Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Др.Томас Бахтай уулзав

Олимпийн хороон дахь үүрэг, оролцооны асуудлаар ярилцлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Томас Бах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцох цаг заваараа хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Олон улсын олимпийн хорооны үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын спортын хөгжил, олимпийн хороон дахь үүрэг, оролцооны асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, олимпийн хорооныхон “Азийн хүүхдийн их наадам-2020” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох гэж буйтай холбогдуулан залуу тамирчдыг мэргэжлийн арга зүйгээр сургаж, спортын амжилт гаргахад нь түлхэц үзүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Мөн “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад тэтгэлэг олгож, тамирчин, дасгалжуулагчдын бэлтгэж байгаа зэрэг Олон улсын олимпийн хорооны Монгол Улс дахь үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй  танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн хүүхдийн их наадам-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж буй талаараа танилцуулж, “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад өгч буй тэтгэлэг болоод зарим спортын төрөлд мэргэжлийн арга зүйгээр хангаж буйд нь талархал илэрхийллээ. Түүнчлэн энэ хөтөлбөрийг цаашид спортын олон төрлөөр үргэлжлүүлэх, нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Б.Хонгорзул "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд дагах барилдаан хийнэ
2
11 цагийн өмнө
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан "Парис-2024" олимпын эрхээ авлаа
3
14 цагийн өмнө
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
2024.05.07
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
13
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.