Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Халхын гол” киног ОХУ, Монгол, БНХАУ, БНСУ хамтран бүтээнэ

Өмнөд Солонгосын компани, Хятадын “China Film Group Corporation” студи хамтран ажиллах санал ирүүлсэн.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиннарын уулзалтаар ирэх жил түүхэн 80 жилийн ой нь тохиох Халхын голын дайны тухай кино бүтээхээр тохиролцсон билээ. Оросын “Ленфильм” студи киног хийхээр ажилдаа орсон. Тэгвэл төсөл улам өргөн хүрээтэй хэргэжихээр болжээ. Оросын “Город+” сайтад бичсэнээр төсөлд Хятад, Өмнөд Солонгос улсууд оролцохоор болсон байна. 

“Ленфильм” студийн захирал Эдуард Пичугин тус сайтад ярилцлага өгөхдөө “Азийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар боллоо. Монголын Ерөнхийлөгч төслийг тун өндрөөр үнэлж байгаа. Монголоос гадна Өмнөд Солонгосын компани, Хятадын “China Film Group Corporation” студи хамтран ажиллах санал ирүүлсэн. Ингэснээр кино үзэгчдийн хүрээ нэмэгдэж, орлого 100 сая гаруй доллараар нэмэгдэнэ гэсэн үг. ОХУ-ын Архивын газартай хамтарч байгаа болохоор урьд өмнө хэний ч харж байгаагүй ховор дүрс их гарна. Зохиолийг Сергей Снежкин хэдийнэ бичсэн байгаа. Кино гаргасныхаа дараа түүний зохиолыг роман болгон хэвлэх төлөвлөгөөтэй байна” гэж ярьсан байна. 
Мөн “Халхын голын дайн бол залуу Монгол улсын анхны том хэмжээний ялалт байлаа. Энэ дайн аугаа их Эх орны дайны хувь заяанд ч том нөлөө үзүүлснийг хүмүүс мартжээ. Энэ дайны тухай кино, зохиол Орост бараг байхгүй байна” гэж хэлжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
39
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.