Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Санхүүгийн боловсрол олгох “Ирээдүй” хөтөлбөрийн нээлт боллоо

Санхүүгийн боловсрол гэж юу вэ?


“Ирээдүй” санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийн нээлт боллоо

 
“Хүсэл мөрөөдөл хадгалахаас эхэлнэ” уриатай ХААН Банкны “Ирээдүй” санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийн нээлт боллоо. Уг хөтөлбөрийг дэлхийн хуримтлалын өдрийг угтан эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, хувь хүний хөгжилд зориулан хэрэгжүүлж байна.  
 
“Ирээдүй” хөтөлбөрийн талаар ХААН Банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа “ХААН Банк Монгол Улсын зах зээлд хамгийн олон харилцагчтай банк, санхүүгийн тэргүүлэгч байгууллагын хувьд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэн олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг. Хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд өөртөө таарсан санхүүгийн мэдлэг боловсролтой, санхүүгийн сахилга баттай, найдвартай хэрэглэгчдийг бэлтгэх ажлыг эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаас эхлэх нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Тийм учраас 2018 оноос хуримтлал үүсгэхийн ач тус, мөнгөө хэрхэн зөв удирдах сэдвийн хүрээнд хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох арга хэмжээ, сургалтуудыг идэвхтэй зохион байгуулсаар байна. “Ирээдүй” санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрөө сургуулийн багш, удирдах ажилтнууд, боловсролын байгууллагын төлөөлөл, сурагч багачуудад танилцуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
 
Сурагчдад санхүүгийн боловсрол олгохдоо зөвхөн мөнгөө хэрхэн хадгалах тухайд биш, банк гэж юу болох, АТМ яаж ашиглах, мөнгийг хэрхэн зөв зарцуулалт, зорилготой байх зэргээр системтэй ойлголт, мэдлэг өгөх ёстойн дээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэдгийг судалгаагаар баталсан аж. Тиймээс ХААН Банк энэ оноос “Ирээдүй” хөтөлбөрөө албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байгаа нь энэ юм. 
 
 
“Орхон Эмпати” сургуулийн 8-р ангийн сурагч Э.Номинжин “Хүүхдүүд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хуримтлал үүсгэх нь хуримтлалын ач тус гэж бодож байна. Би том болоод гадаадад сурахыг хүсдэг. Тиймээс одооноос хуримтлалаа үүсгээд эхэлчихсэн. Өмнө нь би мөнгөө хэрэггүй зүйлд их үрдэг байсан бол одооноос мөрөөдлийнхөө төлөө мөнгөө хуримтлуулж байгаа. Хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол олгож, хуримтлал болон түүний ач тусын тухай ухааруулж байгаад ХААН Банкны ах эгч нартаа баярлаж байна. Сүүлийн үед хүүхдүүд хуримтлалын тухай сайн мэддэг болсон ч хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрж байгаа хэсэг ч бий. Тиймээс бүгдээрээ мөнгөө хуримтлуулж, мөрөөдөлдөө хүрцгээе гэж уриалъя” гэв.
 
 
Мөн “Төгс дэлгэрэх” сургуулийн 8-р ангийн сурагч Б.Эрхэс “Ерөнхийдөө би хадгаламж, хуримтлалын тухай мэддэг байсан ч өнөөдөр илүү бодитой, ихийг сурч байна. Бид нар ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлалтай байх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Би том болоод өмгөөлөгч болохыг хүсдэг. Тиймээс хамгийн сайн сургуульд хүссэн мэргэжлээрээ сурахын төлөө хуримтлалаа үүсгэнэ” гэлээ.
 
“Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг анги хамт олон, сургууль, гэр бүлээр нь банкны үйл ажиллагаатай танилцуулах бөгөөд мөнгөө зөв зарцуулж, хуримтлуулахад нь туслах хүүхдийн дэвтэр, сургалтын материалыг бэлтгэн тарааж байна. 

Санхүүгийн боловсрол гэж юу вэ?

“Бүхий л амьдралынхаа санхүүгийн сайн сайхны төлөө санхүүгийн нөөц бололцоог үр дүнтэй удирдахын тулд мэдлэг болон чадвараа ашиглах дадлыг хэлнэ” гэж санхүүгийн боловсролыг тодорхойлдог аж. Гэр бүлийн санхүүгийн тухай ойлголт, хүүхдүүд мөнгөнд хэр ариг гамтай ханддаг, эсэх нь эцэг эхээс шууд хамааралтай байдаг гэнэ. Тиймээс хүүхэд тань ирээдүйд санхүүгээ хэрхэн зарцуулж, удирдах нь та бүхнээс ихээхэн хамаарах нь ээ. Энэ тухай AFA академийн гүйцэтгэх захирал Ш.Амартүвшин “Санхүүгийн боловсрол яагаад чухал вэ?” нэртэй сонирхолтой илтгэл тавьсан юм. 

Илтгэлд дурдагдсан түлхүүр 5 ойлголт

Мөнгийг хэрхэн зарцуулдаг нь эцэг эхээс шууд хамаардаг.
Гэр бүлийн хүрээнд мөнгийг хямгадагч нь орлого, зарлагын гол тооцооллыг хийгч нь байдаг.
“Гаргасныхаа хэрээр олдог” гэдэг нь үрэлгэн хүний зан.
Үрэлгэн хүн хэзээ ч өөрийгөө үрэлгэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.
Мөнгийг зарцуулах биш удирддаг байх хэрэгтэй.
 
AFA академийн гүйцэтгэх захирал Ш.Амартүвшин “Хуримтлал бол санхүүгийн боловсролын нэг хэсэг. Хуримтлал үүсгэхэд шалтгаан хэрэгтэй. Та өөрөөсөө “Мөнгөтэй болж яах гэж байгаа юм бэ?” гэж асуугаад үзээрэй. Хувь хүний алсын хараа, үзэл бодолд суурилж байж хуримтлалын чадвар чансаа нэмэгддэг. Түүнээс биш хуримтлуулах ёстой гэж бодвол амжилтгүй болоод байдаг. Эцэг өвгөдөөс өөрт дамжиж ирсэн мөнгөнд хандах хандлагыг мэдсэнээр өөрийнхөө давуу болон сул талыг захирах чадвартай болдог. Эндээс л санхүүгийн боловсролын гол суурь тавигдаж эхэлнэ. Орлого хэдэн төгрөгөөр нэмэгдсэнээс хуримтлалын хэмжээ шалтгаалдаггүй. Орж ирсэн мөнгийг хуваагаад төлөх ёстойгоо төлж, үлдсэнээр нь амьдарч сурах нь хувь хүний мэдрэмжтэй холбоотой. Хүнд маш олон сул зарлага байдаг хоолныхоо чанарыг бууруулахгүйгээр өртгийг нь багасгах боломжтой юу? Яагаад залуучууд өр зээл тавьж байж заавал байранд амьдрах ёстой гэж? Эдгээр нь яалт ч үгүй сэтгэлгээний асуудал юм. Сайхан амьдрал гэдгийг юу гэж төсөөлчихөөд яагаад өрөнд ороод амьдарч байна гэдгийг судлаад үзэхээр үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй холбоотой байдаг. Эдгээр дээр ажиллачихвал залуучууд санхүүгийн асуудлаа шийдчихнэ. Би өөрөө энэ зүйлийн хохирогч болж явж байгаад ойлгоод амьдралаа өөрчилсөн. Би чадсан юм чинь манай залууст ч боломж бүрэн бий” гэсэн юм. 
 

Хуримтлалын ач холбогдол юу вэ?

Түүнчлэн “Ирээдүй” хөтөлбөрийн нээлтэд оролцсон Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат хуримтлалын ач холбогдлыг энгийнээр тайлбарлалаа.
 
 
Тэрбээр “ХААН Банк хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлж, ирээдүйд ухаалаг хэрэглээтэй, хуримтлал өндөртэй санхүүгийн харилцагчдыг бэлтгэх хөтөлбөрийг эхлүүлж байна. Хуримтлал гэдэг нь хүний дадал, заншил гэж болно. Олсон орлогынхоо тодорхой хувийг тогтмол хуримтлуулах нь ирээдүйн санхүүгийн аюулгүй байдал, баталгаа болдог. Зөвхөн хувь хүнд биш улс эх орны эдийн засагт нөлөөлдөг юм шүү. Хуримтлал банкинд очиход санхүүгийн зуучлалаар хүмүүст зээл болж очно. Ингэснээр улсын эдийн засагт үр өгөөжтэй үйл явц болдог” гэлээ.
 
 
ХААН Банк хүүхэд залууст мөнгөө хэрхэн зөв удирдах тухай мэдлэг олгохын тулд энэ жилээс эхлэн нийслэл болон хөдөө орон нутагт сургалт зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 700 орчим хүүхэд сургалтад хамрагджээ. Цаашдаа тус банкнаас дан хүүхэд гэлтгүй залуу гэр бүл, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй олон ажил хийхээр төлөвлөж байна. 
 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
44
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dr. louis 2019.07.14 129.205.113.221

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690 имэйл: [email protected] whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd

0 Хариулах