Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Үзсэндээ харамсмаар дэндүү хэрцгий 16 аймшгийн кино

Үнэхээр зоригтой бол үзээрэй.


Аймшгийн кино эрүүл мэндэд сайн тухай мэдээллийг өмнө нь оруулж байсан. Айж цочих нь биеийг сэргээхээс гадна илүү эрч хүчтэй болгодог. Гэхдээ эдгээр 16 кино бол тэс өөр ойлголт юм шүү. Уг киног үзсэн хүмүүс ухаан алдаж, тэсэлгүй дундаас нь хаяж байсан гэх. Заримыг нь интернетээр хайхад тийм ч амар олдохгүй. Тэгэхээр яг үзье гэсэн хүмүүстээ л олддог эдгээр аймшигтай киноноос та хэдийг нь үзэж байв? Бас та дуустал нь үзэж чадах уу?

1. Martyrs (2008)

Энэхүү сэтгэхүйн аймшгийн киног кино шүүмжлэгч Рожер Эберт "Бараг л үзэхийн эцэсгүй" хэмээн тодорхойлсон байдаг. 2015 онд Холливуд дахин хийсэн ч тэр нь үнэндээ жаахан сонин болсон билээ. Харин энэхүү 2008 оны кино бол хүн болгоны дуусгаж чадах бүтээл биш ээ.

2. A Serbian Film (2010)

Уг "хараалт" бүтээл маш олон хүний дахин хэзээ ч үзэхээргүй кино болсон юм. Байж болох хамаг л муу муухай зүйлийг багтаасан уг кино бүр Сербийн мөрдөн байцаах товчооны хараанд хүртэл өртөөд байсан гэдэг. Гарч буй дүрслэлүүдээсээ болоод олон газар хориглогдсон билээ. 

3. Nekromantik (1987)

Зарим хүн бол киноны нэрийг хараад л юу гарахыг ойлгож байгаа байх. Үнэндээ энэ киноны тухай дэлгэрэнгүйг бичнэ гэхэд хэтэрхий эвгүй байгаа тул ингээд больё. Ямартай ч маш тааламжгүй кино.

4. Atroz (2015)

Мексикийн хамгийн хэрцгий кино хэмээн нэрлэгддэг. Киноны зураг авалт албаар маш хөдөлгөөнтэй хийгдсэн. Хоёр залууг цагдаа нар замын осол гаргасан хэргээр барих хэдий ч машин дотроос нь олдсон бичлэгүүд үнэндээ аймшигтай байдаг тухай уг кинонд гарах болно.

5. Excision (2012)

Гол дүр нь маш ганцаардмал, сургуулийн сурагч охин байдаг. Гэхдээ бусад өсвөр насны охид шиг биш бөгөөд уг кино мөн тийм төрлийн драм бүтээл ч биш юм.

6. The Human Centipede 1, 2, 3 (2009, 2011, 2015)

Эхний кинонд Герман эрдэмтэн гурван жуулчныг хулгайлан аймшигтай мэс засал хийж буй тухай гардаг. Яваандаа цуврал кино мэт болж, 10 хүн, дараа нь гуравдугаар анги дээр 500 хүнд ийм төрлийн мэс засал хийдэг.

7. Salò, or the 120 Days Of Sodom (1975)

Яруу найрагч, кино бүтээлч Пьер Паоло Пазолинигийн уг кино Маркиз де Садын зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн. Доромжлол, хүчирхийлэл, тамлал гээд аймшигтай зүйлсээр дүүрэн уг бүтээл мөн л олон оронд хориглогдсон.

 

8. I Spit on Your Grave (1978)

Зохиолч эмэгтэй шинэ санаа олохоор модон дундах байшиндаа очих бөгөөд ердөө хэдхэн хоногийн дараа ойр байх жижиг хотын хэдэн эрчүүд түүнд аймшигтай зүйл хийх болно. Гэхдээ тэр хариуг нь хэрхэн барих нь үнэхээр аймшигтай.

9. Inside (2007)

Уг Франц кино бол жирэмсэн эмэгтэйн гэрт дайрч орсон нэгэн эмэгтэй хүүхдийг нь авахыг хүсэж буй тухай гарна. Гэхдээ ямар зүйлс болох нь хүний санаанд оромгүй. Холливуд уг киног дахин хийсэн ч анх гарсан киног нь үзэх нь хамаагүй дээр.

10. Grotesque (2009)

Киноны нэрнээс л харагдаж байгаа байх. Япон хүмүүс хэрцгий кинондоо үнэхээр сайн гэдгийг ч хүмүүс мэдэх байх. Гол нь уг кинонд гарч буй аймшигт яргалагч өөрийн хохирогчдоо аймшигтайгаар зовоох болно. Гэхдээ тэр завсарлаж хохирогчоо эмчлэх бөгөөд энэ нь тэр хохирогч яргачны гарт илүү удна гэсэн үг юм.

11. Megan is Missing (2011)

Сэтгэцийн аймшиг төрлийн уг бүтээл "боловсролын кино" гэх төрлөөр гарч байсан юм. Учир нь өсвөр насны хүүхдүүд одоо үед өөрсдийн мэдээллийг хэт задгай тавьж, мөн аюулд өртөхөд тун ойрхон амьдарч байна. Энэ бол сэрэмжлүүлэг болгох маш чухал кино бүтээл юм.

12. Dead Alive (1992)

Энэ бол таны өмнө нь харж байгаагүй их цус нөжтэй кино. Бас бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудын нэг гэгддэг. 

13. Guinea Pig (1980-1990)

Чарли Шин нэгэн удаа гэртээ уг киног үзэж байхдаа аймшигтай хэсгүүдээс нь болж цочролд орон 911-рүү залгаж байжээ. Учир нь тэр энэ киног хийхийн тулд жинхэнээсээ хүн алсан байна хэмээн боджээ.

<Оруулж болох аятайхан зураг олдсонгүй>

14. Naked Blood (1996)

Аливаа өвдөлтийг таашаал болгон мэдрүүлдэг хар тамхи зохион бүтээснээс болж аймшигтай зүйлстэй нүүр тулж буйг өгүүлнэ. Маш олон хэрцгий, заваан хэсэг энд багтсан. 

15. Cannibal Holocaust (1980)

Ханнибализмын тухай өгүүлэх хэрцгий кино. Баримтат кино хийх гэж явсан баг аймшигт үйл явдлын гэрч болж, дараа нь алга болдог. Тэдэнд яг юу тохиолдсоныг сүүлд бичлэгээс л олох болно.

16. August Underground (2001, 2003, 2007)

Уг киноны найруулагчийг кино фестивальд оролцохоор явах үед Канадын нисэх онгоцны буудал дээр баривчилсан байдаг. Учир нь түүний цүнхэнд байсан эхний хоёр киноны дүрс бичлэгийг тэд жинхэнэ аймшигт хэрэг хэмээн бодсон байжээ. Кино яг л гэртээ бичсэн мэт бодит харагддаг тул андуурч орхисон хэрэг. Мэдээж дараа нь кино гэдгийг мэдсэн хүмүүс түүнийг тавьж явуулсан.

Эх сурвалж: Buzzfeed.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
5
23
2
1
2
17
25