Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЖДҮ: “Гүтгэлэг”, “Би сүүлд мэдсэн”, “2010 оноос хойш хөндийрсөн”

ЖДҮХС-ийн зээл нь 300 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээл билээ.


Сүүлийн өдрүүдэд ЖДҮХС-ийн зээлийн тухай асуудал хүмүүсийн анхаарлын төвд ороод байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар MNB телевизийн “Ярилцлагын цаг”, 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл маш буруугаар олгогдож байгааг дурдсан. Тэрбээр татвар төлөгчдөөс гарч байгаа мөнгийг хяналттай, зөв зохистой, хүнээ олж очдог зээл байх ёстой гэсэн. Үүний тулд банкууд болон ЖДҮ-ийн төлөөллүүдийг оролцуулж тусдаа шийдэх хэрэгтэй байна. Гэхдээ хяналт тавих механизмуудаа сайн байлга. Энэ зээлд Засгийн газар оролцох шаардлага алга гэсэн юм.

УИХ-ын гишүүдийн эзэмшдэг компани төрөөс дэмжлэгт зээл авсан нь тодорхой болсон явдал олны анхааралд ороод байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэр бүхий гишүүд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн компанидаа зээл авчээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны "Дорнод гурил", Г.Солтаны "Монгол Шаазан", Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан", ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн "Тээвэр ачлал" компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хөнгөлөлттэй зээл авсныг хэвлэлийнхэн тодруулсан. ЖДҮХС-ийн зээл нь гурван хувийн хүүтэй, хэн хүссэнд нь олгогддоггүй, тун боломжит нөхцөлтэй 300 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээл билээ. 

Харин тэд нар хариулахдаа:

Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар

“Манай эхнэрийн үүсгэн байгуулсан компани. Одоо зээлийнх нь асуудал хууль номынх нь дагуу шалгагдахаар тодорхой мэдээлэл өгье”

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

"Наадах чинь гүтгэлгийн шинж чанартай. Хэрвээ удаа дараа яваад байвал “Зөрчлийн хууль”-ийн дагуу гомдол гаргах бодолтой байна" 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

“”Дорнод гурил” компани авсан юм билээ. Өнгөрсөн 2 жил ургац алдаад, төслөө бичээд л шалгараад авсан юм билээ. Би энийг сүүлд мэдсэн” 

УИХ-ын гишүүн  Г.Солтан

“Би 2010 он хүртэл “Монгол шаазан” компанид ажиллаж, удирдах ажил хийж байсан минь үнэн. 2010 онд Ерөнхий сайдын зөвлөх болсноос хойш аж ахуйн ажлаас хөндийрсөн”


УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж, ЖДҮХС-аас МАН-ын гишүүд зээл авсан үйлдэл нь мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд тус хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүллээ. 

Шаардлагад: 

“Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардаж байна.

Дурдсан хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодод оролцлохгүй болохыг анхааруулж байна" гэсэн байна.

Түүнчлэн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг нэмж зарлаад байна. Тухайлбал, УИХ -ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар юм. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр ч холбогджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
9 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
45
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.