Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт БҮХ НИЙТЭЭР амарна

11 дүгээр сарын 17-ны бямба гарагт ажиллана.


Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 8, 9-нд бүх нийтээр амрах шийдвэрийг гаргалаа.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 08, 09-ний өдөр бүх нийтээр амрах юм.

Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хуулийн дээрх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
5 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
10
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.