэлэнгэ:

-Shiseido-гийн бүтээгдэхүүнүүдийн юу нь танд таалагддаг вэ?

-Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс нь хэрэглэдэг. Их гоё үнэртэй. Дээрээс нь их зөөлөн мэдрэмж төрүүлдэг.

-Шинэ бүтээгдэхүүний тухайд танд ямар санагдаж байна?

-Сая шинэ бүтээгдэхүүнүүдийг сонирхож үзлээ. Гэрэлтүүлэгч эсвэл тень болдог, төрөл бүрээр л хувирах боломжтой тосон тениүд нь маш их таалагдлаа. Уруулын будагнууд нь бас эмчилгээний зориулалттай юм шиг байсан. Их зөөлөн, удаан тогтоцтой болохоор арилдаггүй юм байна лээ.

Мэдээж арга хэмжээний бас нэгэн чухал зүйл бол хүрэлцэн ирж буй уран бүтээлч шүү дээ. Уг эвент дээр Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА Н.Наранбаатар уран бүтээлээ хүргэж, хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Тэмцээний ялагчид маань шагналаа гардан авах мөч үнэхээр хүн болгоныг догдлуулж чадсан юм. Хэн ялсан бол, хэн 500,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнүүдийг болон 1,300,000 төгрөгийн үнэ бүхий шагналын эзэн болох бол гээд догдлол дүүрэн байсан юм. Харин эдгээр үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тэр орой үнэхээр азтай, одтой байж, шагналын эзэд болж чадсан юм.

Эдгээр цоо шинээр төрсөн бүтээгдэхүүнүүдийн нэг онцлог нь минималист хэрэглээг голчилсон байна. Жишээлбэл гэрэлтүүлэгч, уруул өнгөлөгч, нүдний тень гээд олон төрлөөр ашиглах боломжтой.

Уруулын будгууд нь л гэхэд яг өөрийн өнгөөрөө гарахаас гадна хүрэхэд маш зөөлөн, аливаа будаг түрхсэн мэт хүнд мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой. Мөн тогтоц удаан учир нэг удаа будаад л та санаа зовох зүйлгүй явах боломжтой болж байна.

Мэдээж та бүхэн эдгээр бүтээгдэхүүнийг Shangri-la Mall-ийн Bishrelt Beauty болон Бишрэлт Их дэлгүүрийн Beauty Gallery-гаас авах боломжтой! Хэрэглэхэд илүү амар бас хялбар, илүү сайхан харагдах шинэ бүтээгдэхүүнүүдийн тухай мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
48
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.