Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Starbucks дохионы хэлээр үйлчилдэг анхны салбараа нээлээ

Захиалга өгөхдөө меню руу заах биш тусгайлан бэлдсэн хэсэгт бичихэд болох аж.


Кофег дохионы хэлээр хэрхэн илэрхийлэхийг та мэдэх үү? Энэ талаар нь бодож байсан уу? Саяхан буюу өнгөрсөн сард Дауны хам шинжтэй хүмүүс үйлчилдэг кофе шод Монголд нээгдсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаа Starbucks дохионы хэлтэй хүмүүс ажилладаг анхны салбараа АНУ-д нээсэн тухай CNN-д мэдээлснийг тоймлон та бүхэнд хүргэе.

 

Уржигдар буюу 10 дугаар сарын 23-нд АНУ-ын Вашингтон хотод "Starbucks" дохионы хэлээр харилцдаг салбараа нээжээ. 

Бусад салбартайгаа адил засал чимэглэг, лого бүхий ч нэг л зүйлээрээ онцгой юм. Энэ бол тус салбарт ажилладаг хүн бүр дохионы хэл /American Sign Language – ASL/-ийг төгс мэддэг аж.

"Starbucks" уг салбараа хаана нээхээ зүгээр ч нэг шийдээгүй аж. Дохионы хэлээр үйлчилдэг салбараа нээсэн “H” гудамжинд сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс сурдаг дэлхийн цорын ганц Галлодет нэртэй либерал арт их сургууль байрладаг тул уг байршлыг сонгосон байна. 

Гаднаасаа бусад салбараас нэг их ялгаагүй ч, сайн харвал дохионы хэлээр буюу зургаар "Starbucks" гэж бичсэн байгааг анзаарах аж. 

Ингээд дотор нь орвол ямар нэг хөгжим огт явахгүй, харин баруун талд нь сонсголгүй уран бүтээлчдийн маш гэгээлэг, өнгөлөг зургаар ханаа чимэглэжээ. Дотор байрлах нэгэн самбарт долоо хоног бүр нэг үгийг дохионы хэлээр тайлбарлах юм байна. Энэ долоо хоног эхний долоо хоног тул тэд “кофе” гэдэг үгийг сонгосон гэжээ.

Захиалах хэсэгт үйлчлүүлэгч хэрхэн захиалга өгөх юм бол гэж та гайхаж байгаа байх. Тэгвэл меню рүү хуруугаараа заахын оронд туйсгайлан бэлдсэн бичих хэсэгт захиалгаа бичихэд болох аж. 

Тус салбарын бүх ажилчид сонсголын бэрхшээлтэй биш. Зарим ажилчдыг сургалтанд хамруулан, дохионы хэл заан тусгайлан бэлджээ. Ажилчид “Сонсголтой, сонсголгүй гэж ялгах бус дохионы хэлтэй, хэлгүй гэж хэлэхэд л болно” гэж хэлэхийг хүсдэг байна. 

Хэд хэдэн бариста “Сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст ажлын байр олддоггүй, энэ нь тэдэнд харилцааны бэрхшээл байгаатай холбоотой” гэж CNN-д ярилцлага өгчээ. 

Мөн энэхүү салбар нээгдсэн нь тус хотын сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгийн гишүүд болон эргэн тойронд амьдардаг хүмүүст үнэхээр таалагдаж байгаа аж. Тус гудамжны оршин суугч Кирстэн хэлэхдээ “Миний бодлоор энэ нь сонсголгүй хүмүүсийг ойлгох, тэдэнтэй харилцахад дөхөм болгох боломж” гэв. 

Зарим үйлчлүүлэгчид энэхүү салбараар үйлчлүүлэн дохионы хэлнээс бага сагыг сурч буйгаа дурдаад, нэгэн шинэ зүйл сурах боломж гэж харж буйгаа илэрхийлжээ. 


Харин зарим нь интернетээс кофе гэдэг үгийг хэрхэн дохионы хэлээр хэрхэн хэлдэгийг сурч, удаан ч хамаагүй өөрийгөө илэрхийлэн зорьж очин үйлчлүүлдэг аж.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
13 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
14 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
17
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.