Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Буухаас нь өмнө амжиж үзэх "Эх газар ба арал" үзэсгэлэн

Энэ долоо хоногт амжиж үзээрэй.


Далайд гарцгүй Монгол орон далайгаар хүрээлэгдсэн Тайвань арлаас 53 дахин том газар нутагтай ч хүн ам нь 7.7 дахин бага, амьжиргааны түвшин ч ялгаатай. Гэвч өнөөгийн ертөнцөд бид хаана хэрхэн амьдарч буйгаас үл хамааран хүрээлэн буй орчны нэгэн ижил асуудалтай тулгараад байна. Энэ нь Монгол, Тайванийн контемпорари урлагийн солилцооны хүрээн дэх “Эх газар ба Арал” буюу IS/IN LAND үзэсгэлэнгийн үүтгэл болжээ. 


 
Тус солилцооны хөтөлбөрийн хүрээнд Тайпейгийн Куанду Дүрслэх урлагийн музей О.Энхтайван, Ё.Төгөлдөр, Т.Энхболд, С.Ганзүг, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, Жу Шао Чи, Ли Чен Лиан, Ли Лин Лин, Дү И Фан, Лин Чен Вэй, Tree Tree Tree Person Тарако урлангийн хөтөлбөрийн хамтарсан үзэсгэлэнг долдугаар сарын  20-ноос есдүгээр сарын 23-ныг хүртэл толилуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч С.Ганзүг, Ц.Даваажаргал нар Тайпей хотыг тойрон хүрээлсэн сүрлэг уулсыг сүслэн хөдөлгөөн, дуу авианы харилцан үйлдэл хийсэн нь онцлууштай.


 
Харин энэ удаад Улаанбаатар хотын Art Space 976-д толилуулж буй үзэсгэлэнд Монголоос Д.Баярцэцэг, Л.Мөнгөнцэцэг, Тайванаас Жу Шао Чи, Као Я Тин, Ли Чен Лиан, Ли И Фан, Лин Чен Вэй, Лин Гуан Мин нар оролцож байна. Улаанбаатарт болж буй үзэсгэлэнгийн өмнө Тайванийн уран бүтээлчид Монголын хөдөө орон нутагт амьдарч судалгаа хийсэн юм. 


 
Тэд газар нутагтай холбогдон үүсч буй эдийн засаг, нийгэм, улс төр, байгаль орчин, ёс зүй, хүйн холбоот асуудлуудыг хөндөн урлагаар дамжуулан илэрхийлж буй бөгөөд үүнээс улбаалсан бодол эргэцүүлэл, харилцан яриаг өрнүүлэхийг санал болгож байна. 

Түүнчлэн Монгол Тайванийн хамтарсан эл төсөл нь залуу уран бүтээлчдийг хооронд нь холбож үзэсгэлэн, мэргэжлийн асуудлаар харилцан ярилцахын сацуу өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй газар нутгаар аялж, соёлыг нь таньж мэдэх боломжийг олгохыг зорьсон тухай төслийн куратор Такамори Нобуо онцоллоо. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
40
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.