Хэллоун 2018: Вампирийн соёо хийгээд авч чадсангүй
Шөнийн 2 цаг хүртэл оролдоод аргаа барсан Анна шүдний эмчид хандсан байна.
АНУ-ын Алабамагийн Анна Тью (Anna Tew) хэмээх эмэгтэйн хувьд энэ жилийн Хэллоун тун хэцүү өнгөрсөн байна.
Хэллоуны баярт зориулан хийсэн вампирийн шүдээ салгаж чадалгүй тэр шүдний эмнэлэгт ханджээ. Fox News-т мэдээлснээр Анна дэлгүүрээс 3 доллараар вампирийн соёо худалдан авчээ. Хайрцганд байсан зориулалтын цавуугаар шүдэндээ наан бэхэлж, баяраа сайхан тэмдэглэсэн байна.
Гэвч гэртээ харьж ирээд соёог салгах гэтэл салсангүй. Шөнийн 2 цаг хүртэл оролдоод аргаа барсан Анна шүдний эмчид хандсан байна. Эмч үзээд цавуу буруугүй, харин түүний жинхэнэ шүдний хэлбэрээс болжээ гэсэн дүгнэлт гаргасан байна. Соёог хөрөөдөн авахдаа жинхэнэ шүдийг нь гэмтээхгүйн тулд мэдээ алдуулагч хэрэглээгүй аж.