Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ХААН Банкны боловсролын салбарт хийж буй бодитой хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна

Оюутан нас бол залуу насны оргил үе юм.


Боловсрол яагаад чухал вэ? Яагаад бид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ эрдэм мэдлэгтэй, өндөр боловсролтой хүн болгох гэж зорьдог вэ? Хариултыг тун энгийнээр тайлбарлахад, хамгийн наад зах нь боловсролтой хүн амьдралдаа бусдаас илүү зөв шийдвэр гаргаж чаддаг. Өөртөө итгэлтэй, ухаалаг, шинийг санаачлагч, баялгийг бүтээгч, хөгжлийг түүчээлэгч гэхчилэн олон давуу тал, тодотголыг нэмж болно. Тэгвэл дэлхий нийтээрээ тогтвортой амьдралыг цогцлоохыг эрмэлзэх болсон энэ цаг үед боловсрол мэдлэг хамгийн гол хөшүүрэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Тийм ч учраас Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2015 онд “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг тунхагласны 4-р зорилт нь “бүх нийтээрээ чанартай боловсрол эзэмших” хэмээн онцолжээ. Өдгөө ирээдүй хойч үе болсон хүүхэд залууст чанартай сайн боловсрол эзэмшүүлж гэмээнэ улс орны ирээдүй гэрэлтэй, хөгжлийн гарц тэднээс харагдах учиртай. Энэ ч утгаараа ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, Монголын ирээдүй болсон залуусын сурч боловсрох гэгээн үйлсэд томоохон хувь нэмрээ оруулж ирсэн билээ. 


Залуусыг дэмжин, тэдэнд эрдэмд шамдах урам зориг хайрлах нь ХААН Банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хамгийн бодитой ажлуудын нэг юм. ХААН Банк Сан 2007 оноос хойш өнөөг хүртэл “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг жил бүр 2 төрлөөр зарлан, тэтгэлэг олгож ирсэн бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 1450 оюутанд 850 сая гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч орлого багатай өрхийн суралцагчдыг хамруулах зорилготой тус тэтгэлэгт хөтөлбөрт сурлагын амжилт, нийгмийн идэвх зэргийг голлох шалгуур үзүүлэлт болгодог. Тэтгэлэг хүртсэн нийт оюутнуудад зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй, бие хүн болж төлөвших, амьдрах ухаанд суралцах, нийгмийн идэвх оролцоог нь дэмжиж, туршлага хуримтлуулах зорилгоор ХААН Банкнаас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд татан оролцуулж, төрөл бүрийн сургалтад хамруулах боломжоор хангадаг билээ. 

“Оюутан нас бол залуу насны оргил үе юм. Энэ цаг хугацааг илүү үр бүтээлтэй, сайн суралцахад зориулбал илүү сайхан ирээдүйг бид бүтээж чадна. Оюутан байхдаа өөрийгөө сайн боловсруулж амьдралынхаа хамгийн чухал гарааг амжилттай эхлүүлээрэй”
 

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл

Сурагчийн ширээнээс оюутны амьдралд анхлан хөл тавьж буй шинэхэн оюутнуудад боловсролыг чанартай эзэмших арга барилыг таниулах, боловсролтой иргэн гэдэг нь ямар чадвар эзэмшсэн байхыг ойлгуулах нь юу юунаас илүү чухал. Тэр ч үүднээс ХААН Банк Сангаас 2018-2019 оны хичээлийн жилээс шинэ оюутанд зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Тус хөтөлбөр нь шинээр оюутан болсон залууст сурах зөв арга барил суулгах, их хотын соёлтой иргэн байх, хувь хүний наад захын соёлд сургах, олон шинэ найз нөхөдтэй болж, бие биенээсээ суралцах, урлаг спортын сонирхолтой арга хэмжээнд оролцох зэрэг боломжийг олгодог, олон талын ач холбогдолтой юм. 2018 онд “RISE” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд 800 гаруй шинэ оюутан хамрагдаж, “Сурахуйд суралцахуй” болон “Хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхүй” сэдвээр нийгэмд нэр хүндтэй эрхмүүдийн илтгэлийг сонсож, хамтдаа хэлэлцүүлэг хийсэн. Мөн нийт бүртгүүлсэн 1000 гаруй шинэ оюутны төлөөлөл ХААН Банк Цамхагт зочлон “Хувийн санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?” болон “Илтгэх чадвар” сэдэвт хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдсан юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, шинэхэн оюутнуудыг хамруулсаар байгаа билээ. 

Хүүхэд залуус чанартай боловсрол олгоход сурч боловсрох орчин мэдээж маш чухал. Тиймээс ХААН Банкнаас боловсролын 20 гаруй байгууллагатай хамтран анги, танхим тохижуулах, ном, сурах бичиг хандивлах төсөл хэрэгжүүлж ирсэн.  Мөн хүүхэд залуусыг манлайлал, хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамруулах, гадаад орны соёл, боловсролтой танилцах солилцооны хөтөлбөрт хамруулах зэрэг олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Тухайлбал, 2018 онд хүүхэд залуусын сурах орчныг сайжруулах чиглэлээр нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн хөдөлмөрийн кабинетийг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгсөн билээ. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тус сургуулийн анги танхимыг тохижуулан шинэчилснээр эндээс олон залуус хөдөлмөрийн чиг баримжаатай болж, цаашид эзэмшсэн чадвараараа тогтвортой орлогын эх үүсвэрээ бий болгох боломжтой болсон юм. ХААН Банк Сан боловсролын салбарт түлхүү анхаарч ажилласаар ирсэн бөгөөд 2007 оноос хойш энэ чиглэлийн нийт 90 гаруй төсөл, хөтөлбөрийг 1.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хамгийн бодитой хувь нэмэр оруулжээ. Цаашид ч Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд хувь нэмрээ оруулахын төлөө ХААН Банк зорьж ажиллах болно. Монголын ирээдүйд бэлэглэсэн энэ хөрөнгө оруулалт эргээд хэдэн жилийн дараа магадгүй улс орныхоо хөгжлийн шанг татсан олон олон шилдэг сэхээтэн, сод авьяастан, шигшмэл мэргэжилтнүүдийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
40
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.