Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэллоуны баярын алдаж болохгүй 13 сонирхолтой эвент

Юунд оролцож болох вэ?


Хэллоуны эвентүүд олон зохиогддог шүү дээ. Гэхдээ та өөрт таарсан сонирхолтой арга хэмжээг олж харж, шийдэж чадаагүй л байгаа бол уг нийтлэлийг сонирхоно уу.

1. Dreamers' Day: Halloween Special

Ямар гэдэг нь үл мэдэгдэх аймшигтай киног Дриймерс та бүхэнд бэлдсэн байгаа. Нэрийг нь мэдэхгүй киног үзэж эхлүүлэх мэдрэмж ямар байхыг төсөөлж байна уу? Арт кино сонирхдог хүн бүхэн аравдугаар сарын 27-ны бямба гарагийн 16 цагт iCinema кино театрт очиж жинхэнэ аймшгийг мэдрээрэй! Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

2.  Halloween at Shangri-La Centre

Аравдугаар сарын 27, 28-нд хүүхэд багачууд, гэр бүлүүддээ зориулсан арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Сонирхолтой тоглоом, үзүүлбэр, тоглолтууд хүлээж байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

3. Halloween Special at Creative Bambooo

Аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд "Шүүрэн дээрх өрөө" үлгэрийг Бамбүү театрын жүжигчид амилуулан хүүхэд багачуудтай хамтран тоглох гэж байна. Мөн өөр өөр хөтөлбөрүүд ч мөн байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

4. Сүнсний баяр Циферблатад!

Аравдугаар сарын 31-ний лхагва гарагт Циферблатад хүрэлцэн ирж хөгжөөнт тоглоом тоглож, гэрээсээ авчирсан амттангуудаа нийлүүлэн тэмдэглэж болох нь. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой.

5. POM Halloween: Follow the Spiders!

Шидтэнгүүдийн ертөнцөд дуртай, хайртай хүмүүс аравдугаар сарын 27-нд уг арга хэмжээнд оролцож болох нь байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

6. Дээврийн хөндий дэх "Сүнсний баяр"

Уг арга хэмжээнд гэр бүлээрээ оролцох боломжтой бөгөөд гэр бүлийн тэмцээн, урлагийн үзүүлбэр, флашмоб зэрэг арга хэмжээнүүд болох нь ээ. Таксны төлбөрийг аравдугаар сарын 27-ны 12 цагаас өмнө шилжүүлэх шаардлагатай гэнэ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой.

7. The Mad Hatter's Tea Party #2

Аравдугаар сарын 27-нд хүрэлцэн ирсэн хүн болгонд нэг гүц вискитэй цай, Монголын ургамлын цайнууд, амттан, галзуу малгай хийх аргыг заах гэх мэт сонирхолтой зүйлс болох нь ээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

8. Quiz Series: Halloween Special

Аравдугаар сарын 31-нд та бүхэн хүмүүстэй нэгдэн асуулт хариултын тэмцээнд оролцож, цагийг сонирхолтой өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол уг эвентийг сонирхоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

9. Halloween Rocktoberfest

Амьд хөгжим, арай л өөр төрлийн DJ нар гээд хөгжим сонирхдог хүмүүст санал болгох уг эвент аравдугаар сарын 27-нд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхоно уу.

10. Halloween Party & Kino Klub 4th Anniversary

Аравдугаар сарын 27-нд кино клубтэй хамт Хэллоуны баярыг тэмдэглэх хүсэлтэй хүмүүст зориулсан уг эвентийн тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

11. Only KPOP Halloween Party

Кпоп сонсдог, Солонгос соёлыг сонирхдог хүүхэд залуучууд энд очоорой. Дуу таах тоглоом, шилдэг хувцаслалт, зоог, танилцах хэсэг, Кпоп худалдаа, шагнал гээд олон зүйл байгаа юм байна шүү. Дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай.

12. Halloween&Maxmall

Аравдугаар сарын 27-нд Maxmall төв дээр хүүхдүүдийн шилдэг дүрд хувирах тэмцээн, циркийн үзүүлбэр, тоглоом, бүжиг гээд олон хөгжөөнтэй зүйл болох нь ээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу. 

13. Мөн төгсгөлд нь ийм нэгэн пост байгааг хуваалцаж байна. 

Нисванис хамтлаг аравдугаар сарын 31-нд.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
24
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.