Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"IT"-ийн найруулагч Энди Мускетти "Attack on Titan" бүрэн хэмжээний киног найруулна

Найдлага төрүүлж байна шүү!


"IT" кино 2017 онд жинхэнэ шуугиан тарьж, өчнөөн хүмүүст таалагдсан. Манай кино театруудад гаргахгүй гэхэд ихээхэн гунигтай байсныг ч тодхон санаж байна. Харин уг киног амилуулсан найруулагч Энди буюу Андрес Мускетти дараагийн нэгэн том төслийг гардан авлаа. 

Warner Bros студийн зүгээс үзэгчдэд барих гэж буй нэгэн бэлэг бол "Attack on Titan" анимэ бүтээлийн бүрэн хэмжээний кино юм. Харин түүнийг алдарт найруулагч маань найруулахаар болжээ.

"Attack on Titan" бол Японы маш алдартай бүтээл бөгөөд манга нь шилдэг борлуулалттай бүтээлүүдийн дээгүүр жагсдаг. Хажимэ Исаяамагийн зурж, бүтээсэн уг манга, анимийг ийнхүү бүрэн хэмжээний уран бүтээл болгох гэж байгаа нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. 2015 онд анхны live-action бүтээл Японд хийгдэж, бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарч байсан ч тийм ч амжилт олоогүйн дээр үнэлгээ муутай байсан юм.

Уг киноны продюсерээр Дэвид Хэеман ("Harry Potter" болон "Fantastic Beasts"), Masi Oka ("Mega Man") болон Эндигийн эгч Барбара Мускетти ("Mama", "IT") нар ажиллах болно. Харин нээлтээ хийх хугацаа хэдийгээр таарах, ямар жүжигчид тоглох тухай мэдээллүүд одоогоор зарлагдахад эрт байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
16
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.