Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Үүрд орхин одсон нэгэн одоо ч таны дэргэд байгааг илтгэх 10 шинж

Бидэнд ийм мэдрэмжүүд төрөх үе байдаг.


Хэн нэгэн биднийг орхин одно гэдэг хамгийн хүнд мэдрэмжүүдийн нэг. Гэхдээ та тэдний одоо ч дэргэд байгааг мэдэрдэг хүмүүсийн нэг үү? Танд эдгээр зүйл тохиолдож байсан бол үнэхээр энэ бол хачирхалтай тохиол юм шүү.

1. Зүүдээр дамжин

Бидний унтаж байх үедээ аливаа далд зүйлийг илүү мэдэрдэг. Учир нь бидний хамаг хэрэггүй бодол, эргэлзээ, ухамсар тэр онцгой зүйлүүдийг мэдрэх боложийг хааж байдаг. Та яг зүүдэлж байх үедээ ухаарахгүй байж болох ч сэрээд мэдрэх болно. Учир нь маш бүдэг, үл мэдэгдэм байдлаар тэр бидэн дээр айлчлан ирдэг аж. Та алдсан нэгнээ байнга зүүдлээд байвал тэр энгийн нэгэн зүүд биш байж болох талтай.

2. Үнэр

Үнэр хүний дурсамжтай нягт холбоотой байдаг. Мөн нууцлаг ертөнцийн аливаа нэгэн зүйл үнэрээр дамжин илрэх нь бий. Тэдний хэрэглэдэг байсан үнэртэй ус, эсвэл идэх дуртай байсан хоолных нь үнэр, цэцэгсийн үнэр ч байж мэдэх юм. 

3. Өөрчлөгдсөн зүйлс

Та нэг зүйл байсан газраасаа хөдөлсөн байгааг, алга болсон байгааг анзаарч байсан уу? Маш жижигхэн зүйл ч байх боломжтой. Нэгэн хүн өөрт нь тохиолдож байсан ийм нэгэн явдлын тухай надад дурсаж байсан бөгөөд, "Аавын татдаг байсан янжуур түүнийг нас барах үед яг тэр чигтээ үлдсэн байсан юм. Долоон ширхэг үлдсэн Кент тамхи. Бид аавынхаа хэрэглэдэг байсан зүйлсийг далд хийх үедээ тамхийг нь орхичихсон байсан. Аав ямагт тамхиа орныхоо толгойд тавьдаг байсан. Гэтэл бидний мартаад шүүгээн дээр хэдэн хоног болсон тамхи нэг өдөр орны толгой хэсэгт, яг аавын тавьдаг байсан хэсэгт багахан онгойчихсон байж байхыг харсан. Эгч бид хоёрын хэн нь ч тэнд аваачиж тавиагүй ба түүнээс хойш аавдаа зориулж тамхи аваад зулын дэргэд тавих болсон."

4. Дуу хөгжим 

Заримдаа та дуунаас ямар нэгэн зурвасыг ойлгож авч болно. Явж буй дуунуудын үгс эсвэл таны сонгож явуулаагүй дуу явах зэргээр хачирхалтай тохиолдол гарч болно. Энэ тохиолдолд ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэж байна хэмээн хүмүүс ойлгож, үгийг анхааралтай сонсдог байна.

5. Бодлоор дамжих

Зарим бодол маш хурдан бас маш гэнэтийн байдлаар зурсхийн өнгөрдөг. Энэ таны өөрийн бодол биш мэт, заримдаа өөр хүнээс л гарам тийм бодол байх нь бий. Заримдаа маш энгийн байдлаар "Чи хоцрох нь", "Одоо босох ёстой" гэх бодол хүртэл байж болно.

6. Төсөөлөөгүй бэлэг

Энэ бол үнэтэй машин болон тэр төрлийн бэлэг сэлт гэсэн үг биш. Харин хэцүү байх үед гэнэт сайхан үг олж сонсох, хэн нэгэн найз тань залгах, газар жижигхэн тоглоом хэвтэж байх, ямар нэгэн зүйл хожсон байх ч юм уу.

7. Хэрэгтэй үедээ, хэрэгтэй хүн гарч ирэх 

Та хэн нэгэн хүнтэй уулзсан, тааралдсан явдлуудыг энгийн зүйл гэж боддог уу? Заримдаа бид яг хэрэгтэй хүнтэйгээ, яг тэр хэрэгтэй цаг үед, тэр газраа таардаг. Магадгүй тэр хүн заавал тэнд явж байх албагүй байсан байж болно. Бас таны сэтгэгдэл гэгэлзэж, ямар нэгэн унаанаас хоцрох, амжих, гэнэтхэн тэр газра очих хүсэл ч төрж мэднэ. Энэ байдлаар хэрэгтэй хүнтэй уулзахад туслах тохиолдлууд байдаг байна.

8. Оршуулах ёслол

Жэймс Ван Прааг гэх алдартай үзмэрч хүмүүс нас барсныхаа дараа оршуулах ёслолын үеэр бусад хүмүүст мэдрэгдэх нь их байдаг тухай ярьсан байдаг.

9. Тэжээвэр амьтан

Амьтад өндөр зөн мэдрэмжтэй. Юу ч байхгүй байхад нохой тань яг нэг зүг рүү хуцах, муур тань нэг зүйлийг тас гөлрөх эсвэл үл харагдах зүйлд эрхлэн тоглох гэх зэргээр илэрч болно. Заримдаа нас барсан тэжээвэр амьтад хүртэл эзэндээ сонсогдож, харагдах тохиолдол мөн байдаг аж.

10. Хуучин зуршлууд ажиглагдах

Гэрлээ асаалттай унтах дуртай байсан уу, зуухаа байнга унтрааж, хөшгөө байнга нээдэг байсан уу гээд бүх зүйл нь танд аажим аажмаар мэдрэгдэж эхлэх болно. Зуршил гэдэг амар алга болдоггүй зүйл бөгөөд хэрэв үүрд орхин одсон гэж бодож байгаа хүн дэргэд байвал ямар нэг байдлаар анзаарагдах боломжтой аж.

Эх сурвалж: dailypositiveinfo.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.03
Бодит явдлаас сэдэвлэсэн шилдэг 12 Солонгос кино
2
2018.11.28
Таны хамгийн түрүүнд олж харсан амьтнаар хувь хүнийг тань шинжье
3
2018.10.30
Чин сэтгэлээсээ хайрлуулсан хүмүүсийн жинхэнэ хайрын тухай хэлсэн 10 үнэн
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.