Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ц.Элбэгдорж Пакистан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэнэ

“Club de Madrid” олон улсын байгууллагын ажлаар өнөөдөр Пакистанд айлчилж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж албан тушаалаа өгснөөсөө хойш олон улсын байгууллагуудад идэвхтэй ажиллаж байгаа билээ. Энэ оны гуравдугаар сард тэрбээр Олон улсын цаазын ялын эсрэг комиссын Бүрэн эрхт комиссараар сонгогдсон. 

Харин энэ удаад “Мадридын клуб” буюу “Club de Madrid” (WLA - CdM) олон улсын байгууллагын ажлаар өнөөдөр Пакистанд айлчилж байна. “Club de Madrid” гэдэг нь дэлхий дахинд ардчилал хөгжүүлэх зорилго бүхий олон улсын байгууллага. 56 улсын төрийн тэргүүн байсан 80 эрхэм энэ клубын гишүүн юм. 

Ц.Элбэгдоржийн хоёр өдрийн айлчлалын гол зорилго нь Пакистаны хөдөө аж ахуйн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн эрх ашиг, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах явдал юм. Тэрбээр Пенжаб мужид ажиллахдаа орон нутгийн удирдлагатай уулзана. Мөн “ХАА-н салбар дахь пакистан эмэгтэйчүүдийн нийгмийн байдал, эрх” дугуй ширээний ярилцлагад оролцоно. Мөн Пенжаб мужийн эмэгтэй депутатуудтай ярилцаж, Пакистаны үндэсний телевизэд ярилцлага өгөх юм. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
2
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
3
3 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
22
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.