Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“MNTM” шоуны дараагийн дугаарууд ямартай ч цацагдана

Шоуны 4 дэх дугаар өчигдөр буюу ням гарагт цацагдах ёстой байсан ч олон нийтэд хүрсэнгүй.


“Mongolia’s next top model” шоуны 4 дэх дугаар өчигдөр буюу ням гарагт цацагдах ёстой байсан ч товлосон хугацаандаа олон нийтэд хүрсэнгүй.

Энэ талаар “Боловсрол” суваг телевизийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад, “MNTM” шоуны дараагийн дугаар хэзээ цацагдах нь товлогдоогүй байна. Ямартай ч цацагдах болно. Манайхаас энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Шоуны продюсер ярилцлага өгөх боломжгүй” гэсэн юм. 

Тус телевизийнхэн энэ сарын 26-нд албан ёсны хуудастаа “MNTM” шоуг 4 дэх дугаараас эхлэн ням гарагийн 21:00 цагаас цацах тухай мэдээлсэн. Харин үзэгчид тус шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөнтэй холбоотойгоор нэвтрүүлгийн дүрсэнд монтаж хийж байгаа хэмээн үзэж буй бололтой. Үүнийг “Боловсрол” суваг телевизийн олон нийттэй харилцах албанаас лавлахад, энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөх боломжгүйг дурдлаа.

Нэвтрүүлгийн оролцогч агсан Ч.Чамин-Эрдэнэд тохиолдсон харамсалтай хэргийг мэргэжлийн байгууллагынхан шалгаж байгаа тул үзэгчдийг ор үндэсгүй, худал мэдээлэлд автаж, цааш түгээхгүй байхыг “Edutainment TV” хуудсаараа дамжуулан хүссэн билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
1 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.