Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бензиний үнийг өсгөвөл хашраана гэж Медведев олигархиудад анхааруулав

Эсэргүүцсэн тохиолдолд нефть, нефтийн бүтээгдхүүнийг гадаадад экспортлоход нэмэлт татвар төлдөг болгох тушаал гаргана гэж мэдэгдлээ.


ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев бензин, түлшний үнийг өсгөвөл 2 хоногийн дотор хариуг нь барьж, хашраана гэдгээ нефтийн компаниудад анхаарууллаа. 

ОХУ-ын Төмөр замын 2025 он хүртэл хөгжлийн урт хугацааны програмын хэлэлцүүлэг зохион байгуулсан Дмитрий Медведев бензиний үнэ сүүлийн үед өсөх хандлагатай байгаад анхаарлаа хандууллаа. Ерөнхий сайд Эрчим хүчний яам болон түлш, эрчим хүч хариуцсан Шадар сайд Дмитрий Козак нарт 2 өдрийн дотор нефтийн компаниудтай хэлэлцээ хийхийг үүрэг болгожээ. Хэлэлцээний үр дүнд бензиний үнийг одоогийн түвшинд барих гэрээ байгуулах ёстой гэж Ерөнхий сайд анхааруулаад нефтийн компаниуд эсэргүүцсэн тохиолдолд нефть, нефтийн бүтээгдхүүнийг гадаадад экспортлоход нэмэлт татвар төлдөг болгох тушаал гаргана гэж мэдэгдлээ. Хэрэв их хэмжээний нэмэлт татвар оноовол нефтийн экспортоос ашиг олох нь багасах юм. 
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн энэхүү мэдэгдэл Монголд ч бензиний үнийг барихад гол хүчин зүйл болох юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.