Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Лестер” багийн эзний нисдэг тэрэг сүйрлээ

“Sky Sport Italia”-гийн мэдээлснээр нисдэг тэргэнд Шривадханапрабха өөрөө, түүний охин, 2 нисгэгч байсан байна.


Английн хөлбөмбөгийн “Лестер” багийн эзэн, Тайландын тэрбумтан Вичай Шривадханапрабхагийн нисдэг тэрэг өчигдөр болсон “Лестер”, “Вест хэм” багуудын тоглолтын дараа сүйрсэн байна.

Вичай цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн төвд нисдэг тэргээ буулгаж, гэртээ харьдаг байсан бөгөөд нисдэг тэрэг стадионоос холдож амжилгүй унасан байна. 

Багаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч “Sky Sport Italia”-гийн мэдээлснээр нисдэг тэргэнд Шривадханапрабха өөрөө, түүний охин, 2 нисгэгч байсан байна. Бас нэг хүн байсан гэж Reuters бичсэн ч хэн болохыг нь мэдээлсэнгүй. Нисдэг тэргэнд байсан хүмүүс амьд эсэх талаар ч албан мэдээлэл гараагүй хэвээр байна. 

“BT Sports” сувгийн хөтлөгч Жейк Хамфрис “Лестер”-ийн боссыг нисдэг тэргэнд сууж байхыг харсан гэж яриад байгаа. “Лестер” баг бэлтгэлээ цуцалж, мягмар гарагт болох байсан Английн цомын тоглолтоо хойшлуулах хүсэлт гаргасан байна. Хөгжөөн дэмжигчид стадионд цэцэг авчран, хотод гашуудал зарлажээ. 

Вишай Шривадданапрабха бол Тайландын тэрбумтан. Тус улсын duty-free сүлжээ “King Power” дэлгүүрийн эзэн. Эхнэр, 4 хүүхэдтэй. Тайландын хамгийн баян 10 хүний нэг бөгөөд Forbesийн дүгнэлтээр нийт хөрөнгө нь 3.2 тэрбум доллар. 2013 он хүртэл тэр Раксриаксорн хэмээх нэртэй байжээ. Харин Шривадданапрабха нэрийг түүнд Тайландын Эзэн хаан бэлэглэсэн гэнэ. Тайландад маш өндөр амжилт олсон иргэндээ хаан нь нэр өгдөг заншилтай аж. Шривадданапрабха гэдэг нь урт удаан хугацаанд амжилттай байх гэрбүл гэсэн утгатай үг юм. 

Вишай 2010 онд “Лестер”-ийг худалдан авсан. Багийн нэрийг Азид “Манчестер Юнайтед” шиг брэнд болгох зорилт тавиад ажиллаж байлаа. Буддын шашны олон том лам, гэгээнтэн нарыг “Кинг Пауэр Стэдиум” цэнгэлдэхэд урьж байсан. 2016 онд Вишай Шривадданапрабха Лестерийн их сургуулийн эдийн засгийн ухааны хүндэт доктор цол хүртсэн билээ. Их сургуулийн удирдлагаас “Түүний бизнес, спорт, нийгмийн салбарт хийж бүтээсэн ажлууд манай сургуулийн төгсөгчдийн хүсэл зоригт нийцдэг” гэж хэлж байв. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
14
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.