Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дарима Линховоин: Г.Ариунбаатар гомдчихсон, гэхдээ театртаа үлдэж болно

Одоо манай дуучин хаана, ямар тайзан дээр дуулах нь тодорхой бус байгаа юм.


Манай дуурийн дуучин Г.Ариунбаатар Буриадын Дуурь, бүжгийн академик театраас албан ёсоор гараагүй ч  буцаж очоогүй байгаа гэнэ. 
Буриадын Дуурь, бүжгийн академик театрийн захирлыг халсан шуугиан түүний багш ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоинийг дайрсан нь түүнийг гомдоосон. Ялангуяа Буриадын тэргүүн Алексей Цыденов монголчууд манай театрт хэт олон байна, цалин өндөртэй гэсэн нь бүр уурыг нь хүргэсэн биз ээ. Одоо манай дуучин хаана, ямар тайзан дээр дуулах нь тодорхой бус байгаа юм.  

Энэ талаар түүний багш Ардын жүжигчин Дарима Линховоин “АРД” агентлагт ярилцлага өгөхдөө “Г.Ариунбаатар эндээ Буриадад дуулж болно. Гэхдээ түүний гомдол тасраагүй байгаа. Би түүнийг үлд гэсэн ч тэр “Буриадууд өөрсдөө дуулаг” гэж хэлсэн. Одоо Г.Ариунбаатар Хятадад байгаа. Удахгүй тэнд найрал хөгжимтэй тоглоно. 11 дүгээр сард бид хоёр Санкт-Петербургт алдарт Валерий Гергиевтэй уулзана. Тэнд ОХУ-ын Соёлын форум болох юм. Валерий Гергиев өөрөө энэ форум дээр Г.Ариунбаатар дуулах ёстой гэж хэлсэн. Тэр Ариунбаатарыг Мариинскийн театрт дуулуулах хүсэлтэй байгаа. 2019 онд Г.Ариунбаатар Испанид “Фальстаф” дууринд тоглоно. Энэ бүх ажилдаа бэлтгэх хэрэгтэй. Харин дуучны сэтгэл санаа бэлтгэлд их чухал. Г.Ариунбаатар намайг Улаанбаатарт ирээч гэсэн. Яагаад гэвэл Улаан-Үдэд байдал хэцүү байгаа” гэж ярьжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
38
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.